No menu items!
HomeХэн юу хэлэвН.Учрал: Хувь хүний нууц болон мэдээллийг төр хамгаалах үүрэгтэй

Н.Учрал: Хувь хүний нууц болон мэдээллийг төр хамгаалах үүрэгтэй

-

УИХ-ын Инноваци, цахим бодлогын байнгын хорооны гишүүд Н.Учрал, Т.Доржханд, Б.Саранчимэг, П.Анужин нар Дата төвд ажиллалаа.

Энэ үеэр УИХ-ын гишүүүн Н.Учрал: Манай улс төрийн үйлчилгээг цахимжуулах бодлого баримталж байна. Үүний тулд олон хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хэрэгтэй. Мөн ямар мэдээллээ ил тод, ямрыг нь хаалттай байлгах вэ гэдгээ ялгах хэрэгтэй. Хувь хүний нууц болон мэдээллийг хэрхэн хамгаалах тухай ч яригдана. Төр иргэдийн мэдээллийг хамгаалах үүрэгтэй.

Энэ талаар Кибер аюулгүй байдлын тухай хуульд тусгасан. Мэдээллийг хадгалах, хамгаалах чиг үүргийг төрийн өөр өөр байгууллагад хариуцуулах нь зөв. Өнгөрсөн хугацаанд энэ бүхнийг нэг байгууллагад хариуцуулсан байв. Мэдээллийн бие даасан, аюулгүй байдлын төвтэй болсноор мэдээллийг хамгаалах боломж бүрдэв.

Тоон гарын үсгийн үйлчилгээн гурван компани олгож байна. Одоогоор 35 мянган тоон гарын үсэг олгосон нь маш чамлалттай. Нийтийн мэдээллийн хуулийн төслийг мөн өргөн барина. УИХ-ын даргын захирамжаар эдгээр хуулийн төслийг боловсруулах ажлын хэсгийг өөр өөр байнгын хороодын гишүүдээс бүрдүүлсэн юм.

Иргэд төрийн үйлчилгээг хурдан шуурхай, ил тод авах цаашлаад төр авлигагүй болох нь чухал. Мөн эдгээр хуулийг баталснаар улс орны аюулгүй байдлын индекс өснө. Санхүүгийн буюу эдийн засгийн салбарт ч хамаатай. Хөрөнгө оруулагчдын тавьдаг зарим шалгуурыг хангаж эхэлнэ.

Виртуал хөрөнгө оруулалт буюу дижитал хөрөнгө оруулалтын тухай хуулийн төсөл дээр мөн би ажиллаж, намрын чуулганаар батлуулахаар зорьж байна гэв.

Т.Энхжаргал
Т.Энхжаргал
Zaag.mn сайтын сэтгүүлч

шинэ мэдээ

Өөх соруулах мэс заслын үед хүний амь хохироосон хэргийг 5 жилийн дараа шийдвэрлэжээ

"Тод каннам" гоо сайхны эмнэлэгт 2019 оны гуравдугаар сарын 6-ны өдөр өөх соруулах мэс засал хийлгэсэн 29 настай эмэгтэй амиа алдсан. Хан-Уул дүүргийн прокурорын газраас...

ЭМД-ын сангаас 18 сая төгрөг зарцуулсныг буруутай этгээдээр нөхөн төлүүлэв

Эрүүл мэндийн даатгалын тухай хуульд заасны дагуу хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллагатай хамтран буруутай этгээдээр нөхөн төлүүлдэг. Энэ дагуу...

Англи хэлний сургалтад зориулж 10 сая фунтийн дэмжлэг үзүүлэхээ Их Британийн Гадаад хэргийн сайд мэдэгджээ

Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсын Гадаад хэрэг, хамтын нөхөрлөл, хөгжлийн сайд Дэвид Камерон манай улсад хийж буй албан ёсны айлчлалынхаа хүрээнд өнөөдөр Гадаад...

ЦЕГ: Өмгөөлөгч Г.Батбаярыг эрэн сурвалжлах ажиллагааг явуулж байна

"Иргэн Г.Батбаяр сураггүй алга болсон тухай дуудлага мэдээлэл цагдаагийн байгууллагад 2024 оны дөрөвдүгээр сарын 22-нд бүртгэгдсэн. Түүнийг эрэн сурвалжлах ажиллагааг явуулж байна. Уг хүнийг харсан, тааралдсан...

трэнд