No menu items!
HomeХүмүүсАлдарт ABBA хамтлагийн гишүүд 20 жилийн хугацаанд

Алдарт ABBA хамтлагийн гишүүд 20 жилийн хугацаанд

-

Нэгэн үе Швед улсын нэрийн хуудас болж явсан АВВА хамтлагийн гишүүд 20 гаруйхан настайгаасаа буюу 1972 оноос хойш хамтран ажилласан юм. Тэд хамтлагаа А gneta Feltskog, B Jorn Ulveus, B Annie Anderson, А Ni-Fried Lingstad  гэсэн хамтлагийн гишүүдийн нэрсийн эхний үсгээр нэрлэжээ. 1974 оны “Евровидение” дууны тэмцээнд “Waterloo” дуугаараа түрүүлж, амжилтаа үргэлжлүүлсэн тус хамтлагийн цомог дэлхий даяар 380 сая хувь борлуулагдсан. Хамтлаг 1982 онд тарснаасаа хойш дахин уран бүтээл гаргаагүй. 2000 онд дахин нэгдэж, аялан тоглолт зохион байгуулах 1 тэрбум долларын саналаас татгалзаж байжээ. Хамтлаг 40 орчим жилийн дараа шинэ цомог гаргахаар болсноо саяхан зарлав. 10 дуутай “Abba Voyage” цомог энэ оны арваннэгдүгээр сараас худалдаалагдаж эхлэх юм.

Хамтлагийн гишүүд 20 жилийн хугацаанд хэрхэн аж төрсөн талаар товчхон мэдээлэл хүргэе.

Хамтлагийн гишүүн Агнета Фельтског

Хамтлагаа гурван хит цомог гаргасны дараа Агнета соло уран бүтээлийн замналаа эхлүүлсэн. Хамтлаг тарсны дараа бусад гишүүдээсээ соло карьерийн хувьд илүү байсан түүний амьдралд маш олон гэнэтийн зүйлс тохиолдсон. Хоёр удаагийн салалт, 1983 оны автын осол, 1994 онд болсон эхийнх нь амиа хорлолт. Энэ бүх үйл явдлаас болж тэрээр 1989-2004 оны хооронд олон нийтээс бага зэрэг тусгаарлагдсан.  Тэрбээр өдгөө Стокхольм хотын захад байрлах фермдээ амьдардаг.

Түүний талаарх зарим нэгэн баримтуудаас сонирхуулая:

Агнета 1950 оны 4 -р сарын 5 -нд Шведийн Jönköping хотод хоёр охинтой айлын ууган нь болон мэндэлжээ. Орон нутгийнхаа бүжгийн хамтлагт орохоос өмнө машины фирмийн телефонист байв. Хамтлагт орохоосоо өмнө нутгийнхаа шилдэг соло уран бүтээлч байсан түүний “Jag var så kär” хэмээх уран бүтээл нь хит болж байлаа.  1968 онд “Hootenanny Singers” хамтлагийн гишүүн Бёрн Ульвеюстэй танилцсанаар ABBA хамтлагийн эд эс болох эхлэл нь тавигджээ.

Агнета, Бёрн Ульвеюс нар 1971 оны 7-р сарын 6 -нд Верум тосгонд хуримаа хийж байв. Тэд 1980 онд салсан бөгөөд тэдний амьдралын хайр, харуусал дундаас “The Winner Takes it All” дуу мэндэлжээ. Тэд хоёр хүүхэдтэй. Агнета 1990 онд Томас Сонненфельдтэй гэрлэсэн ч мөн л салалтаар төгссөн юм.

I Stand Alone” цомгоо гаргаснаас хойш 17 жилийн хугацаанд урлагийн салбараас хөндийрсөн. Энэ хугацаанд астрологи, иог, морь унах зэрэгт ихэнх хугацааг зарцуулж аж төрсөн гэдэг.

 Анни-Фрид Лингстадын

 Тэрбээр 1992 онд Швейцарийн хунтайж Генрих Руццо Рейсс фон Плауэнтай гэрлэсэн байдаг. Охиноо авто машины ослоор алдсан харамсалтай үйл явдлаас нэг жилийн дараа нөхөр нь хорт хавдрын улмаас 49 насандаа хорвоог орхижээ. Анни нөхрийнхөө хөрөнгийг өвлөн авсан бөгөөд энэ нь 755 сая долларт тооцогдож байв. Өдгөө тэрбээр Их Британийн хааны удмын Хенри Смиттэй Швейцарьт амьдардаг.

Түүний талаарх баримтуудаас сонирхуулая.

Анни-Фрид Норвегийн хойд хэсэгт орших Нарвик хотын ойролцоох Балланген хэмээх жижиг тосгонд 1945 оны 11-р сарын 15-нд төржээ. Түүний аав Дэлхийн хоёрдугаар дайны дараахан Вермахтын түрүүч байв. Түүний ээж 21-хэн насандаа бөөрний дутагдлаас болж хорвоог орхисноос хойш эмээгийнхээ хамт Шведэд суурьшжээ. Охин аавыгаа дайны үеэр амь үрэгдсэн гэж бодож явсан ч хожим аавтайгаа уулзсан аж. 13 настайгаасаа дуу, хөгжмийн ертөнцөд хөл тавьсан тэрбээр 1969  онд “Eurovision” дууны тэмцээнд оролцож, энэ үеэс ирээдүйн нөхөр АBBА хамтлагийн гишүүн Беннитэй танилцсанаар хамтлагт нэгдэх эхлэл тавигдсан юм.

Бэнни Андерссон

Хамтлагийн хоёр эрэгтэй гишүүний хувьд хамтран мюзикл, дуу бичсээр өдийг хүрсэн уран бүтээлийн маш сайн хамтрагчид. Арван настайгаасаа төгөлдөр хуур тоглож сурсан Бенни 15 настайдаа сургуулиа орхиж, залуучуудын клубт тоглож эхэлсэн түүхтэй. Бенни Андерсоны зохиосон дуунууд Их Британи, Америкийн хит чартуудыг нэгэн үе тэргүүлж байв. 

Бёрн Ульвеюс

Бенни Андерсон дахин гэрлэж, хүүтэй болжээ. Бёрн бас дахин гэрлэж, хоёр охинтой болсон. Бёрн 35 настай эхнэр Ленагийн хамт Шведэд амьдардаг бөгөөд хамгийн багадаа 90 сая долларын хөрөнгөтэй гэж тооцогддог аж.

Бенни тус хамтлагийн хамгийн их хөрөнгөтэйд тооцогддог бөгөөд энэ нь ойролцоогоор 100 сая доллар аж.

1992 онд гаргасан “ABBA Gold” цомог дэлхий даяар бараг 30 сая хувь борлогдож, “Мама Миа!” мюзикл цацагдсанаас хойш тус хамтлаг ойролцоогоор 2 тэрбум долларын орлого олсон юм гэнэ лээ.

шинэ мэдээ

Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар салхитай, зарим газраар бороо, нойтон цас орно

Ойрын өдрүүдийн цаг агаарын урьдчилсан мэдээллийг хүргэж байна.  Цаг уурын байгууллагаас гаргасан мэдээгээр тавдугаар сарын 13, 14-нд Алтай, Хангайн уулархаг нутгаар, 15-нд Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар,...

“Зоос гоёл”-ын уулзвараас СУИС-ийн уулзвар хүртэлх замыг тавдугаар сарын 15-наас түр зааж, засварлана

Сүхбаатар дүүрэг болон Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэр буюу "Зоос гоёл"-ын уулзвараас Соёл Урлагийн Их Сургууль(СУИС)-ийн уулзвар хүртэлх авто зам засвар, шинэчлэхээр болжээ.  Тодруулбал 2024 оны тавдугаар...

Өнөөдөр 14:00 цагт олон улсын хүүхдийн “Найрамдал” цогцолборын эхний ээлжийн захиалга нээгдэнэ

Олон улсын хүүхдийн "Найрамдал" цогцолбор 2024 оны хуваариа өмнө нь танилцуулсан.  Тус цогцолбор эхний ээлжийн хүүхдүүдээ зургаадугаар сарын 3-8-нд хүлээн авах юм. Үүнд 6-10 насныхан хамрагдах бөгөөд төлбөр...

Сэлэнгэ, Дорнод аймагт гарсан ой, хээрийн түймрийн бүрэн унтраалаа

Сэлэнгэ аймгийн Цагааннуур, Дорнод аймгийн Матад сумын нутагт өчигдөр гарсан ой, хээрийн түймрийн дуудлагаар тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид үүрэг гүйцэтгэн, бүрэн унтраалаа. Дээрх...

трэнд