No menu items!
HomeХөтөчЙогоор хичээллэхэд удирдан чиглүүлэх юүтүб сувгууд

Йогоор хичээллэхэд удирдан чиглүүлэх юүтүб сувгууд

-

“южи”  гэдэг гэх санскрит хэлнээс гаралтай йог нь оюун санаа, бие махбодийг нэгтгэдэг эртний дадал юм. Үүнд амьсгалын дасгал, бясалгал, тайвшрал, сэтгэлийн хямралыг багасгахад чиглэсэн дасгалууд багтдаг. Йогоор хичээллэх нь сэтгэцийн болон бие бялдрын эрүүл мэндэд олон талын ач тустай. Яг ямар ашиг тустай болохыг шинжлэх ухааны үндслэлтэйгээр тайлбарлавал:   

Стресс  бууруулна

Йог нь стрессийн анхдагч даавар болох кортизолын ялгарлыг бууруулдаг болох нь шинжлэх ухаанаар батлагдсан. Сэтгэл хямралд өртсөн 24 эмэгтэйг судалгаанд хамруулахад йог стресст хүчтэй нөлөө үзүүлсэн байна. Гурван сарын турш йогоор хичээллэсэн эмэгтэйчүүдэд кортизолын хэмжээ мэдэгдэхүйцээр багасчээ. Тэдэнд стресс, сэтгэлийн түгшүүр, ядаргаа, сэтгэлийн хямралын түвшин бага байсан.  

Сэтгэлийн түгшүүр багасна

Олон хүмүүс сэтгэлийн түгшүүрийг даван туулахын тулд йогоор хичээллэж эхэлдэг байна. Йог нь сэтгэлийн түгшүүрийг бууруулахад тусалдаг болохыг харуулсан хэд хэдэн судалгаа бий. Гэмтлээс үүссэн стрессийн түвшин өндөр 64 эмэгтэйг судалгаанд хамруулахад йогоор хичээллэснээр ослын дараах айдас, түгшүүр буурсан байна. Йог хийснээр сэтгэл илүү амар амгалан болно.

Үрэвслийг бууруулна

Зарим судалгаагаар йогоор хичээллэх нь үрэвслийг бууруулдаг болохыг баталсан. Архаг үрэвсэл нь зүрх судасны өвчин, чихрийн шижин, хорт хавдар зэргийн эрсдэлийг нэмэгдүүлдэг байна. Нэгэн судалгаагаар 218 оролцогчийг йогоор тогтмол хичээллэдэг болон хичээллэдэггүй гэсэн хоёр бүлэгт хуваажээ. Судалгааны үр дүнд йогоор хичээллэж байсан хүмүүсийн үрэвслийн маркерийн түвшин харьцангуй бага гарсан байна.

Зүрхний эрүүл мэндийг сайжруулна

Судалгаагаар йог нь зүрхний эрүүл мэндийг сайжруулж, зүрхний өвчний эрсдэлт хүчин зүйлийг бууруулдаг болохыг тогтоосон. Нэгэн судалгаагаар таван жилийн турш йогоор хичээллэсэн 40-өөс дээш насны хүмүүс цусны даралт, импульсийн хэмжээ бага болохыг тогтоожээ. Цусны даралт ихсэлт нь зүрхний шигдээс, тархины цус харвалт гэх мэт зүрхний өвчний хамгийн том шалтгаан болдог. Цусны даралт буурах нь эдгээр эрсдэлийг бууруулахад тусална.  

Архаг өвдөлтийг бууруулна

 Архаг өвдөлт бол олон сая хүнд тохиолддог бөгөөд гэмтэл бэртэл, үе мөчний үрэвсэл зэрэг янз бүрийн шалтгаантай байдаг. Йогоор хичээллэх нь олон төрлийн архаг өвдөлтийг бууруулахад тустай болохыг нотолсон судалгааны ажлууд нэмэгдсээр байна. Нэг судалгаагаар йог нь өвдөгний үений остеоартрит өвчтэй хүмүүсийн өвдөлтийг бууруулж, үйл ажиллагааг нь сайжруулахад тусалдаг болохыг тогтоосон.

Нойрны чанарыг сайжруулна

Нойргүйдэл нь таргалалт, сэтгэлийн хямрал, стресс зэрэг бусад эмгэгүүдтэй холбоотой. Өдөр бүр йогоор хичээллэвэл нойрны чанар сайжирна. 2005 оны 69 ахмадуудыг хамруулсан судагаагаар йогоор хичээллэдэг хүмүүс хурдан унтдаг төдийгүй чанартай нойроо авч чаддаг гэжээ. Энэ нь  нойр, сэрүүн байдлыг зохицуулдаг мелатонин хэмээх гормоны ялгаралтыг нэмэгдүүлдэг. 

Амьдралын чанарыг сайжруулдаг

 Йог нь олон хүний ​​амьдралын чанарыг сайжруулах нэмэлт эмчилгээ болж байна. Йогоор хичээллэснээр амьдралын чанар, сэтгэл санаа, ядаргаа бусад бүлгүүдтэй харьцуулахад мэдэгдэхүйц сайжирдаг. Мөн хорт хавдартай тэмцэж буй хүмүүст хэрхэн нөлөөлдөг талаар хийгдсэн хэд хэдэн судалгаа бий. Нэг судалгаагаар хөхний хорт хавдартай эмэгтэйчүүдэд химийн эмчилгээ хийлгэх үед дотор муухайрах, бөөлжих зэрэг шинж тэмдгүүд илэрсэн бөгөөд йогоор хичээллэснээр эдгээр шинж тэмдгүүд буурсан болохыг тогтоожээ. Мөн найман долоо хоногийн йогийн хөтөлбөр нь хөхний хорт хавдартай эмэгтэйчүүдэд хэрхэн нөлөөлж байгааг судлав. Судалгааны үр дүнд эрч хүч, хүлээн авах, тайвшрах чадвар сайжирсан тул өвдөлт, ядаргаа багассан гэсэн дүгнэлт гарчээ.  

Дараах юүтүб сувгууд хөдөлгөөний идэвхтэй байх урам зоригийг бадрааж, биеэ чийрэгжүүлэхэд туслах болно.

Гадаад сувгууд

SJANA ELISE

Австралийн йогийн сургагч тэрбээр SWEAT аппликейшнийг ашигладаг хүмүүсийн дунд аль хэдийн танил болжээ. Түүний юүтүб сувгууд йог болон бясалгалын видеогоор баялаг. Байгалийн сайханд йогоор хичээллэж буй дүрс бичлэгийг үзээд тайвшрал мэдрэх боломжтой. Мөн онцлог нь илүү удаан хугацааны видео бичлэг агуулдаг. Энэхүү сувгийг дагаснаар йогийн дэвсгэр дээр гарах бүртээ хамгийн сайнаараа хичээх урам зоригийг олж авна.

ARUNDHATI BAITMANGALKAR OF ‘AHAM YOGA’

Тэрээр анх Болливудад мэргэжлийн бүжгийн багшаар ажиллаж карьера эхлүүлж байжээ. Долоонжилийн өмнөөс йогоор хичээллэж, йогт гүн гүнзгий дурлаж эхэлсэн байна. Бичлэгүүд нь зөвхөн йогийн байрлал буюу “асана”-д төвлөрөх бөгөөд гар хөлийн зөв байрлал, амьсгалын техник зэргийг нарийн зааварлана.

ALLIE OF ‘THE JOURNEY JUNKIE’

Чакра дээрээ анхаарлаа төвлөрүүлмээр байна уу? Тэгвэл энэхүү юүтүб суваг туслах болно. Учир нь энэхүү суваг чакрад төвлөрсөн йогийн хичээлүүдийг голчилдог.

Чакра нь хүний биед оршдог энергийн эргэлт явагдаж байдаг долоон төвийн нэр юм. Чакранууд нь бидний биеийн энергийн системээр дамжин энергийн урсгалыг зохицуулж байдаг. Хүрд бүр өөрийн тэнцвэрт таатай давтамжийн хүрээнд байж гэмээнэ сая бүх төвшиндөө эрүүл саруул эрч хүчтэй, ажил үйлс бүтээмжтэй, санаа сэтгэл тэнүүн, харилцаа холбоо эерэг, өөрийн орон зайгаа бүтээж амьдарч чаддаг. Үүний зогсонги эрч хүчийг сэргээхэд йог тустай юм.

YOGA WITH BIRD

Тайвшруулах хөгжимийн хослол бүхий сэргээн засах йог, өглөөний цуврал видеог хайж байна уу? Энэхүү сувгийг йогийн мэргэжлийн багш Францин Циполлон удирдан явуулдаг бөгөөд хурдтай урсгалаас илүү зөөлөн, хурцадмал байдлыг арилгах хөдөлгөөнийг эрэлхийлэгчдэд хамгийн тохиромжтой.

Монгол сувгууд

Gertee Yoga

Тус суваг 2019 онд нээгдсэн бөгөөд одоогоор 8 мянган дагагчтай бөгөөд амьсгалын бясалгал, хүүхдийн дархлааг йогоор дэмжихүй, йогийн амьсгал, тайвшруулах йог зэрэг олон сэдвийг хамарсан богионо хугацааны бичлэгүүдийг хүргэдэг.

Ishka Yoga

Энэхүү сувгаас анхан болон дунд шатны, ахмадын йог зэрэг олон төрлийн йогийн дасгалуудыг суралцах боломжтой.

Yoga for Mongolians

Эндээс эрүүл мэндэд тустай йогийн байрлалуудын талаар суралцах боломжтой.

шинэ мэдээ

Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар салхитай, зарим газраар бороо, нойтон цас орно

Ойрын өдрүүдийн цаг агаарын урьдчилсан мэдээллийг хүргэж байна.  Цаг уурын байгууллагаас гаргасан мэдээгээр тавдугаар сарын 13, 14-нд Алтай, Хангайн уулархаг нутгаар, 15-нд Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар,...

“Зоос гоёл”-ын уулзвараас СУИС-ийн уулзвар хүртэлх замыг тавдугаар сарын 15-наас түр зааж, засварлана

Сүхбаатар дүүрэг болон Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэр буюу "Зоос гоёл"-ын уулзвараас Соёл Урлагийн Их Сургууль(СУИС)-ийн уулзвар хүртэлх авто зам засвар, шинэчлэхээр болжээ.  Тодруулбал 2024 оны тавдугаар...

Өнөөдөр 14:00 цагт олон улсын хүүхдийн “Найрамдал” цогцолборын эхний ээлжийн захиалга нээгдэнэ

Олон улсын хүүхдийн "Найрамдал" цогцолбор 2024 оны хуваариа өмнө нь танилцуулсан.  Тус цогцолбор эхний ээлжийн хүүхдүүдээ зургаадугаар сарын 3-8-нд хүлээн авах юм. Үүнд 6-10 насныхан хамрагдах бөгөөд төлбөр...

Сэлэнгэ, Дорнод аймагт гарсан ой, хээрийн түймрийн бүрэн унтраалаа

Сэлэнгэ аймгийн Цагааннуур, Дорнод аймгийн Матад сумын нутагт өчигдөр гарсан ой, хээрийн түймрийн дуудлагаар тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид үүрэг гүйцэтгэн, бүрэн унтраалаа. Дээрх...

трэнд