“76” булангаараа 2020 оны сонгуулиар сонгогдсон УИХ-ын шинэ 76 гишүүнийг уншигч та бүхэндээ танилцуулж байгаа билээ. Энэ удаагийн дугаарт УИХ-ын гишүүн Э.Бат-Амгаланг онцолж байна.
Товч намтар
Түүнийг хүмүүс Баянзүрхийн Бат-Амгалан гэдгээр нь илүү сайн мэднэ. 1977 онд төрсөн тэрээр дипломатч, эрх зүйч мэргэжилтэй. Харин ажлын гараагаа 2002 онд “Баян Хадат” тур ХХК –ийн гүйцэтгэх захирлаар эхэлж, 2008-2010 онд Баянзүрх дүүргийн ЗДТГ-ын Үйлдвэр, үйлчилгээний хэлтсийн дарга, 2008-2012 онд Нийслэлийн БЗД-ийн ИТХ-ын төлөөлөгч, 2010-2012 онд Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн орлогч даргын албан тушаалыг нэг жил эрхэлжээ.
Дараа нь 2015-2020 он хүртэл ИНЕГ-ын “Чингис хаан” олон улсын нисэх буудалд, гадаад харилцааны хэлтсийн дарга, 2016-2020 Нийслэлийн ИТХ-ын төлөөлөгчөөр тус тус ажиллаж байгаад 2020 оны УИХ-ын сонгуулиар баянзүрхчүүд түүнд итгэл үзүүлж, УИХ-ын гишүүнээр анх удаа сонгогдсон.
Хөрөнгө, орлого

Ав илгатай тэмцэх газраас УИХ-ын 2020 оны ээлжит сонгуульд нэр дэвшигчдийн хөрөнгө орлогын мэдүүлгийг олон нийтэд нээлттэйгээр, цахим системд байршуулсан билээ. Түүний мэдүүлсэн 2019 оны хөрөнгө орлогын мэдүүлгийг хүргэе.
Түүний жилийн нийт орлого 172 сая гаруй төгрөг, гэр бүлийн гишүүдийн нийт орлого нь 12 сая бол нэг тэрбум гаруй төгрөгөөр үнэлэгдэх орон сууц, хашаа байшинтай. Мөн 226 сая төгрөгийн туулах чадвар өндөр,Toyota, Land Cruiser 200 машинтай бөгөөд 150 саяар үнэлэгдэх 2469м2 газартай хэмээн хөрөнгө орлогын мэдүүлэгтээ дурджээ.
Түүнчлэн 80 сая төгрөгний үнэт эдлэл, урлаг, түүхийн үнэт зүйлтэй бөгөөд 5 саяын хадгаламжтай, 614 сая төгрөгний зээлтэй гэсэн байна. УИХ-ын гишүүн Э.Бат-Амгаланг өөрийнхөө өсч торнисон Баянзүрх дүүрэг, Сансарын хэд хэдэн баарны эзэн гэж хэвлэлүүдээр бичсэн байдаг.
Хэвлэлд гарсан онцлох мэдээллүүд

УИХ-ын гишүүн Э.Бат-Амгалангийн талаар хэвлэлд гарч, олны анхаарал татсан мэдээллүүдийг товчлон хүргэе.
Со гтуугаар машин жолоодож, о сол гаргасан
УИХ-ын гишүүн Э.Бат-Амгалан Нийслэлийн ИТХ-ын төлөөлөгчөөр ажиллаж байхдаа со гтуугаар машин жо лоодон, о сол гаргаж байсныг хэвлэлүүд онцолсон байна. Тодруулбал, Баянзүрх дүүргийн МАН-ын дарга, НИТХ-ын төлөөлөгч Э.Бат-Амгалан Хан-Уул дүүрэгт со гтуугаар машин жолоодож яваад бусдын машиныг мө ргөж, жолоочийг нь гэ мтээсэн гэж хэвлэлүүд бичжээ. Түүний үйлдсэн ослыг Хан-Уул дүүргийн Хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах хэлтсийн ахлах байцаагч, ахмад н.Бямбадорж баталж, “Баянзүрх дүүргийн МАН-ын дарга Э.Бат-Амгалан гэх хүн зам, тээврийн о сол га ргасан нь үнэн. Шалгаж байгаа” гэх мэдээллийг өгч байжээ.
Гэнэтийн хөл хорио
Коронавирусын улмаас Баянзүрх дүүргийн 26-р хорооны нутаг дэвсгэрт Дүүргийн засаг даргын захирамжаар 2021 оны гуравдугаар сарын 17-ны 06:00 цагаас гуравдугаар сарын 21-ны 23:00 цаг хүртэл хатуу хөл хо рионы дэглэм тогтоосон байдаг. Энэхүү шийдвэр нь гэнэтийн бөгөөд хатуу хөл хориог Дүүргийн онцгой комисс 2021 оны 03 сарын 16-ны шөнийн 23.30 цагт мэдэгдсэн нь оршин суугчдыг бухимдахад хүргэсэн.
Харин УИХ-ын гишүүн Э.Бат-Амгалан чуулганы үеэр “Миний сонгогдсон Баянзүрх дүүргийн 26-р хороонд гарсан асуудалтай холбоотойгоор гишүүд нэлээн юм ярьж байна. Үүн дээр тайлбар хэлье гэж бодлоо. Учир нь дүүргийн Засаг дарга, анхан шатны нэгжтэй нэлээн холбогдож байна. Баянзүрх дүүргийн 26-р хороонд гэнэтийн хязгаарлалт хийлээ гэж яриад байна. Энэ бол гэнэтийн хязгаарлалт биш. Өмнөх өдрийн 18:00 цаг гэхэд тухайн хорооны бүх байрны үүдэнд зөвлөмж бичиг наасан. Баримт нь бий. Хоёрдугаарт хорооны байрны фэйсбүүк группүүдэд маргаашаас эхлэн хорио тогтооно гэдгийг зарласан” гэжээ.
“Далайд дусал нэмэр” аяныг санаачлав
УИХ-ын гишүүн Э.Бат-Амгалан “Далайд дусал нэмэр” аяныг санаачлан эхлүүлсэн. Аяны гол зорилго нь Баянзүрх дүүрэгт жижиг дунд бизнес эрхлэгчдийн бараа бүтээгдэхүүнийг худалдан авч амьжиргааны түвшин доогуур өрх айлуудыг дэмжиж, хамтын хүчээр Коронавирусний цар тахлын хүнд үеийг хамтдаа давж гарах аж.
Аяныг санаачлагч, УИХ-ын гишүүн Э.Бат-Амгалан аяны хүрээнд хувиасаа 10 сая төгрөг болон 20 орчим сая төгрөгийн сайжруулсан түлш, хүнсний хэрэгцээт бараа бүтээгдэхүүнийг Баянзүрх дүүргийн Онцгой комисст хүлээлгэн өгсөн байна.