No menu items!
HomeЭрүүл мэнд"Чихрийн шижин өвчин нь дангаараа дотоод шүүрэл, тэжээлийн бодисын солилцооны өвчлөлийн 41...

“Чихрийн шижин өвчин нь дангаараа дотоод шүүрэл, тэжээлийн бодисын солилцооны өвчлөлийн 41 хувийг эзэлж байна”

-

“Чихрийн шижин ба чихрийн шижингийн ретиннипатийн тусламж үйлчилгээний загвар бий болгох” уг төслийн хүрээнд гүйцэтгэгч эмнэлгүүдэд оношилгоо эмчилгээний багаж хүлээлгэн өгөх ёслолын үйл ажиллагаа боллоо. Уг үйл ажиллагаанд Эрүүл мэндийн сайд С.Энхболд, УНТЭ-ийн ерөнхий захирал Б.Хишигжаргал, Орбис Интернейшнл байгууллагыг төлөөлж Монгол дахь газрын төлөөлөгчийн дарга Чимгээ нар оролцлоо.  Үйл ажиллагааг нээж Эрүүл мэндийн сайд С.Энхболд үг хэлэв. 

Монгол улсад өвчлөл, эндэгдлийн зонхилох хувийг эзэлж буй халдварт бус өвчин, үүний дотроос чихрийн шижин, түүний шалтгаант нүдний хүндрэлд чиглэсэн тусламж, үйлчилгээний загвар бий болгох төслийн нээлтийн үйл ажиллагаанд оролцож байгаадаа баяртай байна. Үүний ялдамд 30 гаруй жилийн туршид манай улсад нүдний тусламж үйлчилгээг сайжруулахад Эрүүл мэндийн яамтай хамтран ажиллаж байгаа Орбис Интернейшнл олон улсын байгууллагад гүнээ талархаж байгаагаа илэрхийлье.  

Монгол улсад чихрийн шижин өвчин нь дангаараа дотоод шүүрэл, тэжээлийн бодисын солилцооны өвчлөлийн 41 хувийг эзэлж, тархалтын түвшин нь 8 гаруй хувьтай байна. Судалгаанаас үзэхэд 20-79 насны 1000 хүн амд 99.3 тохиолдол буюу насанд хүрсэн 20 хүний нэг нь чихрийн шижин өвчтэй байна. Нийт тохиолдлын 71.3 хувь нь оношлогдоогүй, жилд 1330 хүн уг өвчний улмаас нас барах магадлалтай байна.

Харин чихрийн шижингийн ретинопатийн тархалт 22.3 хувьтай, түүнээс шалтгаалсан эргэж сэргэшгүй хараа алдалт 6.2 орчим хувийг эзэлж байна. Гэтэл эдгээр эмгэг байдлаас бүрэн сэргийлэх боломжтой юм. Иймээс эрүүл мэндийн салбарын хувьд чихрийн шижингийн урьдал үедээ байгаа, өвчих нь оношлогдсон, хүндрэл илэрсэн хүмүүсийн өвөрмөц хэрэгцээнд нийцсэн олон мэргэжлийн эмч нарын нэгдмэл багийн тусламж, үйлчилгээ, хяналтын тогтолцоог бүрдүүлэх, цаашлаад иргэнийг нийгмийн хамгаалал талаас хамтран дэмжих тогтолцоог бий болгон сайжруулахад онцгой анхаарах хэрэгтэй байна хэмээн онцлон тэмдэглэв.

“Чихрийн шижин ба чихрийн шижингийн рептинопатийн тусламж үйлчилгээний загвар бий болгох” төсөл нь үйлчлүүлэгчийн хэрэгцээнд бүрэн нийцсэн, эмнэлгийн тоног төхөөрөмж, технологид суурилсан шинэлэг, өвөрмөц тусламж, үйлчилгээний загварыг бий болгон туршиж үзэх боломжтой боллоо. 

УНТЭ-ийн хамт олон та бүхнийг Монгол улсад мэс заслын өвчний эрт илрүүллэг, оношилгоо, эмчилгээ болон хяналтын тогтолцоог ахисан шатанд гаргахад дорвитой хувь нэмэр оруулна гэдэгт итгэж байна. Эрүүл мэндийн яамнаас дэмжин ажиллах болно хэмээн Эрүүл мэндийн сайд С.Энхболд хэлсэн үгэндээ онцлов.

“Чихрийн шижин ба чихрийн шижингийн ретинопатийн тусламж үйлчилгээний загвар бий болгох” төслийн хэрэгжих хугацаа нь 2020-2023 он хүртэл. Уг төсөл УНТЭ, УГТЭ, Чингэлтэй дүүргийн Эрүүл мэндийн төв , Ховд аймгийн Эрүүл мэндийн газар, Дархан-Уул аймгийн Эрүүл мэндийн газар, АШУҮИС-ийн Төв эмнэлгүүдэд төсөл хэрэгжиж байна. Ховд, Дархан-Уул аймгууд цахим хэлбэрээр оролцлоо.

  Эх сурвалж: ЭМЯ

шинэ мэдээ

Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар салхитай, зарим газраар бороо, нойтон цас орно

Ойрын өдрүүдийн цаг агаарын урьдчилсан мэдээллийг хүргэж байна.  Цаг уурын байгууллагаас гаргасан мэдээгээр тавдугаар сарын 13, 14-нд Алтай, Хангайн уулархаг нутгаар, 15-нд Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар,...

“Зоос гоёл”-ын уулзвараас СУИС-ийн уулзвар хүртэлх замыг тавдугаар сарын 15-наас түр зааж, засварлана

Сүхбаатар дүүрэг болон Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэр буюу "Зоос гоёл"-ын уулзвараас Соёл Урлагийн Их Сургууль(СУИС)-ийн уулзвар хүртэлх авто зам засвар, шинэчлэхээр болжээ.  Тодруулбал 2024 оны тавдугаар...

Өнөөдөр 14:00 цагт олон улсын хүүхдийн “Найрамдал” цогцолборын эхний ээлжийн захиалга нээгдэнэ

Олон улсын хүүхдийн "Найрамдал" цогцолбор 2024 оны хуваариа өмнө нь танилцуулсан.  Тус цогцолбор эхний ээлжийн хүүхдүүдээ зургаадугаар сарын 3-8-нд хүлээн авах юм. Үүнд 6-10 насныхан хамрагдах бөгөөд төлбөр...

Сэлэнгэ, Дорнод аймагт гарсан ой, хээрийн түймрийн бүрэн унтраалаа

Сэлэнгэ аймгийн Цагааннуур, Дорнод аймгийн Матад сумын нутагт өчигдөр гарсан ой, хээрийн түймрийн дуудлагаар тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид үүрэг гүйцэтгэн, бүрэн унтраалаа. Дээрх...

трэнд