No menu items!
HomeЗөвлөгөөТанд амралт хэрэгтэй байгааг илтгэх 8 шинж

Танд амралт хэрэгтэй байгааг илтгэх 8 шинж

-

Ихэнх хүмүүс маргааш ажилдаа явна гэхээс ядарч байдаг бөгөөд энэ нь зүгээр л өдөр тутмын ажлаас үүдэлтэй стресс байдаг. Харин жинхэнэ ядарсан, амралт авах шаардлагатай болсныг дараах шинжүүд илтгэнэ.

1. Толгой өвдөх

Толгой байнга өвдөх, дүүрэх нь хэт ядарсныг илтгэх бөгөөд амрах хэрэгтэйг илэрхийлж буй хэрэг юм.  Хэт их ачаалалтай ажилласнаар толгой, хүзүү, нүд  өвддөг байна. Стресс өндөр түвшинд байснаар мигрень үүсэх нь бий.

2. Хоол боловсруулах эрхтний асуудал

Тархи удаан хугацааны турш амралтгүй ажилласнаар хоол боловсруулах эрхтэнд хамгийн ихээр нөлөөлдөг байна. Чухамдаа нэг төрлийн цочролд автдаг бөгөөд үүнээс болж өтгөн хатах, ходоод өвдөх гэх мэт шинж тэмдэг илэрдэг.

3. Байнгын ханиад

Стресс нь зүрхний цохилтыг нэмэгдүүлж, цусны эргэлтийг хурдасгадаг бөгөөд үүнээс болж цусны даралт ихэссэнээр дархлаа сулардаг байна.  Дархлаа суларснаас байнга ханиад хүрдэг.

4. Биеийн жин огцом өсөх

Хүнд стрессээс болж кортизолын гормон ихэсдэг бөгөөд үүнээс үүдэн идэх дур хүсэл маш их нэмэгдсэнээр жин огцом нэмэгддэг.

5. Ходоодны өвчин

Стресст орсон үед таны хоол боловсруулах систем маш ихээр хямардаг  тул ходоод өвдөх, дотор муухайрах зэрэг шинж тэмдэг илэрдэг.

 6. Ядаргаа

Байнга ядарч сульдах, нойргүйдэлд орж байгаа нь хэт их ачааллын шинж тэмдэг гэдгийг анхаараарай.

7. Цээжний өвдөлт

Стрессээс үүдэлтэй цээжний өвдөлт нь ихэвчлэн зүрхний өвдөлттэй ямар ч холбоогүй бөгөөд цэвэр мэдрэлийн гаралтай байдаг. Хэрэв цээж рүү огцом хатгаж өвдөж байвал эхлээд маш сайн тайвшрах хэрэгтэй. Гэхдээ стресс нь зүрхний дутагдалд хүргэж болзошгүйг бүү мартаарай, тиймээс зүрх тань өвдөж байгаа бол эмчид хандах хэрэгтэй.

8. Бэлгийн дур хүсэл буурах

Тархи нь бэлгийн дур хүслийг хариуцдаг хангалттай хэмжээний химийн бодис үйлдвэрлэхээ больж, ингэснээр хүн хайрлах хүсэл эрмэлзэлгүй болдог байна. Хэрэв та эсвэл таны хамтрагч иймэрхүү асуудалтай тулгарвал сайхан амрах нь бүх зүйлийг дахин сэргээж чадна гэдгийг санаарай.

Эх сурвалж: brightside

Г.Жаргал
Г.Жаргал
Zaag.mn сайтын редактор

шинэ мэдээ

Өөх соруулах мэс заслын үед хүний амь хохироосон хэргийг 5 жилийн дараа шийдвэрлэжээ

"Тод каннам" гоо сайхны эмнэлэгт 2019 оны гуравдугаар сарын 6-ны өдөр өөх соруулах мэс засал хийлгэсэн 29 настай эмэгтэй амиа алдсан. Хан-Уул дүүргийн прокурорын газраас...

ЭМД-ын сангаас 18 сая төгрөг зарцуулсныг буруутай этгээдээр нөхөн төлүүлэв

Эрүүл мэндийн даатгалын тухай хуульд заасны дагуу хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллагатай хамтран буруутай этгээдээр нөхөн төлүүлдэг. Энэ дагуу...

Англи хэлний сургалтад зориулж 10 сая фунтийн дэмжлэг үзүүлэхээ Их Британийн Гадаад хэргийн сайд мэдэгджээ

Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсын Гадаад хэрэг, хамтын нөхөрлөл, хөгжлийн сайд Дэвид Камерон манай улсад хийж буй албан ёсны айлчлалынхаа хүрээнд өнөөдөр Гадаад...

ЦЕГ: Өмгөөлөгч Г.Батбаярыг эрэн сурвалжлах ажиллагааг явуулж байна

"Иргэн Г.Батбаяр сураггүй алга болсон тухай дуудлага мэдээлэл цагдаагийн байгууллагад 2024 оны дөрөвдүгээр сарын 22-нд бүртгэгдсэн. Түүнийг эрэн сурвалжлах ажиллагааг явуулж байна. Уг хүнийг харсан, тааралдсан...

трэнд