No menu items!
HomeЭмч зөвлөж байна“Хамраа угааснаар гайморит болон амьсгалын дээд замын өвчнөөс урьдчилан сэргийлэх ач холбогдолтой”

“Хамраа угааснаар гайморит болон амьсгалын дээд замын өвчнөөс урьдчилан сэргийлэх ач холбогдолтой”

-

ТТАНЭ-ийн уламжлалт анагаах ухааны тасгийн их эмч Л.Санжаасүрэнгийн өгсөн мэдээллийг хүргэж байна.

– Хамар битүүрэх нь ямар шалтгаантай вэ. Хамар байнга битүү явах нь сөрөг нөлөөтэй юу?

–  Хамар бол амьсгалын чухал эрхтэн. Дөрвөн хос буюу найман хөндийгөөс тогтдог. Хүн амьсгал авахад тухайн хөндийнүүдээр агаар чөлөөтэй сэлгэж байх ёстой.  Хамар нь агаарыг дамжуулах, чийгшүүлэх, бүлээцүүлэх үүрэгтэй. Энэ үүрэг алдагдаад ирэхээр гайморит буюу хамар дайврын үрэвсэл үүсдэг. Сүүлийн жилүүдэд Монголчуудын дунд хамар дайврын үрэвсэл ихэссэн. Энэ нь гадаад шалтгааны улмаас үүсч байна. Гадаад шалтгаан нь хэт их суурьшмал байдалтай холбоотой. Өөрөөр хэлбэл тоос тоосонцор, утаа униар нөлөөлдөг гэсэн үг. Хамар битүүрэх шалтгааныг үйл ажиллагааны гаралтай, бүтцийн гаралтай гэж хоёр ангилж үздэг.

Үйл ажиллагааны гаралтай гэдэгт

  • Вирус
  • Мөөгөнцрийн халдвар- Мөөгөнцрийн халдвар нь хамрын дайвар үрэвслийн 70-80 хувийг үүсгэдэг.
  • Харшлын үеийн дархлаа сулралт
  • Хамрын хөндийн үрэвсэл зэрэг багтана.

Бүтцийн гаралтай

  • Хамрын муруйлт
  • Хамрын гэмтэл
  • Хамрын самалдагийн томрол
  • Шүдний халдвар
  • Хамрын хөндийн хавдар /Ховор тохиолдолд/ зэрэг багтана.

– Хамар битүүрээд удаан явснаар ямар шинжүүд илэрч болох вэ?

– 1. Өтгөн ногоон нус гарна – Гайморийн хөндийд үрэвсэл явагдаад нус хамраар гарах, эсвэл хойшоо залгиур руу орж болно.

2. Үнэр мэдрэмж өөрчлөгддөг- Хамарт онцгүй үнэр үнэртэж эхэлдэг.

3. Амт өөрчлөгддөг- Эвгүй амт мэдрэгдэнэ.

4. Нүүрний яс шанааруу өвддөг- Бөхийх үед чинэрч, лугшиж өвддөг.

5 Халуурах, толгой өвдөх

6. Зовхи хавагнах шинж илэрч болно.

– Хамрыг хэрхэн зөв цэвэрлэх ёстой вэ?

-30-48 градус халуунтай 500 мл усанд нэг цайны халбага давс хийгээд уусмал бэлдэнэ. Уг уусмалыг зориулалтын хамрын гүцэнд /гүц байхгүй бол 20 гр зүйгүй тариур ашиглаж болно/ хийгээд нэг хамрын нүхрүү гүцний хошууг хийн шахаж угаана.  Угааж байх явцад ярих, шүлс залгих хөдөлгөөн хийж болохгүй.

Мөн хамрын хурц үрэвсэл, давтан цус гарч байгаа тохиолдолд хамрыг угааж болохгүй гэдгийг анхаарах хэрэгтэй. Түүнчлэн саяын бэлдсэн уусмалд орсон найрлагаас харшилтай бол угааж болохгүй. Хамраа угааснаар гайморит, харшил, амьсгалын дээд замын өвчнөөс урьдчилан сэргийлэх ач холбогдолтой.

-Баярлалаа.

Г.Жаргал
Г.Жаргал
Zaag.mn сайтын редактор

шинэ мэдээ

Өөх соруулах мэс заслын үед хүний амь хохироосон хэргийг 5 жилийн дараа шийдвэрлэжээ

"Тод каннам" гоо сайхны эмнэлэгт 2019 оны гуравдугаар сарын 6-ны өдөр өөх соруулах мэс засал хийлгэсэн 29 настай эмэгтэй амиа алдсан. Хан-Уул дүүргийн прокурорын газраас...

ЭМД-ын сангаас 18 сая төгрөг зарцуулсныг буруутай этгээдээр нөхөн төлүүлэв

Эрүүл мэндийн даатгалын тухай хуульд заасны дагуу хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллагатай хамтран буруутай этгээдээр нөхөн төлүүлдэг. Энэ дагуу...

Англи хэлний сургалтад зориулж 10 сая фунтийн дэмжлэг үзүүлэхээ Их Британийн Гадаад хэргийн сайд мэдэгджээ

Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсын Гадаад хэрэг, хамтын нөхөрлөл, хөгжлийн сайд Дэвид Камерон манай улсад хийж буй албан ёсны айлчлалынхаа хүрээнд өнөөдөр Гадаад...

ЦЕГ: Өмгөөлөгч Г.Батбаярыг эрэн сурвалжлах ажиллагааг явуулж байна

"Иргэн Г.Батбаяр сураггүй алга болсон тухай дуудлага мэдээлэл цагдаагийн байгууллагад 2024 оны дөрөвдүгээр сарын 22-нд бүртгэгдсэн. Түүнийг эрэн сурвалжлах ажиллагааг явуулж байна. Уг хүнийг харсан, тааралдсан...

трэнд