No menu items!
HomeХүмүүс“Эртэч шувуухай” киноны үзэсгэлэнт жүжигчин Ознур Серчелер

“Эртэч шувуухай” киноны үзэсгэлэнт жүжигчин Ознур Серчелер

-

Эртэч шувуухай” киногоор үзэгчдийн танил болсон Туркийн үзэсгэлэнт жүжигчин Ознур Серчелерын тухай мэдээллийг хүргэж байна. Тэрээр уг кинонд Санемын эгчийн дүрийг бүтээдэг билээ.

Үзэсгэлэнт бүсгүй 1987 оны 1 -р сарын 1 -нд төрсөн. Тэрээр 2001 онд Мерсин их сургуульд хөгжмийн чиглэлээр суралцаж байгаад 2003 оноос Билкент их сургуульд хөгжим, тайзны урлагийн чиглэлээр  үргэлжлүүлэн  суралцжээ. Тэрээр багаасаа урлагийн авьяастай байсан тул дуучин болохыг мөрөөддөг байж. Түүний гэр бүлийн талаарх мэдээлэл хэвлэлд тийм ч их байдаггүй. Гэхдээ жүжигчин бүсгүй хоёр дүүтэй.

Тэрээр өөрийгөө үргэлж хөгжүүлж, суралцсаар ирсэн. Ингээд охин 2007 онд загвар өмсөгчдийн тэмцээнд оролцож, өөрийгөө бас нэгэн салбарт сорьсон байна. Харин тэрээр 2011 онд жүжигчин болох гараагаа эхэлжээ.

Ознур анх “Nuri” хэмээх телевизийн цуврал кинонд дүр бүтээжээ. Түүний авьяас чадварыг продюсерууд анзаарсан бөгөөд энэ үеэс л түүний кино карьер эхэлсэн гэдэг.

Түүний нэр хүнд аажмаар өссөн бөгөөд Ознур 2011-2012 онд бүтээгдсэн “Hayat Devam Ediyor” хэмээх киногоор улам алдаршсан байна. Харин тэрээр 2014 онд “Karışık Kaset” кинонд анхны гол дүрээ бүтээжээ. Түүнийг олон улсад таниулсан кино нь та бидний сайн мэдэх “Эртэч шувуухай” юм.

Хувийн амьдрал

Ознур хувийн амьдралынхаа талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгдөггүй нэгэн. Олон нийтийн арга хэмжээнд ч оролцдоггүй. Гэхдээ түүнийг нэг залуутай үерхдэг ч гэрлээгүй гэдэг мэдээлэл бий.

Жүжигчин нэгэн ярилцлагадаа одоогоор гэрлэх бодол байхгүй, ажилдаа бүх цагаа зарцуулж байгаа гэжээ. Тэрээр ном унших дуртай бөгөөд сонгодог урлаг сонирхдог. Жүжигчин бүсгүй ярилцлагадаа Антон Павлович Чеховын бүтээлийг биширдэг хэмээжээ. Мөн тэрээр чөлөөт цагаараа олон ангит кино үзэж, хоол хий дуртай аж. Тэрээр мөн аялах сонирхолтой бөгөөд сайн зураач.

Ознур тогтмол дасгал хөдөлгөөн нь түүнийг биеийн галбираа хадгалахад тусалдаг гэсэн байдаг. Тэрээр долоо хоногт 2-3 удаа фитнессээр хичээллэдэг. Охин арьс арчилгаанд онцгой анхаарал хандуулдаг бөгөөд найрлагыг нь сайн шалгадаг гэжээ.

Г.Жаргал
Г.Жаргал
Zaag.mn сайтын редактор

шинэ мэдээ

Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар салхитай, зарим газраар бороо, нойтон цас орно

Ойрын өдрүүдийн цаг агаарын урьдчилсан мэдээллийг хүргэж байна.  Цаг уурын байгууллагаас гаргасан мэдээгээр тавдугаар сарын 13, 14-нд Алтай, Хангайн уулархаг нутгаар, 15-нд Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар,...

“Зоос гоёл”-ын уулзвараас СУИС-ийн уулзвар хүртэлх замыг тавдугаар сарын 15-наас түр зааж, засварлана

Сүхбаатар дүүрэг болон Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэр буюу "Зоос гоёл"-ын уулзвараас Соёл Урлагийн Их Сургууль(СУИС)-ийн уулзвар хүртэлх авто зам засвар, шинэчлэхээр болжээ.  Тодруулбал 2024 оны тавдугаар...

Өнөөдөр 14:00 цагт олон улсын хүүхдийн “Найрамдал” цогцолборын эхний ээлжийн захиалга нээгдэнэ

Олон улсын хүүхдийн "Найрамдал" цогцолбор 2024 оны хуваариа өмнө нь танилцуулсан.  Тус цогцолбор эхний ээлжийн хүүхдүүдээ зургаадугаар сарын 3-8-нд хүлээн авах юм. Үүнд 6-10 насныхан хамрагдах бөгөөд төлбөр...

Сэлэнгэ, Дорнод аймагт гарсан ой, хээрийн түймрийн бүрэн унтраалаа

Сэлэнгэ аймгийн Цагааннуур, Дорнод аймгийн Матад сумын нутагт өчигдөр гарсан ой, хээрийн түймрийн дуудлагаар тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид үүрэг гүйцэтгэн, бүрэн унтраалаа. Дээрх...

трэнд