No menu items!
HomeЭмч зөвлөж байнаТ.Цэрэнтогтох: Хаврын цагт хүйтэн хоол хүнсний хэрэглээг багасгах хэрэгтэй

Т.Цэрэнтогтох: Хаврын цагт хүйтэн хоол хүнсний хэрэглээг багасгах хэрэгтэй

-

Энэ удаагийн “Эмч зөвлөж байна” булангаараа “Медипас” эмнэлгийн хоол боловсруулах эрхтэн судлалын эмч  Т.Цэрэнтогтохын хаврын цагт хоол, унд, биедээ хэрхэн анхаарах талаар өгсөн чухал зөвлөгөөг хүргэж байна.

Хаврын улиралд дараах зүйлсийг анхаарах хэрэгтэй. Мөн эрүүл амьдрах гол түлхүүр бол нойр, хоол, зөв амьсгал гэдгийг санаарай. Энэ гурван зүйлийг бусадтай хуваалцаж, юугаар ч нөхөж чадахгүй.

1. Хүйтэн хүнсийг багасгах

Хаврын цагт хүйтэн хоол хүнсний хэрэглээг аль болох багасгах хэрэгтэй. Яагаад гэвэл энэ улиралд хүний биеийн тамир муудах бөгөөд идэж байгаа хоолны шим буурсан байдаг. Мөн хаврын цаг агаар хувьсамтгай байдаг тул энерги багатай зүйлийг хэрэглэж болохгүй. Үүнд:

  • Хүйтэн хийжүүлсэн ундаа
  • Мөхөөлдөс
  • Бэлэн хоол
  • Халуун ногоо
  • Тахианы мах
  • Цагаан будаа зэрэг багтана.

Мөн өглөөд хүйтэн ус уух маш муу. Ялангуяа халуун ногоог өвөл, хаврын улиралд хэрэглэх нь тохиромжгүй байдаг. Хүний бие хэт халуун эсвэл хүйтэн хоолыг өөрийн биеийн температурт тохируулах гэж их энерги зарцуулдаг.

2. Хувцаслалтад анхаарах

Хаврын салхи нь маш их эрчимтэй, ширүүн байдаг. Тэр дундаа манай орны салхи нь доороос дээш чиглэлд хөөрдөг. Газар хөлдөлтийн гүн нэг метр орчим байдаг бөгөөд хавар хэдий дулаан байсан ч хөрсний гүндээ хүйтэн сэрүүн агаар их байдаг гэсэн үг. Ер нь 6-р сарын 22 хүртэл хавар үргэлжилж байна гэж тооцох хэрэгтэй. Хаврын салхи хавирга нэвт гэдэг нь ийм учиртай юм шүү.

Хаврын цагт өвчин авбал эдгэхдээ удаан байдаг. Тиймээс хувцсаа яаран нимгэлэх хэрэггүй. Хаврын улирлыг зөв өнгөрөөж, зохицож чадвал бид бага ядарна. Ялангуяа залуу охид хүйс, шагай, шилбэ, нуруугаа сайн дулаалах хэрэгтэй. Хүйсээ сайн дулаалахгүй бол үр тогтоход төвөг болно гэдгийг хэлмээр байна.

3. Сэтгэл санаагаа тогтвортой байлгах

Хүний сэтгэл санаа байгалийн жамаа дагадаг. Хаврын улирал нь хувьсамтгай учир сэтгэл санаа дагаад өөрчлөгдөнө. Энэ үед:

  • Уур, уцаартай болох
  • Нойр хулжих
  • Чих шуугих
  • Толгой дүүрэх
  • Зүрх дэлсэх
  • Нуруу хөших зэрэг шинжүүд илэрч болно.

Хаврын цагт хий давамгайлаад ирэхээр хүн янз бүрийн бодолд автдаг. Мөн байгаль цаг уурын нөлөөлөл, өдрийн уртаас хамаарч сэтгэл санаа тогтворгүй болно. Тиймээс хаврын цагт агаарт сайн гарч, дасан зохицох чадвараа сайжруулах хэрэгтэй байдаг. Мөн хэт даарч, хэт халууцаж болохгүй. Учир нь энэ нь хүний биеийн тэнцвэрийг алдагдуулдаг.

4. Хөгшрөлт

Хаврын цагт биеийн тамир доройтож, хөгшрөл хурдан явагддаг. Өөрөөр хэлбэл, хамгийн их тамир барагддаг үе нь хавар юм. Бид хаврын улирлыг зөв өнгөрөөж, зохицож чадвал хүний бие хөгшрөлт багатай байна. Хавар нь хүнээс амьдрах ур ихээхэн шаарддаг улирал юм.

Хаврын улирлыг шар идээний үе гэдэг. Тухайлбал шар тос, цөцгийн тос, зөөхий, өрөм, арвайн гурил гэх мэт зүйлсийг хэрэглэвэл зохистой. Үдээс өмнө шим ихтэй хүнс хэрэглэж, үдээс хойш шингэц арвинтай хоолыг түлхүү хэрэглээрэй гэж зөвлөе. Мөн хоолны тухайд борц голдуу идвэл шим авдаг. Борц нь намрын аагаараа байгаа учир тэжээллэг чанартай гэсэн үг. Гэхдээ үүнийг хэрэглэхээс өмнө 3-6 цаг дэвтээх хэрэгтэй.

Мөн хаврын цагт нэмэлтээр амин дэм хэрэглэж хэвшээрэй. Ялангуяа Д амин дэмийг заавал хэрэглэх ёстой. Ер нь жилийн дөрвөн улиралд ууж байх хэрэгтэй.

Д амин дэмийн дутагдал нь хөх, бамбай булчирхай, өндгөвч зэрэг булчирхайлаг эрхтний хорт хавдраар өвчлөх  эрсдэлийг 60-70 хувь нэмэгдүүлдэг. Харин Д амин дэмийг тогтмол хэрэглэж хэвшвэл 17 төрлийн хорт хавдраас урьдчилан сэргийлэх боломжтой гэсэн судалгаа байдаг.

Үүнийг хэрэглэхээс өмнө цусны шинжилгээ өгч, ямар тунгаар уух вэ гэдгээ тогтоочихвол илүү үр дүнтэй байх болно. Насанд хүрсэн хүний хоногийн хэрэглээ нь 2000 тун байдаг. Мөн байгаль нь Д амин дэмийг нийлэгжүүлж байдаг учир агаарт гарч байгаарай.

Түүнчлэн хаврын улиралд усан мацаг барьдаггүй гэдгийг эмэгтэйчүүд маань анхаарах хэрэгтэй.  Энэ нь эргээд өвчин тусах магадлалыг нэмэгдүүлдэг. Харин гүзээний мацаг, таван цулын мацгаар өвөл идсэн махны хорыг гадагшлуулдаг.

Эмчээс дэлгэрэнгүй зөвлөгөө авахыг хүсвэл “Т.Цэрэнтогтох ЭМЧ” пэйж хуудсанд хандаарай.

Г.Жаргал
Г.Жаргал
Zaag.mn сайтын редактор

шинэ мэдээ

Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар салхитай, зарим газраар бороо, нойтон цас орно

Ойрын өдрүүдийн цаг агаарын урьдчилсан мэдээллийг хүргэж байна.  Цаг уурын байгууллагаас гаргасан мэдээгээр тавдугаар сарын 13, 14-нд Алтай, Хангайн уулархаг нутгаар, 15-нд Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар,...

“Зоос гоёл”-ын уулзвараас СУИС-ийн уулзвар хүртэлх замыг тавдугаар сарын 15-наас түр зааж, засварлана

Сүхбаатар дүүрэг болон Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэр буюу "Зоос гоёл"-ын уулзвараас Соёл Урлагийн Их Сургууль(СУИС)-ийн уулзвар хүртэлх авто зам засвар, шинэчлэхээр болжээ.  Тодруулбал 2024 оны тавдугаар...

Өнөөдөр 14:00 цагт олон улсын хүүхдийн “Найрамдал” цогцолборын эхний ээлжийн захиалга нээгдэнэ

Олон улсын хүүхдийн "Найрамдал" цогцолбор 2024 оны хуваариа өмнө нь танилцуулсан.  Тус цогцолбор эхний ээлжийн хүүхдүүдээ зургаадугаар сарын 3-8-нд хүлээн авах юм. Үүнд 6-10 насныхан хамрагдах бөгөөд төлбөр...

Сэлэнгэ, Дорнод аймагт гарсан ой, хээрийн түймрийн бүрэн унтраалаа

Сэлэнгэ аймгийн Цагааннуур, Дорнод аймгийн Матад сумын нутагт өчигдөр гарсан ой, хээрийн түймрийн дуудлагаар тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид үүрэг гүйцэтгэн, бүрэн унтраалаа. Дээрх...

трэнд