No menu items!
HomeЭмч зөвлөж байнаД.Сильва: Заг хүйтэн өвчин урагт маш их хор нөлөөтэй

Д.Сильва: Заг хүйтэн өвчин урагт маш их хор нөлөөтэй

-

“Төгс энэрэл” эмнэлгийн эмэгтэйчүүдийн зөвлөх их эмч Д.Сильва уншигчдын асуултад хариулж байна.

-Би 23 настай. Одоогоор эрэгтэй хүнтэй бэлгийн харьцаанд ороогүй. Гурван жилийн өмнөөс өндгөвч өвдөж, сарын тэмдэг тасалдах болсон. Эмчийн зөвлөс­нөөр регивидон эмийг уугаад түр хэвийн болсон боловч хааяа цавиар хүчтэй өвдөж, халуурах юм. Энэ юутай холбоотой вэ?

Оюутан С.Саруулбуян

-23 настай онгон охин регивидон уух ёсгүй. Энэ охин эмчилгээ хийлгэх хэрэгтэй юм байна. Эмэгтэйчүүдийн эмч үзээд өндгөвч нь насандаа тохирсон хэмжээтэй байна уу, үгүй юу гэдгийг тогтоож байж эмчилгээ хийнэ. Хэмжээндээ байвал үрэвслийн эсрэг эмчилгээ хийдэг юм. Харин өөрчлөлттэй байгаад сарын тэмдэг нь өвдөж ирээд байвал яг өндгөвчиндөө зориулсан эмчилгээ хийх ёстой. Түүнээс биш энэ охины дааврыг хэмжиж үзээгүй байж ийм хүчтэй дааврын эм уулгаж болохгүй. Ер нь регивидоныг шууд эмчилгээний чанартай уухгүй. Эмчид сайн үзүүлж, эмчилгээ хийлгэх хэрэгтэй.

-Дүү охин маань бэлгийн харилцаанд орж үзээгүй 25 хүрч байна. Биеийн юм нь тогтмол боловч маш бага хэмжээтэй ирдэг. Сүүлийн үед хөх нь жижигрээд байгаа. Энэ хэвийн үзэгдэл үү?

Борнуур А.Энхтуул

-Эмэгтэй хүний сарын тэмдэг тогтмол 28 хоног ирээд 3-5 хоног үргэлжилж, өдөрт 4-5 удаа ариун цэврийн хэрэглэл сольдог бол хэвийн гэж үзнэ. Эмэгтэйчүүдийн 60 хувь нь 28 хоногийн мөчлөгтэй байдаг юм. Энэ эмэгтэйг бас үзэж байж зөвлөмөөр юм байна. Хэрэв сарын тэмдэг ирэхээс 3-5 хоногийн өмнөөс эхлэн хөх нь чангардаг бол даавар нь хэвийн ирж байна гэж үзнэ. Тиймээс айх зүйл байхгүй. Хэрэв чангарахгүй, ямар нэг өөрчлөлтгүй ирдэг бол үзүүлэх шаардлагатай.

-Би хоёр сарын өмнө үр хөндүүлсэн юм. Гэтэл сарын тэмдэг ирдэггүй. Уг нь тогтмол 30 хоногийн мөчлөгтэй. Яагаад сарын тэмдэг ирэхгүй байна вэ. Ямар нэг өвчин, үрэвсэл байгаа юм болов уу?

СХД, Б.Оюунтуяа

-Үр хөндөлт хийсэн өдрөөсөө сарын тэмдэг ирсэн гэж үздэг. Тэгээд мөчлөгийн хугацаандаа ирэх ёстой. Ирэхгүй байна гэдэг үр хөндөлт, гармоны өөрчлөлт, эсвэл үрэвсэл болсны тэмдэг. Савны хүзүүний наалданги, үрэвсэл, гармоны өөрчлөлт байж болно. Тиймээс эмчид эртхэн үзүүлж, яаралтай эмчилгээнд орох ёстой.

-Би 32 настай. Жирэмслээгүй хэрнээ сарын тэмдэг гурван сараар ирэхгүй байна. Энэ цэвэршилттэй холбоотой юу, эсвэл өөр өвчний шалтгаан байна уу?

Ц.Ариунаа

-Цэвэршилт 38-55 насны хооронд явагдах ёстой. Харин 32 настай эмэгтэй цэвэршиж байна гэвэл энэ нь олон удаа ойрхон үр хөндүүлсэнтэй холбоотой. Эмэгтэй хүн 5-6 удаа үр хөндүүлэхэд л биед сөрөг үр дүн нь гардаг. Түүнээс биш ийм эрт цэвэршинэ гэж байхгүй. Таныг яаралтай мэргэжлийн эмчид хандахыг зөвлөх байна.

-Би саяхан эмэгтэйчүү­дийн эмнэлэгт үзүүлж, шинжилгээ хийлгэсэн чинь заг хүйтэн өвчинтэй гэсэн хариу гарсан. Би нөхрөөсөө өөр хүнтэй бэлгийн харьцаанд ороогүй мөртлөө ийм өвчин туссанд гайхаад байна. Гэтэл би сар гарантай жирэмсэн гэдгээ сая мэдлээ. Хүүхдэд маань энэ өвчин нөлөөлөх болов уу?

Д.Үржинханд

-Сүүлийн үед БЗХӨ эрс ихсэж байгааг манай эмнэлгээр үйлчлүүлж байгаа хүмүүсээс харж болохоор байна. Сардаа 200-аад хүнд шинжилгээ, оношилгоо хийхэд тэдний 20 хувь нь буюу 40-өөд хүн БЗХӨ-тэй гардаг. Тэгэхээр энэ бол бага тоо биш юм. Хэрэв та тохиолдлын бэлгийн харьцаанд ороогүй бол нөхөртэйгөө сайн ярилц. Тэгээд хамтдаа эмчилгээ хийлгэх хэрэгтэй. Эмчийн хяналтан доор зөв эмчилгээг тууштай хийвэл бүрэн эдгэрэх боломжтой.

Заг хүйтэн өвчин урагт маш их хор нөлөөтэй байдаг. 32-47 долоон хоногт эхийн үтрээ цэвэрхэн II, I гэсэн үзүүлэлттэй байх ёстой. Энэ үеэс эх төрөлтөд бүрэн бэлтгэгддэг. Хэрэв үүнээс өмнө эх эрүүл болохгүй бол заг хүйтэн өвчтэй хүүхэд төрнө. Мөн заг хүйтэн өвчтэй эхээс төрсөн хүүхэд сохрох аюултай. Тиймээс ийм өвчтэй хүүхдийг 48 цагийн дотор эмчлэхгүй бол насаараа хараагүй явах магадлалтай.

-Мянган нярай тутмын 2-5 нь цус задрах өвчнөөр гэмтсэн байдгийг олж тогтоосон тухай мэдээлэл олж сонсоод их цочирдлоо. Энэ нь эхнэр, нөхөр хоёрын цусны бүлэгтэй холбоотой гэсэн байх юм. Энэ талаар тодорхой мэдээлэл өгөөч. Үүнээс яаж сэргийлэх вэ?

Х.Одноо

-Дэлхийн хүмүүсийн 85 хувь нь /+/ бүлгийн, 15 хувь /–/ резус фактортой байдаг. Резус /–/ эрэгтэй хүн, резус /+/ эмэгтэйтэй гэрлэвэл ямагт эрүүл хүүхэд төрдөг. Резус /–/ эмэгтэйчүүд анхны жирэмслэлтээ онцгой анхаарах хэрэгтэй. Мөн анхны хүүхдээ үр хөндүүлэх юм бол насаараа үргүй болох аюултай. Түүнчлэн хэтэрхий оройтож хүүхэд төрүүлж болохгүй. Хэдий чинээ эрт хүүхэд төрүүлнэ, төдий чинээ эрүүл чийрэг хүүхэдтэй болно.

Х.Монголхатан

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Г.Жаргал
Г.Жаргал
Zaag.mn сайтын редактор

шинэ мэдээ

Өнөө шөнө зарим нутгаар хасах градуст хүрч, хүйтэн хононо

Өнөөдөр зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр бороо, нойтон цас орж, нутгийн зүүн хагаст баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс салхи секундэд 6-11 метр, говь, талын...

“Би М.Бадарчтай “Голдс” дээр бэлтгэл хийдэг байсан. Надаас панангин байна уу гэхээр нь эм өгсөн”

Улсын арслан М.Бадарчтай холбоотой допингийн маргааны шүүх хурал өнөөдөр болж, түүний барилдах эрхийг дөрвөн жилээр хассан шийдвэрийг Спортын Арбитр хэвээр үлдээсэн. Харин шүүх хуралдааны үеэр нэгэн гэрч ирж, хэргийн...

Польш улсад зорчих “С” ангиллын визийг Улаанбаатар дахь ЭСЯ-наас олгоно

Бүгд Найрамдах Польш улсад зорчих богино хугацааны буюу “С” ангиллын визийг Монгол Улсад суугаа тус улсын Элчин Сайдын Яам энэ сарын 6-ны өдрөөс олгож эхэлжээ. “С”...

Төв цэнгэлдэх хүрээлэнг бүтэн тойрсон ус зайлуулах шугамтай болж байна

100 хувь нийслэлийн мэдэлд шилжсэн Төв цэнгэлдэх хүрээлэнгийн гадна зам талбайн ус ихээр тогтдог байршилд 1,200 метр ус зайлуулах шугам угсралтын ажил 90 хувьд хүрчээ. Уг ажлыг...

трэнд