No menu items!
HomeЭрүүл мэндНойр булчирхайн архаг болон цочмог үрэвсэлтэй бол багаар, ойрхон хоолло

Нойр булчирхайн архаг болон цочмог үрэвсэлтэй бол багаар, ойрхон хоолло

-

Нойр булчирхай гэдэг нь дасан зохицох чадвартай, ходоодны ард байрлах холимог булчирхай юм. Нойр булчирхай нь дараах үүрэгтэй.

-Хоол боловсруулалтад оролцдог гадаад шүүрэл

-Нүүрс ус болон илчлэгийн солилцоог зохицуулах дотоод шүүрлийг ялгаруулах.

Нойр булчирхайн цочмог үрэвслийн шалтгаан:

Архи, айраг, спиртийн бүтээгдэхүүн /жишээ нь: гөрөөсний цус уугаад, архи ууж нойр булчирхайн цочмог үхжилт үрэвслээр нас барсан тохиолдол байдаг/

Хоолны дэглэм алдах /ихэнх тохиолдолд эрэгтэйчүүд гол төлөв хорхог, боодог идсэнийхээ дараа архи ууж, өөх тостой хоол идээд дараа нь хүйтэн ундаа хэрэглэсэн байдаг/ 

Цөсний замын эмгэг, дээд гэдэс ба цөсний замын үйл ажиллагааны алдагдал, хэвлийн хөндийн эрхтнүүдэд хийгдсэн мэс ажилбарууд

Ямар шинж тэмдэг илрэх вэ

Нойр булчирхайн архаг болон цочмог үрэвсэлтэй хүний хоолны шингэц муудах, хэвлийгээр өвдөх, аюулхай болон зүүн талаар бүсэж ороож өвдөх шинж тэмдэг илэрдэг. Аюулхай дээр хүчтэй эмзэглэж өвддөг. Ходоодны өвдөлтөөс ялгарах нь хоёр талаараа бүсэлж өвддөг. Хавирганы нум, сүвэн доогоор түлхүү өвдөнө. Нойр булчирхайн архаг үрэсвэл нь архи уусны дараа, эсвэл тостой хоол идсэний дараа маргааш өглөө, эсвэл орой өтгөн нь шингэрдэг. Шингэн байнга алдаад байвал тухайн хүн нойр булчирхайн архаг үрэвсэлтэй байна гэж ойлгож болно.

Тостой, шарсан хуурсан зүйл идсэний дараа эдгээр шинж тэмдгүүд илэрнэ. Ийм шинж тэмдэг илэрвэл хоолны дэглэм маш сайн барих хэрэгтэй. Ялангуяа, зуны улирал хүмүүс айраг, хорхог ихээр хэрэглэдгээс болж нойр булчирхайн архаг үрэвсэл идэвхждэг байна.

Мөн монголчуудын дунд архидалт, тамхидалтын төвшин өндөр байгаатай холбоотойгоор эл өвчлөл нэмэгдэж байна. Нийт нойр булчирхайн өвчлөлийн 70 хувь нь архины шалтгаантай, цөсний замын хавсарсан өвчлөл эзэлдэг байна.

Нойр булчирхайн архаг болон цочмог үрэвсэлтэй хүн бага багаар ойрхон хооллож байх хэрэгтэй. Өөх тостой хоолны хэрэглээгээ багасгаж, бараан мах хэрэглэх хэрэгтэй. Хоносон лаазалсан бүтээгдэхүүн, халуун ногоотой хоол хэрэглэхээс татгалзах хэрэгтэйг мэргэжлийн эмч зөвлөж байна.

Оношилгоо

Нойр булчирхайн өвчлөлийг багажийн шинжилгээгүйгээр хэвлийн өвдөлтийг ялгахад түвэгтэй. Тиймээс дур мэдэн эмчилгээ хийлгэж болохгүй. Эхо болон ходоодны дуран хийлгэсний дараа бусад өвчнөөс ялган оношилж, шаардлагатай эмчилгээг мэргэжлийн эмчээс авах шаардлагатай.

Нойр булчирхай өвчлөөд эхэлчихвэл маш богино хугацаанд өөрөө өөрийгөө хайлуулдаг учраас бусад эрхтэн тогтолцоонд нөлөөлдөг байна. Эрхтэн тогтолцоонд нөлөөлж эхлэхдээ шээс гарахгүй болох, бөөр, элэгний дутагдалд орох, ойролцоох эрхтэнд цус алдалт үүсэх, эд эрхтнийг хайлуулдаг аж.

Эх сурвалж: Улсын хоёрдугаар төв эмнэлэг

Т.Энхжаргал
Т.Энхжаргал
Zaag.mn сайтын сэтгүүлч

шинэ мэдээ

Өөх соруулах мэс заслын үед хүний амь хохироосон хэргийг 5 жилийн дараа шийдвэрлэжээ

"Тод каннам" гоо сайхны эмнэлэгт 2019 оны гуравдугаар сарын 6-ны өдөр өөх соруулах мэс засал хийлгэсэн 29 настай эмэгтэй амиа алдсан. Хан-Уул дүүргийн прокурорын газраас...

ЭМД-ын сангаас 18 сая төгрөг зарцуулсныг буруутай этгээдээр нөхөн төлүүлэв

Эрүүл мэндийн даатгалын тухай хуульд заасны дагуу хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллагатай хамтран буруутай этгээдээр нөхөн төлүүлдэг. Энэ дагуу...

Англи хэлний сургалтад зориулж 10 сая фунтийн дэмжлэг үзүүлэхээ Их Британийн Гадаад хэргийн сайд мэдэгджээ

Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсын Гадаад хэрэг, хамтын нөхөрлөл, хөгжлийн сайд Дэвид Камерон манай улсад хийж буй албан ёсны айлчлалынхаа хүрээнд өнөөдөр Гадаад...

ЦЕГ: Өмгөөлөгч Г.Батбаярыг эрэн сурвалжлах ажиллагааг явуулж байна

"Иргэн Г.Батбаяр сураггүй алга болсон тухай дуудлага мэдээлэл цагдаагийн байгууллагад 2024 оны дөрөвдүгээр сарын 22-нд бүртгэгдсэн. Түүнийг эрэн сурвалжлах ажиллагааг явуулж байна. Уг хүнийг харсан, тааралдсан...

трэнд