No menu items!
HomeБоловсролАнгли хэлний сонсгол сайжруулахад туслах сайтууд

Англи хэлний сонсгол сайжруулахад туслах сайтууд

-

Хэрэгтэй мэдээлэл хүргэдэг “Хөтөч” булангийнхаа энэ удаагийн дугаараар англи хэлний сонсгол сайжруулахад туслах сайтуудын мэдээллийг бэлтгэлээ.

Гарчиг тус бүр дээр дарж тухайн сайтыг харах боломжтой.

1. SpeechYard

Speechyard бол англи хэл сурч буй хүмүүс “хөгжилтэй” аргаар сонсголоо сайжруулахад нь туслах сайт юм. Видеог үзэж байхдаа дурын үгэн дээр дарах эсвэл орчуулгыг нь үзэх, сонсох боломжтой байдаг. Мөн бичлэгүүдээ сонсоод өөрийгөө шалгаж болно. Энэхүү сайт дээр сонсоод ойлгоход хялбар олон төрлийн кино, богино бичлэгүүд байдаг.

2. English Central

EnglishCentral платформ нь хамгийн шилдэг сайтуудын эгнээнд багтдаг. Та өөрийн түвшин, сонирхолд тулгуурлан санал болгосон видеог үзэх боломжтой. Мөн мэдэхгүй үгээ давхар тэмдэглээд яваарай. Түүнчлэн сайт нь ангилалтай учир өөрийн хүссэн зүйлээ олоход хялбар байдаг. Олон харилцан ярианууд мөн сонсгол, дуудлагаа давхар сайжруулж болохуйц бичлэгүүдийг багтаасан байдгаараа давуу талтай.

3. Lyrics Training

LyricsTraining бол гадаад хэлний мэдлэг, чадвараа дуртай дууныхаа үгийг ашиглан хялбар аргаар дээшдүүлэхэд туслах сайт юм. Энэхүү сайт нь тусгай караоке горимтой бөгөөд дууны үгийг харж, сонсон даагаад дуулах боломжийг олгодог. Шинэ үг хэллэг сурахад суралцах, үгсийг нөхөх замаар дасгал хийн дүрмийн ойлголтоо ч дээшлүүлж болох давуу талтай.

4. Player FM

Ухаалаг утастай хүн бүр ашиглахад тохиромжтой сайт юм. Англи хэл сурч буй хүмүүст тохиромжтой сонирхолтой подкастуудыг нь сонсож, сонсголоо сайжруулаарай.

5. ESLvideo.com

Богино хэмжээний кино, клип, сонирхолтой бичлэгүүд гээд төрөл бүрийн сонсгол сайжруулах зүйлсийг багтаасан энэ сайт нь хэрэглэгчдийн санал болгодог шилдгүүдийн эгнээнд багтдаг. Англи хэлний сонсох, ярих, дүрмийн болон үгийн сангийн чадвараа дээшлүүлэх гэж байгаа бол энэхүү сайтаар зочлоорой.

6. Elllo

Энэхүү сайтын онцлог нь англи хэлийг хөгжилтэй хэр нь үр дүнтэй аргаар сурахад оршдог. Сонсох дасгалуудын хичээлийг ЭНД дарж үзээрэй. Мөн уг сайтад дэлхийн өнцөг булан бүрт англи хэлээ сайжруулахаар зорьж буй залуусын бичлэгүүдийг оруулдаг.

7. ESOL Courses

ESOL Courses нь англи хэл сурч байгаа гадаад оюутнуудад тохиромжтой сонсох дасгалуудыг нийтэлсэн байдаг. Үнэгүй хичээлүүдийг үзэж, сонсголоо сайжруулаарай.

8. Talk English

Talk English нь өргөн хүрээний сэдвийг хамарсан сонсох чадварын дасгалуудыг нийтэлсэн байдаг. Дунд болон ахисан түвшний мэдлэгтэй хүмүүст илүү тохиромжтой.

Эх сурвалж: englishpost

Г.Жаргал
Г.Жаргал
Zaag.mn сайтын редактор

шинэ мэдээ

I улирлын НӨАТ-ын буцаан олголтын мөнгийг өнөөдрөөс иргэдийн дансанд шилжүүлэхээр ажиллаж байна

2024 оны нэгдүгээр улирлын НӨАТ-ын буцаан олголтын мөнгийг өнөөдрөөс/2024.04.29/ иргэдийн дансанд шилжүүлэхээр ажиллаж байгааг Татварын байгууллагаас мэдээллээ. Энэ оны нэгдүгээр улиралд нийт 80.5 тэрбум төгрөгийг олгохоос...

Хөтөч: Нийслэл, орон нутагт эрт илрүүлэх үзлэг, оношилгоо хийж буй эмнэлгүүд

Урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг, оношилгоо, шинжилгээний ерөнхий мэдээлэл болон аймаг, нийслэлийн хэмжээнд эрт илрүүлэг хийж буй эрүүл мэндийн байгууллагуудын жагсаалтыг танилцуулж байна. ЭРТ ИЛРҮҮЛЭГТ ХЭН...

Ерөнхий боловсролын сургууль, багшийн ажлын гүйцэтгэлийн үнэлгээг зохион байгуулах зөвлөмж

Ерөнхий боловсролын сургууль, багшийн ажлын гүйцэтгэлийн үнэлгээг өнөөдрөөс эхлэн тавдугаар сарын 03-ны өдрүүдэд зохион байгуулж байна. Энэ жилийн гүйцэтгэлийн үнэлгээ нь: Эрх зүйн баримт бичгийн шинэчлэл Цахим шалгалт Үнэлгээний мэдээллийн...

Өнөөдөр нутгийн баруун хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар дулаарна

Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: 29-нд нутгийн баруун хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар дулаарна. Нутгийн баруун хагаст багавтар үүлтэй, бусад нутгаар солигдмол үүлтэй. Говийн аймгуудын нутгийн зүүн...

трэнд