No menu items!
HomeХоол, шим тэжээлЧиа үр эстроген дааврын хэмжээг тэнцвэржүүлдэг

Чиа үр эстроген дааврын хэмжээг тэнцвэржүүлдэг

-

Чиа үр нь хүний биед олон төрлийн ач тустай бөгөөд өдөр тутмын хоол хүнсэндээ хэрэглэх хэрэгтэйг зөвлөж байна.

Тэжээллэг чанар

Чиа үрэнд :

Уураг- 4 гр

Эслэг- 11 гр

Омега3- 9гр

Кальци- 18% өдрийн хэрэгцээний

Мангани- 30% өдрийн хэрэгцээний

Магни- 30% өдрийн хэрэгцээний

Фосфор- 27% агуулдаг бөгөөд Антиоксидант, Цинк, Кали, Витамин В1, В2, В3-аар баялаг юм.  Чиа үр нь сүүнээс 5 дахин илүү кальцийн агууламжтай, гадилаас 2 дахин илүү кали, бууцайнаас 15 дахин илүү төмөр, маалингын үрээс 4 дахин селен, нэрснээс 3 дахин илүү антиоксидант, шошноос 6 дахин уураг агуулдаг байна.

Чиа үрийн ач тус

Чиа үрэнд агуулагдах эрдэс бодис нь хүний энергийн түвшинг онцгой нэмэгдүүлж, өдрийн турш ядрахгүй байх эрч хүчийг бэлэглэдэг. Тиймээс хүмүүс өглөөний цайндаа чиа үрийг ихээхэн хэрэглэх болсон. Үүнээс гадна чиа үр нь хүний биед маш олон төрлийн ашигт тустай тухайлбал:

Чиа үрэнд агуулагдах эслэг нь хоол боловсруулалтыг сайжруулж, бодисын солилцоог түргэсгэдэг.

Эмэгтэйчүүдийн биед ихээр ялгарах “эстроген” дааврын ялгаруулалт ихэссэн тохиолдолд биед олон төрлийн өвчин, үрэвслийн суурь үндэс тавигддаг аж.
Эстроген дааврын ялгаруулалт ихэссэнээр, хөхний хорт хавдартай болох магадлал нэмэгддэг төдийгүй элэгний үрэвсэл, үргүйдэл, зулбах, үтрээний мөөгөнцөр, ясны сийрэгжилт, сэтгэл гутрал, цусны бүлэгнэл, бамбай булчирхайн үрэвсэл  зэрэг өвчлөлийн эрсдлийг бий болгодог байна. Тэгвэл тус дааврыг тэнцвэржүүлэх нэг арга нь чиа үрийг хэрэглэх явдал юм.

Чиа үрэнд агуулагдах эслэг нь эрэгтэй хүний эслэгийн хэрэгцээний 1/3, эмэгтэй хүний 1/2-ийг хангадаг бөгөөд хоол боловсруулалтыг сайжруулж бодисын солилцоог эрчимжүүлэн өтгөн хаталтаас сэргийлэх бөгөөд бүдүүн гэдэсний хавдрын эрсдэлийг бууруулдаг. Мөн Цусан дахь сахарын хэмжээг огцом өөрчлөгдөхөөс сэргийлж, хоолны шимэгдэлтийг удаашруулдаг тул чихрийн шижинтэй хүмүүст тустай.

Ганцхан чимх чиагийн үр хэдэн цагаар өл дардаг байна. Тиймээс цатгалан мэдрэмж өгч, биеэс хорыг гадагшлуулдаг учир турахад тустай.
Чиа үрийн биед агуулагдах кальцийн хэмжээ нь тослог сүүнд агуулагдах хэмжээнээс их байна. Тиймээс өдөрт хоёр халбага хэрэглэхийг зөвлөдөг бөгөөд кальцийн дутагдлыг арилгахад тустай.

Чиа үр нь эрт үеийн хөгшрөлтөөс сэргийлдэг тул чөлөөт радикалуудтай тэмцэх антиоксидантын сайн эх үүсвэр бөгөөд эсийн хөгшрөлтөөс сэргийлдэг зэрэг хүний биед маш олон төрлийн ач тустай байна.

Хэрхэн хэрэглэх вэ?

Чиа үрийн шим тэжээл нь нүүрс усандаа оршдог. Чиа үрийг шингэнд хийхэд хэмжээгээрээ 10 дахин хөөж цэлцэгнүүр байдалтай болдог.  Тиймээс 1 грамм чиагийн үрийг 25 мл хэмжээтэй шингэнд дэвтээж хэрэглэхийг зөвлөдөг байна. Мөн чиа үрийг өдөр тутмын хоол хүнсэндээ өргөн хэрэглэх боломжтой юм. Жишээлбэл чиа үрийг салат, йогурт эсвэл смүүти, овьёосны нэвс, жимсний шүүс нэмж болно.

шинэ мэдээ

ХОМ: Үндэсний эвслийн жагсаалтыг тэргүүлэгч Н.Номтойбаяр ₮1.5 тэрбумын барилга байгууламжтай

Нэр дэвшигчдийн хөрөнгө орлогын мэдүүлгийн хураангуйг АТГ-аас өнөөдөр танилцуулав. УИХ-ын 2024 оны ээлжит сонгуульд хоёр эвсэл байгаагийн нэг нь Үндэсний эвсэл юм. Тус эвслийн жагсаалтаар нэр...

ХОМ: Х.Баттулга 267 сая төгрөгийн орлоготой

УИХ-ын 2024 оны ээлжит сонгуульд нэр дэвшигчдийн хөрөнгө орлогын мэдүүлгийн хураангуйг АТГ-аас танилцуулав. Ерөнхийлөгч асан Х.Баттулга 2024 оны УИХ-ын сонгуулийн 4-р тойрогт нэр дэвшиж буй....

ХОМ: Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн жилийн орлого 244 сая төгрөг

АТГ-аас УИХ-ын сонгуульд нэр дэвшигчдийн хөрөнгө орлогын мэдүүлгийг олон нийтэд нээллтэй тавьжээ. Монгол Улсын Ерөнхий сайд, МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ УИХ-д гурав дахь удаагаа нэр дэвшиж...

ХОМ: Хөрөнгийн хэмжээгээр эхний аравт бичигдэж буй нэр дэвшигчид

Хуулийн дагуу УИХ-ын сонгуульд нэр дэвшигчид хөрөнгө орлогоо АТГ-т мэдүүлдэг. Тус газраас УИХ-ын 2024 оны сонгуульд нэр дэвшигчдийн хөрөнгө орлогыг нийтэд ил болгожээ.Үүнээс хөрөнгийн хэмжээгээр...

трэнд