No menu items!
HomeUncategorizedО.Сэлэнгэ: Архи, тамхинаас гарах гэж байгаа залуучуудад зориулсан үнэ төлбөргүй үйлчилгээг 24...

О.Сэлэнгэ: Архи, тамхинаас гарах гэж байгаа залуучуудад зориулсан үнэ төлбөргүй үйлчилгээг 24 цагаар үзүүлж байна

-

Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, нийслэлийн Эрүүл мэндийн газрын харьяа Наркологийн эмнэлэгтэй хамтран хэрэгжүүлж байгаа “Хорт зуршилгүй залуу” архи тамхины эсрэг аяны талаар мэдээлэл хийлээ.

ГБХЗХГ-ын залуучуудын хөгжлийн газрын дарга О.Сэлэнгэ “Хүүхдийн хүчирхийллийн 77 хувь нь архинаас болдог.  Гэмт хэрэг үйлдэгчдийн 50-60 хувь нь архинаас болоод тухайн гэмт хэргийг үйлдсэн байдаг. Хорт зуршилгүй залуу гэсэн цахим үйлчилгээг бий болгож байгаа.

Мэргэжлийн сэтгэл зүйч, наркологийн эмч нар 24 цагаар ажиллана. Мөн 1800-1893 дугаараар дамжуулан мэдээлэл зөвлөгөөг өгнө. Архи, тамхинаас гарах гэж байгаа залуучуудад зориулсан үнэ төлбөргүй үйлчилгээ юм. Гурван төрлийн үйлчилгээг үзүүлнэ. 24 цагаар зөвлөгөө өгч, шаардлагатай тохиолдолд ганцаарчилсан болон бүлгийн үйлчилгээ үзүүлж, хэвтэн эмчлэх боломжийг бүрдүүллээ. 

Дэлхий нийтэд нэг өдөрт гурван сая хүн архинаас болж нас барж байна. Манай улсад ч гэсэн энэ асуудлыг авч үзэх цаг нь болсон. Тиймээс залуучууд архи, тамхинаас гарч гангарч байна. Өөрөө санаачилга гаргасан залуучууд хорт зуршлаас маш амархан гардаг. Гадаадад байгаа залуучууд ч “Хорт зуршилгүй залуу” цахим хуудаст нэгдэн энэ үйлчилгээнд хамрагдах боломжтой. Бид нарт хандсан хүмүүсийн мэдээллийг чанд хадгална” гэв. 

Г.Жаргал
Г.Жаргал
Zaag.mn сайтын редактор

шинэ мэдээ

Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар салхитай, зарим газраар бороо, нойтон цас орно

Ойрын өдрүүдийн цаг агаарын урьдчилсан мэдээллийг хүргэж байна.  Цаг уурын байгууллагаас гаргасан мэдээгээр тавдугаар сарын 13, 14-нд Алтай, Хангайн уулархаг нутгаар, 15-нд Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар,...

“Зоос гоёл”-ын уулзвараас СУИС-ийн уулзвар хүртэлх замыг тавдугаар сарын 15-наас түр зааж, засварлана

Сүхбаатар дүүрэг болон Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэр буюу "Зоос гоёл"-ын уулзвараас Соёл Урлагийн Их Сургууль(СУИС)-ийн уулзвар хүртэлх авто зам засвар, шинэчлэхээр болжээ.  Тодруулбал 2024 оны тавдугаар...

Өнөөдөр 14:00 цагт олон улсын хүүхдийн “Найрамдал” цогцолборын эхний ээлжийн захиалга нээгдэнэ

Олон улсын хүүхдийн "Найрамдал" цогцолбор 2024 оны хуваариа өмнө нь танилцуулсан.  Тус цогцолбор эхний ээлжийн хүүхдүүдээ зургаадугаар сарын 3-8-нд хүлээн авах юм. Үүнд 6-10 насныхан хамрагдах бөгөөд төлбөр...

Сэлэнгэ, Дорнод аймагт гарсан ой, хээрийн түймрийн бүрэн унтраалаа

Сэлэнгэ аймгийн Цагааннуур, Дорнод аймгийн Матад сумын нутагт өчигдөр гарсан ой, хээрийн түймрийн дуудлагаар тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид үүрэг гүйцэтгэн, бүрэн унтраалаа. Дээрх...

трэнд