No menu items!
HomeГэрийн тохижилтАриун цэврийн өрөөний ТРЕНД загварууд

Ариун цэврийн өрөөний ТРЕНД загварууд

-

Зочны болон унтлагын өрөөнөөс дутахгүй ариун цэврийн өрөөний шийдэл ч чухал байдаг. Тиймээс 2020 оны трэнд болж буй өнгө, загвар ямар чиг хандлагатай байгааг танилцуулж байна.

Модон хийц

Байгалийн модыг ашиглаж гаргасан энэ шийдэл нь плитаны оронд модыг орлуулж, дулаан, тав тухтай орчинг бүрдүүлж байгаагаараа онцлог юм. Хана, тааз бүхий л хэсэг нь байгалийн модоор хийгдэх учраас цэвэр цэмцгэр, орчин үеийн харагдах төдийгүй илүү тухтай байна.

Зайтай харагдах шийдэл

Сүүлийн үед орон сууцны метр талбай багасаж, тэр дундаа ариун цэврийн өрөөг бага зайнд төлөвлөх болсон. Ариун цэврийн өрөөг том зайтай бөгөөд цэгцтэй байлгахын тулд шүүгээ, тавиуруудыг хананд тогтоохыг санал болгож байна. Мөн гоо сайхны хэрэгсэлээ зураг дээр байгаа шиг хананд багахан зай гарган тавих боломжтой. Цэмцгэр зай хэмнэсэн харагдаж байгаа биз.

Трэнд өнгө

Өнгө бол интерьерийн хамгийн чухал хэсэг юм. Тиймээс ариун цэврийн өрөөг бүтээж буй өнгөний хослолуудыг маш оновчтой сонгох хэрэгтэй. Энэ жилийн хүмүүсийн хамгийн их сонирхож байгаа өнгө бол цайвар шаргал юм. Энэ нь аль ч өрөөнд тохирох төдийгүй илүү цэмцгэр харагдуулдаг. Мөн ягаан өнгийг ч сонгож болох юм. /Манай сайтын “Гэрийн тохижилт” буланд тренд өнгөний зохицлын талаар орсон байгаа шүү. /

Ашигтай орон зай

Энэ зөвхөн тухайн өрөөнд л гэсэн ойлголт биш. Жишээлбэл, шүүгээнийхээ хаалганы дотор хэсгийг ашиглаж болно. Үсний сэнс, хайчаа зүүгээд орхиж болохоор дэгээ эсвэл резин тогтоогч мөн тавиур байрлуулах юм бол ариун цэврийн өрөө эмх цэгцтэй болдог. Энэ аргаар гал тогоо, хувцасны шүүгээгээ янзалж болно.

Модерн

Айл бүр орчин үеийн шийдлээр тохижуулсан байдаг байх. Модерн загвар цаг үеэсээ  хэзээд хоцордоггүй. Тиймээс энэ жил ч трэнд хэвээр байна.

Г.Жаргал
Г.Жаргал
Zaag.mn сайтын редактор

шинэ мэдээ

Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар салхитай, зарим газраар бороо, нойтон цас орно

Ойрын өдрүүдийн цаг агаарын урьдчилсан мэдээллийг хүргэж байна.  Цаг уурын байгууллагаас гаргасан мэдээгээр тавдугаар сарын 13, 14-нд Алтай, Хангайн уулархаг нутгаар, 15-нд Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар,...

“Зоос гоёл”-ын уулзвараас СУИС-ийн уулзвар хүртэлх замыг тавдугаар сарын 15-наас түр зааж, засварлана

Сүхбаатар дүүрэг болон Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэр буюу "Зоос гоёл"-ын уулзвараас Соёл Урлагийн Их Сургууль(СУИС)-ийн уулзвар хүртэлх авто зам засвар, шинэчлэхээр болжээ.  Тодруулбал 2024 оны тавдугаар...

Өнөөдөр 14:00 цагт олон улсын хүүхдийн “Найрамдал” цогцолборын эхний ээлжийн захиалга нээгдэнэ

Олон улсын хүүхдийн "Найрамдал" цогцолбор 2024 оны хуваариа өмнө нь танилцуулсан.  Тус цогцолбор эхний ээлжийн хүүхдүүдээ зургаадугаар сарын 3-8-нд хүлээн авах юм. Үүнд 6-10 насныхан хамрагдах бөгөөд төлбөр...

Сэлэнгэ, Дорнод аймагт гарсан ой, хээрийн түймрийн бүрэн унтраалаа

Сэлэнгэ аймгийн Цагааннуур, Дорнод аймгийн Матад сумын нутагт өчигдөр гарсан ой, хээрийн түймрийн дуудлагаар тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид үүрэг гүйцэтгэн, бүрэн унтраалаа. Дээрх...

трэнд