No menu items!
HomeЭмч зөвлөж байнаБ.Буянжаргал: Урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдахгүй байх нь өвчин хүндрэхэд хүргэж буй...

Б.Буянжаргал: Урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдахгүй байх нь өвчин хүндрэхэд хүргэж буй шалтгааны нэг юм

-

ТТАХНЭ-ийн  нийгмийн эрүүл мэндийн мэргэжилтэн, хүний их эмч, дэслэгч Б.Буянжаргалтай ярилцлаа.

– Урьдчилан сэргийлэх үзлэг нь олон давуу талтай шүү дээ. Ач холбогдлынх нь талаар яриагаа эхэлье?

– Нийт уншигчдадаа энэ өдрийн мэнд хүргэе. Сүүлийн үед иргэд маань эрүүл мэнддээ маш сайн анхаардаг болжээ, тиймдээ ч сүүлийн жилүүдэд урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдаж байгаа иргэдийн тоо нэмэгдсээр байна. Урьдчилан сэргийлэх үзлэгийн ач холбогдол маш өндөр. Ялангуяа халдварт бус өвчин тэр дундаа хавдрын өвчлөлийг эрт үед нь оношилж, эмчлэх чухал ач холбогдолтой байдаг. Монгол улс сүүлийн 20 жилд нас баралтын тэргүүлэх шалтгаанд зүрх судас, хорт хавдар, амьсгалын зам, хоол боловсруулах замын өвчлөл тэргүүлж байна.

Урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдахгүй байх нь өвчин хүндрэх нөхцөлд хүргэж буй шалтгааны нэг юм. Иймээс ард иргэд маань өвдөөгүй ч жилд нэг удаа эмнэлэгт хандаж, өөрийнхөө эрүүл мэндэд анхаарал тавьж байх хэрэгтэй.

– Нийгэм маань стресс бухимдал ихтэй байна. Ажлын ачаалал, сэтгэл зүйн тулгамдсан асуудлууд, хорт зуршил гээд эрүүл мэндэд сөргөөр нөлөөлөх эрсдэлт хүчин зүйлүүд маш их байна шүү дээ. Хугацааны хувьд  хувь хүн өөрөө төлөвлөөд, эмнэлгээ сонгон, урьдчилан сэргийлэх үзлэгтээ хамрагдаж болно.

– ТТАХНЭ нь “Эрүүл мэндийг дэмжих төв”-тэй . Ямар ямар төрлийн үйлчилгээ үзүүлдэг вэ?

– Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлэг нь 2018 оны 10 сард Монгол улсдаа анх удаа Эрүүл мэндийг дэмжих төвийг Нарлаг Ротари клубын дэмжлэгтэйгээр байгуулсан. Эрүүл мэндийг дэмжих төв нь Япон, Тайвань, Солонгос улсын эмнэлгүүдээс туршлага судлан, үйлчлүүлэгчдэд ээлтэй, амбулатори буюу эмнэлгийн үндсэн тусламж үйлчилгээтэй холилдохгүйгээр  нэг цэгээс үйлчилгээгээ бүрэн авах боломжтой байхаар зохион байгуулж, үйл ажиллагаагаа явуулж байна. Тус төв нь 2019 оноос хойш 20000 гаруй иргэдийг хүлээн авч үйлчилжээ. “Эрүүл мэндийг  дэмжих төв” нь халдварт бус өвчний эрсдэл илрүүлэх, сэтгэл зүй, хоол зүйн цогц зөвлөгөө өгөх, урьдчилан сэргийлэх үзлэгийн дүгнэлтээс үндэслэн, эмчлэн эрүүлжүүлэх үйл ажиллагааг зохион байгуулдаг. Өвчнийг илрүүлээд орхих бус дараагийн шатны өвчний хүндрэлээс урьдчилан сэргийлэх, өвчнийг эрт үед нь эмчлэх арга хэмжээг авдгаараа давуу талтай.

– Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газраас гаргасан урьдчилан сэргийлэх үзлэгийн багц буюу даатгалаар  хөнгөлөлттэй үзүүлж болох уу?

– ЭМД-тай иргэд маань урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдах бүрэн боломжтой. Эрүүл мэндийн даатгалаар 18-34, 35-45, 45-64, 64-өөс дээш насны ангиллаар жилд нэг удаа үзлэгт хамрагддаг. Энэхүү багц нь насны ангиллаас хамаарч, эрсдэлийг илрүүлдэг. Жишээ нь 35-45 насныханд зүрхний цахилгаан бичлэг, цусан дахь глюкоз буюу хүмүүсийн хэлж заншсанаар сахар, мөн хэвлийн хэт авиан шинжилгээ, цусан дахь өөх тосны хэмжээг үздэг. Энэ нь зүрх судасны өвчлөл, чихрийн шижин, дотор эрхтнүүдэд бүтцийн өөрчлөлт байгаа эсэхийг илрүүлчхэж байгаа юм л даа.

– “Эрүүл мэндийг дэмжих төв”-д сэтгэл заслын төв ажилладаг гэсэн. Өөрийн хүсэлтээр ирсэн иргэнд үйлчилдэг үү?

Дээр хэлснээр Эрүүл мэндийг дэмжих төв маань цогц үйлчилгээ үзүүлдэг. Сэтгэл зүй, сэтгэл заслын тусламж үйлчилгээг авахыг хүссэн иргэдэд бүрэн нээлттэй байдаг.

-Ярилцсанд баярлаа.

Г.Жаргал
Г.Жаргал
Zaag.mn сайтын редактор

шинэ мэдээ

I улирлын НӨАТ-ын буцаан олголтын мөнгийг өнөөдрөөс иргэдийн дансанд шилжүүлэхээр ажиллаж байна

2024 оны нэгдүгээр улирлын НӨАТ-ын буцаан олголтын мөнгийг өнөөдрөөс/2024.04.29/ иргэдийн дансанд шилжүүлэхээр ажиллаж байгааг Татварын байгууллагаас мэдээллээ. Энэ оны нэгдүгээр улиралд нийт 80.5 тэрбум төгрөгийг олгохоос...

Хөтөч: Нийслэл, орон нутагт эрт илрүүлэх үзлэг, оношилгоо хийж буй эмнэлгүүд

Урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг, оношилгоо, шинжилгээний ерөнхий мэдээлэл болон аймаг, нийслэлийн хэмжээнд эрт илрүүлэг хийж буй эрүүл мэндийн байгууллагуудын жагсаалтыг танилцуулж байна. ЭРТ ИЛРҮҮЛЭГТ ХЭН...

Ерөнхий боловсролын сургууль, багшийн ажлын гүйцэтгэлийн үнэлгээг зохион байгуулах зөвлөмж

Ерөнхий боловсролын сургууль, багшийн ажлын гүйцэтгэлийн үнэлгээг өнөөдрөөс эхлэн тавдугаар сарын 03-ны өдрүүдэд зохион байгуулж байна. Энэ жилийн гүйцэтгэлийн үнэлгээ нь: Эрх зүйн баримт бичгийн шинэчлэл Цахим шалгалт Үнэлгээний мэдээллийн...

Өнөөдөр нутгийн баруун хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар дулаарна

Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: 29-нд нутгийн баруун хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар дулаарна. Нутгийн баруун хагаст багавтар үүлтэй, бусад нутгаар солигдмол үүлтэй. Говийн аймгуудын нутгийн зүүн...

трэнд