No menu items!
HomeХүмүүс“Пэнтхаус” киногоор алдаршсан Юн Жон Хуны онцлох гэрэл зургууд

“Пэнтхаус” киногоор алдаршсан Юн Жон Хуны онцлох гэрэл зургууд

-

Үзэгчдийн шимтэн үзэж буй “Пэнтхаус” киногоор алдаршсан жүжигчин Юн Жон Хуны гэрэл зургуудыг сонирхуулж байна.

Юн Жон Хун 1984 оны 2-р сарын 15-нд төрсөн. Тэрээр анх 2009 онд “Empress Cheonchu” хэмээх түүхэн сэдэвт кинонд тоглож байжээ. Мөн онд “The Return of Iljimae” кинонд дүр бүтээсэн байна.

2010 он. Тэрээр богино хэмжээний хоёр ч кинонд дүр бүтээгээд амжсан байна. /Frozen Land, Kidney Seed/

2013 он. Тэрээр үзэгчдийн сайн мэдэх “Дурсамж 1994” кинонд тогложээ. Үүнээс гадна “Drama Special”, “Monstar” кинонуудад тоглосон байна.

2014 он.  Юн Жон Хун энэ онд таван дэлгэцийн бүтээлд тогложээ. Тэрээр энэ онд тоглосон “Only love’’ киноны хамтрагчтайгаа.

2015 он. Тэрээр хоёр кинонд дүр бүтээснээс гадна MBC-ийн кино наадамд нэр дэвшиж байжээ.

2016 он. Юн Жон Хун таван кинонд дүр бүтээсэн байна. Тухайлбал түүний тоглосон “One More Happy Ending”  кино нь “Би гэрлэмээр байна” нэртэйгээр манай үзэгчдэд хүрч байжээ.

2018 он. Түүний тоглосон Монголчуудын сайн мэдэх бас нэг кино нь “My Healing Love” юм. Тэрээр уг кинонд гол дүрийг бүтээдэг билээ.

2020 он. Тэрээр “Find Me in Your Memory” кинонд тоглосон байна. Энэхүү кинонд “True beauty” киногоор үзэгчдийн сайн мэдэх залуу жүжигчин Moon Ga-young тогложээ.

2020-2021 он. Тэрээр үзэгчдийг байлдан дагуулаад байгаа “Пентхаус” олон ангит кинонд тогложээ. Энэ цуврал нь 100 гаруй давхраас бүрдсэн тансаг пентхаус орон сууцанд байрладаг нууц, далд хүсэл эрмэлзэлтэй оршин суугчдын талаар өгүүлдэг билээ. Мөн тэрээр “Пентхаус дээр гэрлэсэн хүний ​​дүрд тоглох нь амаргүй байсан. Надад одоогоор гэрлэх төлөвлөгөө байхгүй” хэмээн нэгэн ярилцлагадаа дурджээ.

Г.Жаргал
Г.Жаргал
Zaag.mn сайтын редактор

шинэ мэдээ

Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар салхитай, зарим газраар бороо, нойтон цас орно

Ойрын өдрүүдийн цаг агаарын урьдчилсан мэдээллийг хүргэж байна.  Цаг уурын байгууллагаас гаргасан мэдээгээр тавдугаар сарын 13, 14-нд Алтай, Хангайн уулархаг нутгаар, 15-нд Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар,...

“Зоос гоёл”-ын уулзвараас СУИС-ийн уулзвар хүртэлх замыг тавдугаар сарын 15-наас түр зааж, засварлана

Сүхбаатар дүүрэг болон Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэр буюу "Зоос гоёл"-ын уулзвараас Соёл Урлагийн Их Сургууль(СУИС)-ийн уулзвар хүртэлх авто зам засвар, шинэчлэхээр болжээ.  Тодруулбал 2024 оны тавдугаар...

Өнөөдөр 14:00 цагт олон улсын хүүхдийн “Найрамдал” цогцолборын эхний ээлжийн захиалга нээгдэнэ

Олон улсын хүүхдийн "Найрамдал" цогцолбор 2024 оны хуваариа өмнө нь танилцуулсан.  Тус цогцолбор эхний ээлжийн хүүхдүүдээ зургаадугаар сарын 3-8-нд хүлээн авах юм. Үүнд 6-10 насныхан хамрагдах бөгөөд төлбөр...

Сэлэнгэ, Дорнод аймагт гарсан ой, хээрийн түймрийн бүрэн унтраалаа

Сэлэнгэ аймгийн Цагааннуур, Дорнод аймгийн Матад сумын нутагт өчигдөр гарсан ой, хээрийн түймрийн дуудлагаар тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид үүрэг гүйцэтгэн, бүрэн унтраалаа. Дээрх...

трэнд