No menu items!
HomeХөтөчҮнэгүй онлайн сургалт явуулдаг шилдэг 9 их сургууль

Үнэгүй онлайн сургалт явуулдаг шилдэг 9 их сургууль

-

Хэрэгтэй мэдээлэл хүргэдэг “Хөтөч” булангаараа онлайн сургалт үнэгүй явуулдаг шилдэг 9 их сургуулийн жагсаалтыг хүргэж байна.

1. Harvard University

Харвардын Их сургууль нь 600 гаруй үнэгүй онлайн сургалтыг явуулдаг бөгөөд гүн ухаан, соёл судлалын хичээлүүд нь их сонирхолтой. Онлайн сургалтыг нь эндээс үзнэ үү.

2. University of California, Irvine

Калифорнийн Их Сургууль нь олон төрлийн сэдвээр төрөл бүрийн сургалт явуулдаг бөгөөд инженерчлэл, бизнесийн хичээлүүд нь сонирхолтой байдаг. Тус сургуулийн онлайн хичээлүүдийн жагсаалтыг эндээс үзнэ үү.

3. Georgia Institute of Technology

Жоржиа мужийн Технологийн Дээд Сургууль нь 2012 оноос хойш онлайн сургалтыг явуулж эхэлсэн бөгөөд түүнээс хойш 3.3 сая хүн олон төрлийн сэдвээр хичээл авчээ. Жоржиа мужийн Технологийн дээд сургуулийн онлайн хичээлийн жагсаалтыг эндээс үзээрэй.

4. École Polytechnique

École Polytechnique бол шинжлэх ухаан, технологийн талаарх судалгаа, эрдэм шинжилгээ, инновацийг хослуулсан Францын тэргүүлэх институт юм. Мөн 29 төрлийн онлайн сургалт явуулдаг бөгөөд  10 нь англи хэл дээр, 19 нь франц хэлээр хичээллэдэг. École Polytechnique-ийн бүх онлайн сургалтыг эндээс үзээрэй.

5. Michigan State University

АНУ-ын хамгийн том их сургуулиудын нэг Мичиган мужийн их сургууль нь олон төрлийн онлайн сургалтуудыг санал болгож байна. Энд дарж жагсаалтыг хараад, сонголтоо хийгээрэй.

6. California Institute of the Arts

Урлагийн сургуулиуд дотроос дэлхийн хэмжээнд 20-р байранд эрэмбэлэгддэг тус сургууль нь хэд хэдэн үнэгүй онлайн сургалт явуулдаг. Та энд дарж, жагсаалтыг хараад, сонголтоо хийгээрэй.

7. Hong Kong University of Science and Technology

Хонконгийн Шинжлэх Ухаан Технологийн Их Сургууль нь шинжлэх ухаан, технологи, инженерчлэл, менежмент, бизнесийн чиглэлээр сургалт, судалгааны ажлыг хийдэг. Танд ч гэсэн шилдэг их сургуулийн хичээлээс үзэх боломж байна. Энд дарж сургалтын мэдээлэл үзээрэй.

8. UCL (University College London)

UCL нь дэлхийн наймдугаарт эрэмбэлэгдсэн Их Британийн шилдэг сургуулиудын нэг. Тэд олон төрлийн сургалтуудыг явуулдаг. Та энд дарж онлайн сургалтуудыг авах боломжтой.

9.  Massachusetts Institute of Technology (MIT)

MIT нь дэлхийн хамгийн нэр хүндтэй их сургуулиудын нэг бөгөөд хамгийн сүүлийн үеийн жагсаалтаар дэлхийд нэгдүгээрт эрэмбэлэгджээ. MIT-ийн онлайн сургалтуудыг эндээс үзээрэй.

Эх сурвалж: topuniversities

Г.Жаргал
Г.Жаргал
Zaag.mn сайтын редактор

шинэ мэдээ

Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар салхитай, зарим газраар бороо, нойтон цас орно

Ойрын өдрүүдийн цаг агаарын урьдчилсан мэдээллийг хүргэж байна.  Цаг уурын байгууллагаас гаргасан мэдээгээр тавдугаар сарын 13, 14-нд Алтай, Хангайн уулархаг нутгаар, 15-нд Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар,...

“Зоос гоёл”-ын уулзвараас СУИС-ийн уулзвар хүртэлх замыг тавдугаар сарын 15-наас түр зааж, засварлана

Сүхбаатар дүүрэг болон Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэр буюу "Зоос гоёл"-ын уулзвараас Соёл Урлагийн Их Сургууль(СУИС)-ийн уулзвар хүртэлх авто зам засвар, шинэчлэхээр болжээ.  Тодруулбал 2024 оны тавдугаар...

Өнөөдөр 14:00 цагт олон улсын хүүхдийн “Найрамдал” цогцолборын эхний ээлжийн захиалга нээгдэнэ

Олон улсын хүүхдийн "Найрамдал" цогцолбор 2024 оны хуваариа өмнө нь танилцуулсан.  Тус цогцолбор эхний ээлжийн хүүхдүүдээ зургаадугаар сарын 3-8-нд хүлээн авах юм. Үүнд 6-10 насныхан хамрагдах бөгөөд төлбөр...

Сэлэнгэ, Дорнод аймагт гарсан ой, хээрийн түймрийн бүрэн унтраалаа

Сэлэнгэ аймгийн Цагааннуур, Дорнод аймгийн Матад сумын нутагт өчигдөр гарсан ой, хээрийн түймрийн дуудлагаар тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид үүрэг гүйцэтгэн, бүрэн унтраалаа. Дээрх...

трэнд