No menu items!
HomeХүмүүсТуркийн үзэсгэлэнт, залуу жүжигчин Алина Боз

Туркийн үзэсгэлэнт, залуу жүжигчин Алина Боз

-

“Аз жаргалын хэлтэрхий” киноны Хазал Гюрпынарын дүрд тоглосон жүжигчин Алина Бозын тухай сонирхолтой мэдээллийг хүргэж байна.

Алина Боз 1998 оны зургадугаар сарын 14-нд Москва хотод төржээ. Түүний ээж Орос, аав нь Болгар-Турк гаралтай хүн юм. Түүний аав нь шинэ ажилд томилогдож, гэр бүл нь Туркэд нүүж ирэхэд охин долоон настай байв.

Түүнийг урлагийн хүн болгохын тулд өвөө нь бүхий л талаар нь тусалж дэмждэг байсан гэдэг. Бага боловсрол эзэмшсэний дараа ирээдүйн алдартан “Gökjet” хэмээх хувийн ахлах сургуульд сурч, хажуугаар нь бүжгийн спортоор хичээллэж эхэлжээ. Харин бүсгүй “Kadir Has” их сургуулийг жүжигчний мэргэжлээр төгсөж, дээд боловсрол эзэмшсэн байна.

Мөн тэрээр  кинонд тоглохоосоо өмнө загвар өмсөгчөөр ажиллаж, зар сурталчилгаанд тоглож, олон сэтгүүлийн нүүрийг “чимдэг” байв.

Тэрээр жүжигчний карьераа 2013 онд эхлүүлсэн. Үзэсгэлэнт жүжигчний анхны тоглосон кино нь “Cesur Hemşire аж. Харин үүний дараагаар Алина бидний сайн мэдэх “Аз жаргалын хэлтэрхий” кинонд тогложээ.

Тэрээр Хазал Гюрпынар хэмээх охины дүрийг бүтээж үзэгчдээс өндөр үнэлгээ авсан гэдэг. Уг кино дэлхийн 80 гаруй оронд цацагдсан бөгөөд зураг авалт нь 2014-2017 он хүртэл үргэлжилжээ. Ингэж л залуу жүжигчний талаарх мэдээллийг олон хүн сонирхох болсон байна. Үүнээс гадна тэрээр “Vatanım Sensin”, “Elimi Bırakma”, “Aşk 101”, “Maraşlı” зэрэг Туркийн алдартай кинонуудад дүр бүтээжээ.

Хувийн амьдрал

Үзэсгэлэнтэй, загварлаг бүсгүй Алина 2015 онд Бурак Йорук хэмээх залуутай үерхэж байжээ. Гэвч үүнээс хоёр жилийн дараа хосууд салцгаасан байна. Алина Боз, Бурак Йорук нар 2018 онд эргэн нийлсэн боловч харилцаа нь удаан үргэлжлээгүй гэдэг.  

Үүний дараа түүнийг Туркийн хөгжимчин Митхат Кан Озертэй үерхэж байгаа, гэрлэнэ гэх мэдээлэл гарчээ. Хосууд 17 насны зөрүүтэй юм. Алина нэгэн ярилцлагадаа “Үнэнийг хэлэхэд би гэрлэхэд нилээд эрт байна. Хуримаа хийж, эхнэр хүний үүргийг гүйцэтгэхэд хангалттай төлөвшөөгүй байгаа. Митхат бид хоёр гэрлэх гэж яараагүй. Бидний харилцаа эв найрамдалтай, сайхан байгаа” хэмээжээ.  

Гэвч сүүлд түүнийг Туркийн жүжигчин Бурак Денизтэй болзож байгаа бөгөөд найз залуугаасаа салсан гэх мэдээллүүд  гарчээ.

Г.Жаргал
Г.Жаргал
Zaag.mn сайтын редактор

шинэ мэдээ

Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар салхитай, зарим газраар бороо, нойтон цас орно

Ойрын өдрүүдийн цаг агаарын урьдчилсан мэдээллийг хүргэж байна.  Цаг уурын байгууллагаас гаргасан мэдээгээр тавдугаар сарын 13, 14-нд Алтай, Хангайн уулархаг нутгаар, 15-нд Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар,...

“Зоос гоёл”-ын уулзвараас СУИС-ийн уулзвар хүртэлх замыг тавдугаар сарын 15-наас түр зааж, засварлана

Сүхбаатар дүүрэг болон Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэр буюу "Зоос гоёл"-ын уулзвараас Соёл Урлагийн Их Сургууль(СУИС)-ийн уулзвар хүртэлх авто зам засвар, шинэчлэхээр болжээ.  Тодруулбал 2024 оны тавдугаар...

Өнөөдөр 14:00 цагт олон улсын хүүхдийн “Найрамдал” цогцолборын эхний ээлжийн захиалга нээгдэнэ

Олон улсын хүүхдийн "Найрамдал" цогцолбор 2024 оны хуваариа өмнө нь танилцуулсан.  Тус цогцолбор эхний ээлжийн хүүхдүүдээ зургаадугаар сарын 3-8-нд хүлээн авах юм. Үүнд 6-10 насныхан хамрагдах бөгөөд төлбөр...

Сэлэнгэ, Дорнод аймагт гарсан ой, хээрийн түймрийн бүрэн унтраалаа

Сэлэнгэ аймгийн Цагааннуур, Дорнод аймгийн Матад сумын нутагт өчигдөр гарсан ой, хээрийн түймрийн дуудлагаар тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид үүрэг гүйцэтгэн, бүрэн унтраалаа. Дээрх...

трэнд