Энэ удаагийн “Хөтөч” булангаараа тархины цахилгаан бичлэг хийдэг улсын болон хувийн эмнэлгүүдийн үнийн мэдээллийг хүргэж байна.
1. Улсын нэгдүгээр төв эмнэлэг

Хэрэв та эрүүл мэндийн даатгал төлдөг бол тархины цахилгаан бичлэг үнэ төлбөргүй хийлгэх боломжтой.
Холбогдох утас: 1800 0119, 1900 2111
Хаяг, байршил: С.Зоригийн гудамж-2, Сүхбаатар дүүрэг Улаанбаатар 210648, Монгол улс /Багшийн дээдийн урд талын автобусны буудлаас баруун тийш яваад байгаа/
FB хаяг: Улсын Нэгдүгээр Төв Эмнэлэг
2. Улсын хоёрдугаар төв эмнэлэг

Хэрэв та эрүүл мэндийн даатгал төлдөг бол тархины цахилгаан бичлэг үнэ төлбөргүй хийлгэх боломжтой.
Холбогдох утас: 7015 0222, 7015 0234, 7015 0235
Хаяг, байршил: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, Энх тайвны өргөн чөлөө, Клиникийн 2-р эмнэлгийн байр /Бөхийн өргөөний замын ард талд/
FB хаяг: Улсын Хоёрдугаар Төв Эмнэлэг
3. Улсын Гуравдугаар төв эмнэлэг

Хэрэв та эрүүл мэндийн даатгал төлдөг бол тархины цахилгаан бичлэг үнэ төлбөргүй хийлгэх боломжтой.
Холбогдох утас: 7704 6666
Хаяг, байршил: Баянгол дүүрэг, 6-р хороо, Ард-Аюушийн өргөн чөлөө, П.Н.Шастины нэрэмжит Улсын гуравдугаар төв эмнэлэг
FB хаяг: Улсын Гуравдугаар Төв Эмнэлэг УГТЭ
4. “Интермед” эмнэлэг

“Интермед” эмнэлэг нь тархины цахилгаан бичлэг 35,310 төгрөгөөр хийдэг. Мөн урьдчилан цаг авсан байх шаардлагатай бөгөөд зөвхөн төв салбар дээр нь үзүүлнэ.
Холбогдох утас: 7701 1111, 7700 0103
Хаяг, байршил: Хан-Уул дүүрэг 15, Үйлдвэр 17040, Улаанбаатар, АПУ компанийн зүүн талд
FB хаяг: Intermed Hospital Mongolia
5. “Рефлекс” эмнэлэг

“Рефлекс” мэдрэлийн эмнэлэг нь тархины цахилгаан бичлэг 25,000 төгрөгөөр хийдэг.
Холбогдох утас: 7577 1227, 9917 1227
Хаяг, байршил: Багшийн дээдийн уулзвар, UBH Center, 3 давхар, 307 тоот
FB хаяг: Рефлекс мэдрэлийн эмнэлэг