No menu items!
HomeХүмүүс“Ангууч” Б.Баттөрийн тухай 10 баримт

“Ангууч” Б.Баттөрийн тухай 10 баримт

-

“Ангууч” нэрээр залууст танигдсан холимог тулааны тамирчин Б.Баттөрийн тухай 10 баримтыг хүргэж байна.

Жинхэнэ нэр нь Б.Баттөр. “Ангууч” нэрийг өөрөө зохиосон. Тэр долдугаар сарын 29-ний өдөр төрсөн. Одоо 27 настай, инстаграмд 286 мянга гаруй дагагчтай, мэргэжлийн загвар өмсөгч.

Тэр Монголын томоохон загварын шоунд оролцдог бөгөөд Тайланд улсын Бангкок хотод зохиогдсон ‘Manhunt International 2017’ загварын тэмцээнд оролцож, шилдэг 16 оролцогчдын нэгээр шалгарч, ‘Mister Sunshine Smile’ шагналын эзэн болсон

Б.Баттөр хэд хэдэн кинонд тоглосон. Тэр 2016 онд “Сайн уу, амьдрал минь”, 2019 онд арван ангитай “Анагаахын алдартнууд” кинонд тус тус тоглосон нь чамгүй жүжиглэх авьяастайг харж болно. Мөн “Юнител”, “Гоё”, Монгол дахь “Calvin Klein” зэрэг брэндүүдийн нүүр царай болж байв.

Тэр 181 см өндөр, 67 кг жинтэй. Ангууч “Mongolia’s Next Top Model” шоуны шүүгчээр ажилласан. Энэ үедээ “Ялсан оролцогч надтай хамт өдрийн зоог барих болно” гэж хэлсэн цахим сүлжээнд багагүй шуугиан дагуулж байв.

Тэр Санхүү Эдийн Засгийн Дээд сургуулийг төгссөн. Санхүүч мэргэжилтэй. Түүний аав багад нь нас барсан бөгөөд ээж нь гадаадад байдаг тухай цахим сүлжээндээ хуваалцаж байв.

Б.Баттөр өнгөрсөн жилийн төрсөн өдрөөрөө хандив цуглуулж, 9 дүүгээ ганцаараа өсгөж буй 21 настай бүсгүйд гурван өрөө байр бэлэглэсэн билээ.

Тэр 24 настайдаа эмээгийнхээ хагалгааны мөнгийг дааж, ид шидийн оронд спортынхоо амжилтаар олсон 3,000 ам.доллар хандивлаж байв

Улсын аваргын алтан медальтай, таеквондогийн насанд хүрэгчдийн УАШТ-ний багийн төрөлд алтан медальтай.

“Zorky’s MMA” клубын холимог тулааны шилдэг тамирчин бөгөөд “Монгол нинжа дайчид” хэмээх МҮОНТ-ийн шоу нэвтрүүлэгт маш амжилттай оролцож, Монголын нэрийн өмнөөс Ази тивийн хэмжээнд өрсөлдөх шоунд шалгарч байсныг үзэгчид мартаагүй байх.

Тэр 1-р сургуульд арван жилээ төгссөн. Хувийн амьдралынхаа талаар төдийлөн дэлгээгүй. “Би ямар нэгэн хоббитой эмэгтэй хүнд дуртай. Зөвхөн ажлаа хийгээд, хичээлээ хийгээд амьдрах нь хэтэрхий энгийн. Хобби нь амьдралын хандлагыг эерэгээр маш их өөрчилдөг. Эрчүүдийн харцыг татсан сайхан бүсгүй байя гэвэл хийж байгаа, сонирхдог зүйлдээ үнэнч байж, түүндээ дурлаарай гэж бүсгүйчүүддээ уриалъя. Энэ нь өнөө цагийн хамгийн секси зүйл. Гоё даашинз, хөх, өгзгөөс ч илүү чухал. Өнөө цагийн залуус ийм зүйлийг л мэдэрдэг, хардаг болсон” гэж тэр нэгэн ярилцлагадаа хэлж байв.

Монголын анхны спортын эрүүл мэндийг дэмжих, хөгжүүлэх, сэргээн засах “Almightу Clinic” эмнэлгийн нээлтээ хийсэн. Энэ эмнэлгийг сэтгэл зүрхээрээ нэгдэж чадсан, залуу үеийн төлөөлөл болсон гурван найз Монголын мянга мянган залуусыг эрүүл байг гэж, амьдралын зөв хэвшил, дадалтай болог гэж санаа нийлэн зүтгэж, нээлтээ хийсэнд гол утга учир нь байгаа юм.

Эмнэлгийг үүсгэн байгуулагчид нь Х.Мөнхжин, Монголын үндэсний олимпын хорооны  эмнэлэг, эрдэм шинжилгээний комиссын гишүүн Б.Санчир, Холимог тулааны тамирчин Б.Баттөр нар билээ.

Тэр Шангри-Лад амьдардаг. Мөн аялах дуртай бөгөөд Европын ихэнх улсаар аялсныг инстаграмаас нь харж болно.

Тэр бүжиглэх дуртай бөгөөд “Ододтой бүжиглэе” шоуны шилдэг оролцогчийн нэг гэдгээр нь бид сайн мэднэ.

Т.Энхжаргал
Т.Энхжаргал
Zaag.mn сайтын сэтгүүлч

шинэ мэдээ

Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар салхитай, зарим газраар бороо, нойтон цас орно

Ойрын өдрүүдийн цаг агаарын урьдчилсан мэдээллийг хүргэж байна.  Цаг уурын байгууллагаас гаргасан мэдээгээр тавдугаар сарын 13, 14-нд Алтай, Хангайн уулархаг нутгаар, 15-нд Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар,...

“Зоос гоёл”-ын уулзвараас СУИС-ийн уулзвар хүртэлх замыг тавдугаар сарын 15-наас түр зааж, засварлана

Сүхбаатар дүүрэг болон Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэр буюу "Зоос гоёл"-ын уулзвараас Соёл Урлагийн Их Сургууль(СУИС)-ийн уулзвар хүртэлх авто зам засвар, шинэчлэхээр болжээ.  Тодруулбал 2024 оны тавдугаар...

Өнөөдөр 14:00 цагт олон улсын хүүхдийн “Найрамдал” цогцолборын эхний ээлжийн захиалга нээгдэнэ

Олон улсын хүүхдийн "Найрамдал" цогцолбор 2024 оны хуваариа өмнө нь танилцуулсан.  Тус цогцолбор эхний ээлжийн хүүхдүүдээ зургаадугаар сарын 3-8-нд хүлээн авах юм. Үүнд 6-10 насныхан хамрагдах бөгөөд төлбөр...

Сэлэнгэ, Дорнод аймагт гарсан ой, хээрийн түймрийн бүрэн унтраалаа

Сэлэнгэ аймгийн Цагааннуур, Дорнод аймгийн Матад сумын нутагт өчигдөр гарсан ой, хээрийн түймрийн дуудлагаар тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид үүрэг гүйцэтгэн, бүрэн унтраалаа. Дээрх...

трэнд