No menu items!
HomeХүмүүс"Ийм нэгэн явдал" киноны жүжигчид 44 жилийн дараа

“Ийм нэгэн явдал” киноны жүжигчид 44 жилийн дараа

-

1977 онд нэрт найруулагч Эльдар Рязановын найруулан тавьсан Зөвлөлтийн “Ийм нэгэн явдал” кино Статистикийн хорооны дарга Людмила Калугина, түүний удирдлаган дор ажилладаг эдийн засагч Анатолий Новосельцев нарын таагүй харьцаа хэрхэн хайр болон хувирч буй талаар өгүүлдэг билээ. Тус киноны зохиолыг Эмиль Брагинский, Эльдар Рязанов нар бичжээ. Кино 1978 онд Зөвлөлтийн кино театруудад хамгийн их ашиг олж байсан ба үзэгчдэд хамгийн дотно сэтгэл төрүүлсэн бүтээл болж чадсан юм. Киноны уран бүтээлчид одоо хэрхэн өөрчлөгдсөн талаар сонирхуулая.

Алиса Фрейндлих (Людмила Калугина)

Алдарт жүжигчин Алиса өөрийгөө дэлгэцийн бус театрын жүжигчин гэж үздэг. Орос, Зөвлөлтийн театр, кино жүжигчин Фрейндлих Алиса Бруновна 1934 оны 12-р сард Ленинград хотод төрсөн. Хүүхэд байхаасаа л ирээдүйн жүжигчин маань дуулах дуртай авьяаслаг нэгэн байв. Алиса 3 настай байхдаа нагац эгч, түүний нөхрийн консерваторийг төгссөн тухай танилцуулгыг үзэв. Энэ үйл явдал нь бяцхан охинд их нөлөөлсөн бөгөөд тэр 3 өдрийн турш дуулж, түүнээс хойш ээжийнхээ даашинзыг өмсөн жүжиглэдэг болжээ.

Дэлхийн 2-р дайн эхлэхээс өмнө Алисын аав Ташкент хотод аялан тоглолт хийхээр театраас гарч удалгүй Ксения, Бруно нар салахаар шийджээ. Охин ээж, эмээтэйгээ хамт амьдрах болсон бөгөөд түүний эцэг, эхийн төрөл төрөгсдийг Ленинградаас хөөж, ах Бруног эхнэрийн хамт баривчилан буудсан хүнд хэцүү цаг үетэй тулгарлаа.

1941 онд Алиса Фрейндлих нэгдүгээр ангид орсон. Гэтэл хэдэн өдрийн дараа Ленинградыг бүслэх ажиллагаа эхлэв. Фрейндлих нэгэн ярилцлагадаа энэ үеийг хамгийн хэцүү үе хэмээн дурссан юм. Жүжигчин тэр өдрүүдийн хүнд хэцүү үйл явдлыг маш тод санадаг гэжээ. Хоол тэжээлийн дутаглаас болоод Алиса болон түүний ээжийн бие муу, амьдрал сэтгэлзүйн хувьд хүнд үеүд байв. Дайны үед эх Ксения Фрейндлих нь нягтлан бодогчийн албан тушаал хашиж байгаад дайны дараа охины хамт Таллин руу нүүжээ.

Сургуульд байхдаа Фрейндлих Зөвлөлтийн жүжигчин Мария Призван-Соколовагийн удирдаж байсан театрын клубт оров. Багш нь охины авьяастай гэдэгт итгэж, жүжиглэх үндэс суурийг тавьж өгчээ. Багшийнхаа ачаар Алиса Фрэйндлих А.Н.Островскийн нэрэмжит Ленинградын театрын дээд сургуульд элсэн оржээ. Алиса 1977 онд “Ийм нэгэн явдал”-аар үзэгчдийг байлдан дагуулсан бөгөөд ташрамд дурьдахад, Фрейндлих кинонд хит болсон “Байгаль цаг агаар муу байна”, “Сэтгэл минь тайван байдаггүй” гэх хоёр дууг дуулсан.

Андрей Мягков (Анатолий Новосельцев)

Андрей Мягков 1938 оны 7-р сарын 8-нд ЗХУ -ын Ленинград хотод төржээ. Түүний аав Василий Мягков Ленинградын Техникийн Их Сургуулийн профессор байв. Залуу Мягков  жүжиг сонирхдог байсан бөгөөд ахлах сургуулийнхаа драмын дугуйланд явдаг байж. Ахлах сургуулиа төгсөөд  Ленинградын Технологийн дээд сургуульд химийн инженерчлэлийн  чиглэлээр суралцаж, судлаач, инженерээр ажлын гараагаа эхлүүлжээ. Энэ хугацаанд сонирхлоо үргэлжлүүлэн тайзан дээр жүжиглэсээр… 1961 онд тэрээр Москва хотын Немирович-Данченкогийн нэрэмжит театрын сургуульд элсэж, сургуулиа төгсөөд “Современник” театрт оржээ.

1977 онд тэрээр Алиса Фрейндлихийн хамт “Ийм нэгэн явдал” кинонд тоглож, Анатолий Новосельцевийн дүрийг бүтээжээ. Түүний бүтээсэн хоёр дүрүүдээс хоёрыг нь өндрөөр үнэлж, ЗХУ -ын Төрийн шагнал хүртээсэн. Мягков Оросын кино, телевизийн урлагт  50 гаруй зүтгэсэн. Тэрбээр энэ оны хоёрдугаар сард буюу 82 насандаа насан эцэслэжээ.

Олег Басилашвили (Юрий Самохвалов)

ЗХУ -ын Ардын жүжигчин, Төрийн шагналт Олег Басилашвили 1934 онд төрсөн. Түүний эцэг Москвагийн Харилцаа холбооны политехникийн коллежийн захирал, ээж нь хэл шинжлэлийн багш байжээ. Олег Басилашвили 1956 онд Москвагийн театрын жүжигчний ангийг төгссөн. Тэрээр анхны эхнэр жүжигчин бүсгүйтэйгээ Их театрт хамт ажиллаж байв. Олег найруулагч Элдар Рязановын кинонд бүтээсэн дүрүүдээрээ алдаршсан бөгөөд түүний нэг нь “Ийм нэгэн явдал” юм.  Тэд “Station for Two”, “Promised Heaven” зэрэг алдартай кинонд хамтран ажилласан байна. Түүнийг хамгийн ихээр алдаршуулсан уран бүтээл нь 1979 онд дэлгэцнээ гарсан “Autumn Marathon” ажээ.

Светлана Немоляева (Ольга Рыжова)

Светлана Владимировна Немоляева 1937 онд Москва хотод төржээ. Түүний аав найруулагч, ээж нь кино студийн дууны инженер байв. Зөвлөлтийн нэрт жүжигчин Людмила Целиковская, Михаил Жаров , Всеволод Пудовкин зэрэг алдартнууд эцэг, эхийнх нь найзууд байсан тул тэр хар багаасаа урлагийн ертөнцөд хөл тавьсан гэж хэлж болно. Эцэг, эх нь охиноо багаас нь зураг авалтын олны хэсэгт оролцуулдаг байв. Тэрээр 8 насандаа Константин Юдиний “Ихрүүд” бүтээлд тогложээ. Улмаар жүжигчний мэргэжлийг сонгож, 1958 онд Щепкиний нэрэмжит театрын коллежийг төгсөөд Малая Бронная театрт орсон төдийгүй тун удалгүй Маяковскийн нэрэмжит театрт орж, тайзнаа олон дүрийг бүтээжээ.

Дэлгэцийн урлагт томоохон амжилт дагуулсан нь “Евгений Онегин” киноны Ольга Ларинагийн дүр байв. 1980 онд Светлана Немоляева Оросын Ардын жүжигчин хэмээх хүндтэй цолыг хүртжээ. Түүний нөхөр Оросын алдарт жүжигчин Александр Лазарев юм.

Лия Ахеджакова (Верочка)

Тэрээр 1938 онд урлагийн гэр бүлд төржээ. Түүний ээж нь Бүгд найрамдах Адыгея улсын Үндэсний театрын жүжигчин, хойд эцэг нь мөн тус театрын ерөнхий найруулагч байв. Тэрээр 1956 онд Шинжлэх ухаан, технологийн үндэсний их сургуульд орсон ч жил гаран суралцжээ. Анх 1961 онд Москвагийн Залуучуудын театрын тайзнаа гарч байсан бөгөөд 1962 онд Луначарскийн нэрэмжит театрын урлагийн дээд сургуулийг төгсжээ. Анх “Ишчу человека” хэмээх дэлгэцийн уран бүтээлд тоглож байв. Тус бүтээл Швейцарь, Болгарын Олон улсын кино наадмуудаас хэд хэдэн шагнал хүртсэн байна. Мэдээж түүнийг алдаршуулсан бас нэгэн уран бүтээл нь “Ийм нэгэн явдал” билээ.

Түүний анхны нөхөр нь Пушкины нэрэмжит драмын театр, Мали театрын жүжигчин Валерий Носик байв. Хоёр дахь нөхөр нь зураач, яруу найрагч Борис Кочейшвили. 2001 онд тэрээр гэрэл зурагчин Владимир Персияновтой гэрлэжээ.

Людмила Иванова (Шурочка)

Тэрээр 1933 онд төржээ. 1955 онд Москвагийн Урлагийн Театрын Сургуулийг төгсөж, 1957 онд Современник театрт оржээ. Олон сайхан дуу зохиосон тэрээр Хүүхдийн хөгжимт драмын театрын уран сайхны удирдагч, ерөнхий найруулагчаар ажиллаж, 2014 онд Оросын зохиолчдын эвлэлийн гишүүнээр элсэж байв. Людмила 2016 онд буюу 83 насандаа насан эцэслэжээ.

шинэ мэдээ

I улирлын НӨАТ-ын буцаан олголтын мөнгийг өнөөдрөөс иргэдийн дансанд шилжүүлэхээр ажиллаж байна

2024 оны нэгдүгээр улирлын НӨАТ-ын буцаан олголтын мөнгийг өнөөдрөөс/2024.04.29/ иргэдийн дансанд шилжүүлэхээр ажиллаж байгааг Татварын байгууллагаас мэдээллээ. Энэ оны нэгдүгээр улиралд нийт 80.5 тэрбум төгрөгийг олгохоос...

Хөтөч: Нийслэл, орон нутагт эрт илрүүлэх үзлэг, оношилгоо хийж буй эмнэлгүүд

Урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг, оношилгоо, шинжилгээний ерөнхий мэдээлэл болон аймаг, нийслэлийн хэмжээнд эрт илрүүлэг хийж буй эрүүл мэндийн байгууллагуудын жагсаалтыг танилцуулж байна. ЭРТ ИЛРҮҮЛЭГТ ХЭН...

Ерөнхий боловсролын сургууль, багшийн ажлын гүйцэтгэлийн үнэлгээг зохион байгуулах зөвлөмж

Ерөнхий боловсролын сургууль, багшийн ажлын гүйцэтгэлийн үнэлгээг өнөөдрөөс эхлэн тавдугаар сарын 03-ны өдрүүдэд зохион байгуулж байна. Энэ жилийн гүйцэтгэлийн үнэлгээ нь: Эрх зүйн баримт бичгийн шинэчлэл Цахим шалгалт Үнэлгээний мэдээллийн...

Өнөөдөр нутгийн баруун хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар дулаарна

Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: 29-нд нутгийн баруун хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар дулаарна. Нутгийн баруун хагаст багавтар үүлтэй, бусад нутгаар солигдмол үүлтэй. Говийн аймгуудын нутгийн зүүн...

трэнд