No menu items!
HomeХэн юу хэлэвШ.Сэлэнгэ: Улсын хэмжээнд ЭМДЕГ-тай гэрээтэй 1,660 гаруй эмийн сан бий

Ш.Сэлэнгэ: Улсын хэмжээнд ЭМДЕГ-тай гэрээтэй 1,660 гаруй эмийн сан бий

-

ЭМДЕГ-ын БТГ-ын Тусламж, үйлчилгээний багц хариуцсан ахлах мэргэжилтэн Ш.Сэлэнгийн Эрүүл мэндийн даатгалын сангаас иргэн-даатгуулагчийн эмийн худалдан авалтад үзүүлдэг хөнгөлөлтийн талаар өгсөн мэдээллийг сийрүүлэн хүргэж байна.

2020 онд эрүүл мэндийн салбарын суурь хуулиудад өөрчлөлт орсны хүрээнд эрүүл мэндийн даатгалын тухайн хуулинд мөн өөрчлөлт орсон. Энэ хуулийн хүрээнд эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөл, эрүүл мэндийн даатгалын сангаас үнийн хөнгөлөлт үзүүлэх эмийн нэр төрөл, хөнгөлөлтийн хэмжээний дээд хязгаарыг баталсан. Үүнийг 2020 оны 11-р сарын нэгнээс эхлэн мөрдөн ажиллаж байна.

ЭМДЕГ сонгон шалгаруулалтад тэнцсэн эмийн сангуудтай гэрээ байгуулж, хөнгөлөлттэй эмээр үйлчилдэг байсан бол энэ удаад тусгай зөвшөөрөл бүхий үйл ажиллагаа явуулах эрхтэй бүх эмийн сангуудтай гэрээ байгуулан ажиллаж байна. Улсын хэмжээнд ЭМДЕГ-тай гэрээтэй 1,660 гаруй эмийн сан бий.

ЭМДЕГ-тай гэрээтэй эмийн сангийн мэдээллийг ЭНД дарж үзнэ үү.

Мөн хуулийн өөрчлөлтөөр зарим тулгамдсан асуудлыг шийдэж өгсөн. Үүний нэг нь, өрх, сум тосгоны эмч нараар жор бичүүлдэг байсан бол одоо нарийн мэргэжлийн эмчээр жор бичүүлдэг болсон. Мөн хяналтынхаа эмчээр жор бичүүлэх боломжтой.

Түүнчлэн эмийн сангууд тодорхой төсөвтэй байсан бол гүйцэтгэлээр санхүүждэг болсон. Гэрээт эмийн сангийн тоо нэмэгдсэнээр дугаарлаж, иргэдэд чирэгдэл үүсдэг байсан асуудлыг шийдсэн. 13-р тогтоолоор баталсан хөнгөлөлттэй эмийн жагсаалтад нийтдээ 141 ерөнхий нэршлийн, 541 худалдааны нэршлийн эм орсон. Шинээр батлагдсан үнийн хөнгөлөлтийн жагсаалтад орсон эмүүдийг 30-70 хувь хөнгөлөлттэй байхаар тогтоосон. Даатгуулагч иргэн эмийн жор бичүүлэхдээ заавал хурууны хээгээ уншуулж, баталгаажуулсан байх шаардлагатай бөгөөд ЭМДЕГ-тай гэрээ бүхий эмийн сангуудаар харьяалал харгалзахгүй үйлчлүүлэх боломжтой.

Г.Жаргал
Г.Жаргал
Zaag.mn сайтын редактор

шинэ мэдээ

I улирлын НӨАТ-ын буцаан олголтын мөнгийг өнөөдрөөс иргэдийн дансанд шилжүүлэхээр ажиллаж байна

2024 оны нэгдүгээр улирлын НӨАТ-ын буцаан олголтын мөнгийг өнөөдрөөс/2024.04.29/ иргэдийн дансанд шилжүүлэхээр ажиллаж байгааг Татварын байгууллагаас мэдээллээ. Энэ оны нэгдүгээр улиралд нийт 80.5 тэрбум төгрөгийг олгохоос...

Хөтөч: Нийслэл, орон нутагт эрт илрүүлэх үзлэг, оношилгоо хийж буй эмнэлгүүд

Урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг, оношилгоо, шинжилгээний ерөнхий мэдээлэл болон аймаг, нийслэлийн хэмжээнд эрт илрүүлэг хийж буй эрүүл мэндийн байгууллагуудын жагсаалтыг танилцуулж байна. ЭРТ ИЛРҮҮЛЭГТ ХЭН...

Ерөнхий боловсролын сургууль, багшийн ажлын гүйцэтгэлийн үнэлгээг зохион байгуулах зөвлөмж

Ерөнхий боловсролын сургууль, багшийн ажлын гүйцэтгэлийн үнэлгээг өнөөдрөөс эхлэн тавдугаар сарын 03-ны өдрүүдэд зохион байгуулж байна. Энэ жилийн гүйцэтгэлийн үнэлгээ нь: Эрх зүйн баримт бичгийн шинэчлэл Цахим шалгалт Үнэлгээний мэдээллийн...

Өнөөдөр нутгийн баруун хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар дулаарна

Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: 29-нд нутгийн баруун хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар дулаарна. Нутгийн баруун хагаст багавтар үүлтэй, бусад нутгаар солигдмол үүлтэй. Говийн аймгуудын нутгийн зүүн...

трэнд