No menu items!
HomeЗөвлөгөөШулуун гэ дэсний үрэвсэл юунаас болж үүсдэг вэ

Шулуун гэ дэсний үрэвсэл юунаас болж үүсдэг вэ

-

Проктит бол шулуун гэдэсний үрэвсэл юм. Шулуун гэдэс нь бүдүүн гэдэсний төгсгөлтэй холбогдсон булчинлаг хоолой. Өтгөн нь биеэс гарах замдаа шулуун гэдсээр дамждаг. Проктит нь шулуун гэдсээр өвдөх, гүйлгэх, цус алдахаас гадна байнга өтгөн гадагшлах гэж байгаа мэт мэдрэмж төрнө. Проктит нь  богино хугацаанд архаг хэлбэрт ордог бөгөөд гэдэсний үрэвсэлт өвчнөөр өвчилсөн хүмүүст түгээмэл тохиолддог.

Бэлгийн замаар дамжих халдвар нь үүний нэг шалтгаан болдог. Проктит нь заримдаа хорт хавдрын туяа эмчилгээний гаж нөлөөгөөр үүсэх нь бий.

Проктитийн шинж тэмдгүүд нь: байнга өтгөн гадагшлах гэж буй мэдрэмж төрөх,  салиа гарах, цус алдах, шулуун гэдэсний өвдөлт, хэвлийн зүүн талаар өвдөх, гэдэс дүүрэнги байх, суулгалт, гэдэс мушгирах гэх мэт. Хэрэв проктитийн шинж тэмдэг илэрвэл эмчид хандах хэрэгтэй.

Үүсэх шалтгаан

Хэд хэдэн өвчин, нөхцөл байдал нь шулуун гэдэсний үрэвслийг үүсгэдэг. Үүнд:

Гэдэсний үрэвсэлт өвчин. Гэдэсний үрэвсэлт өвчнөөр өвчилсөн хүмүүсийн 30 орчим хувь нь (Крон өвчин эсвэл шархлаат колит) шулуун гэдэсний үрэвсэлтэй байдаг.

Халдвар. Бэлгийн замаар дамжих халдвар, ялангуяа шулуун гэдсээр бэлгийн хавьталд ордог хүмүүст проктит үүсдэг. Проктит үүсгэж болох бэлгийн замаар дамжих халдварууд нь заг хүйтэн, бэлэг эрхтний герпес, хламиди зэрэг юм. Салмонелла, шигелла, кампилобактерийн халдвар зэрэг хоол хүнсээр дамждаг өвчнүүд нь проктит үүсгэдэг.

Хорт хавдрын туяа эмчилгээ. Шулуун гэдэс эсвэл түрүү булчирхай гэх мэт ойр орчмын цацраг туяаны эмчилгээ нь шулуун гэдэсний үрэвслийг үүсгэдэг. Цацрагийн проктит нь туяа эмчилгээний үед эхэлж, эмчилгээний дараа хэдэн сар үргэлжилдэг. Эсвэл эмчилгээ хийсний дараа хэдэн жилийн дараа тохиолдож болно.

Антибиотик. Заримдаа халдварыг эмчлэхэд ашигладаг антибиотикууд гэдэс доторх ашигтай бактерийг устгаж, шулуун гэдсээр хорт “Clostridium difficile” хэмээх бактери үржих боломжийг олгодог.

Проктит. Проктит нь бүдүүн гэдэсний зарим төрлийн мэс заслын дараа үүсдэг.  

Хүнсний уургаас үүдэлтэй проктит. Энэ нь үнээний сүү эсвэл шар буурцагт суурилсан холимог тэжээл хэрэглэдэг нялх хүүхдэд тохиолдож болно. Сүү, сүүн бүтээгдэхүүн ихээр иддэг эх хөхдөг хүүхдэд ч тохиолдож болно.

Эозинофилийн проктит. Энэ эмгэг нь шулуун гэдэсний давхаргад цусны цагаан эс (эозинофил) хуримтлагдах үед үүсдэг. Эозинофилик проктит нь зөвхөн 2-оос доош насны хүүхдүүдэд тохиолддог.

Хүндрэлүүд: Проктит эмчилгээ хийлгэхгүй эсвэл тоохгүй байснаар дараах хүндрэлүүд үүснэ.

Цус багадалт. Шулуун гэдэсний архаг цус алдалт нь цус багадалт үүсгэдэг. Цус багадалтын үед цусны улаан эс цөөрснөөр эд  эсэд хүрэх хүчилтөрөгчийн хангамж буурдаг. Үүнээс болж толгой эргэх, амьсгал давчдах, толгой өвдөх, арьс цайрах, цочромтгой болох гэх мэт шинэ тэмдгүүд илэрнэ.

Шарх. Шулуун гэдэсний архаг үрэвсэл нь шулуун гэдэсний дотор давхаргын нээлттэй шарх (шарх) үүсгэдэг.

Фистулууд. Заримдаа шархлаа нь гэдэсний ханаар бүрэн дамжиж, фистул үүсгэдэг бөгөөд энэ нь таны гэдэсний янз бүрийн хэсгүүд, гэдэс, арьсны хооронд, эсвэл гэдэс болон давсаг, үтрээ зэрэг бусад эрхтнүүдийн хооронд үүсч болох хэвийн бус холболт буюу наалданги  юм.

Эх сурвалж: mayoclinic

Г.Жаргал
Г.Жаргал
Zaag.mn сайтын редактор

шинэ мэдээ

Өөх соруулах мэс заслын үед хүний амь хохироосон хэргийг 5 жилийн дараа шийдвэрлэжээ

"Тод каннам" гоо сайхны эмнэлэгт 2019 оны гуравдугаар сарын 6-ны өдөр өөх соруулах мэс засал хийлгэсэн 29 настай эмэгтэй амиа алдсан. Хан-Уул дүүргийн прокурорын газраас...

ЭМД-ын сангаас 18 сая төгрөг зарцуулсныг буруутай этгээдээр нөхөн төлүүлэв

Эрүүл мэндийн даатгалын тухай хуульд заасны дагуу хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллагатай хамтран буруутай этгээдээр нөхөн төлүүлдэг. Энэ дагуу...

Англи хэлний сургалтад зориулж 10 сая фунтийн дэмжлэг үзүүлэхээ Их Британийн Гадаад хэргийн сайд мэдэгджээ

Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсын Гадаад хэрэг, хамтын нөхөрлөл, хөгжлийн сайд Дэвид Камерон манай улсад хийж буй албан ёсны айлчлалынхаа хүрээнд өнөөдөр Гадаад...

ЦЕГ: Өмгөөлөгч Г.Батбаярыг эрэн сурвалжлах ажиллагааг явуулж байна

"Иргэн Г.Батбаяр сураггүй алга болсон тухай дуудлага мэдээлэл цагдаагийн байгууллагад 2024 оны дөрөвдүгээр сарын 22-нд бүртгэгдсэн. Түүнийг эрэн сурвалжлах ажиллагааг явуулж байна. Уг хүнийг харсан, тааралдсан...

трэнд