No menu items!
HomeUncategorizedМадина Таймазова: Зөвшөөрөгдөөгүй мэх ашигласан ч шүүгч нар Японы бөхөд арга хэмжээ...

Мадина Таймазова: Зөвшөөрөгдөөгүй мэх ашигласан ч шүүгч нар Японы бөхөд арга хэмжээ аваагүй

-

ОХУ-ын жүдоч Мадина Таймазова 70 кг-ийн жинд барилдан Олимпоос хүрэл медаль хүртсэн юм. Барилдааны үеэр баруун нүдэндээ гэмтэл авсан хэдий ч эцсээ хүртэл тэмцэж, хүрэл медаль хүртсэн Мадинагийн тэсвэр хатуужил дэлхий нийтийг шуугиулж байна.  

22 настай Таймазова Японы жүдочтой Токиогийн олимпын хамгийн урт хугацаанд үргэлжилсэн барилдааныг хийсэн. Дэлхийн таван удаагийн аварга Японы Тизуру Арайтай 17 минут барилдаж, Мадина өрсөлдөгчийнхөө боолтод  орсон ч тэссээр татами дээр ухаан алдаж ялагдсан юм.

Жүдоч бүсгүй хүрэл медалийн эзэн болсныхоо дараа “Би энэ олимпоос алт авахын төлөө ирсэн. Үүний төлөө өөрийгөө 100 хувь дайчилсан боловч харамсалтай нь амжилтад хүрсэнгүй. Баруун нүд минь хараагүй болсон ч дэвжээнд гарч барилдахад бэлэн байсан.

Мөнгөн медалийн төлөөх барилдааны төгсгөлд өрсөлдөгч маань зөвшөөрөгдөөгүй мэх ашигласан. Гар хугалах аюултай хөшилт хийсэн. 

Араи надад хориотой мэх хийж, гарыг минь гэмтээсэн. Би хашгирсан ч шүүгч нар Японы бөхөд арга хэмжээ аваагүй. Би тэсэж, үргэлжлүүлэн барилдсан” гэж ярьжээ. 

Т.Энхжаргал
Т.Энхжаргал
Zaag.mn сайтын сэтгүүлч

шинэ мэдээ

Өөх соруулах мэс заслын үед хүний амь хохироосон хэргийг 5 жилийн дараа шийдвэрлэжээ

"Тод каннам" гоо сайхны эмнэлэгт 2019 оны гуравдугаар сарын 6-ны өдөр өөх соруулах мэс засал хийлгэсэн 29 настай эмэгтэй амиа алдсан. Хан-Уул дүүргийн прокурорын газраас...

ЭМД-ын сангаас 18 сая төгрөг зарцуулсныг буруутай этгээдээр нөхөн төлүүлэв

Эрүүл мэндийн даатгалын тухай хуульд заасны дагуу хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллагатай хамтран буруутай этгээдээр нөхөн төлүүлдэг. Энэ дагуу...

Англи хэлний сургалтад зориулж 10 сая фунтийн дэмжлэг үзүүлэхээ Их Британийн Гадаад хэргийн сайд мэдэгджээ

Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсын Гадаад хэрэг, хамтын нөхөрлөл, хөгжлийн сайд Дэвид Камерон манай улсад хийж буй албан ёсны айлчлалынхаа хүрээнд өнөөдөр Гадаад...

ЦЕГ: Өмгөөлөгч Г.Батбаярыг эрэн сурвалжлах ажиллагааг явуулж байна

"Иргэн Г.Батбаяр сураггүй алга болсон тухай дуудлага мэдээлэл цагдаагийн байгууллагад 2024 оны дөрөвдүгээр сарын 22-нд бүртгэгдсэн. Түүнийг эрэн сурвалжлах ажиллагааг явуулж байна. Уг хүнийг харсан, тааралдсан...

трэнд