No menu items!
HomeНийгэмХ.Алтайсайхан: Хордлого, халдварын үед цусан дахь сахарын хэмжээ огцом нэмэгддэг

Х.Алтайсайхан: Хордлого, халдварын үед цусан дахь сахарын хэмжээ огцом нэмэгддэг

-

ЭМЯ-ны ээлжит мэдээллийн үеэр АШУҮИС-ийн төв эмнэлгийн захирал, анагаах ухааны доктор профессор Х.Алтайсайхан чихрийн шижинтэй хүмүүс коронавирусийн халдварын үед юуг анхаарах ёстой, вакцинд хамрагдах боломжтой эсэх талаар дараах мэдээллийг өглөө.

– Чихрийн шижин ямар онцлогтой өвчин бэ. Энэ өвчний талаарх тодорхой ойлголтыг эхлээд өгнө үү?

– Чихрийн шижин нь бодисын солилцооны өвчин. Цусан дахь сахарын хэмжээ ихэссэнээр бодисын солилцоо хямарч, олон эрхтэнд нөлөөлдөг.

– Коронавирусийн үед энэхүү өвчний хүрээнд ЭМЯ-наас удирдамж гаргасан. Энэхүү удирдамжийн талаар мэдээлэл өгнө үү?

– Хүнд, хүндэвтэр, маш хүнд хүний тоо нэмэгдэж байна. Үүнтэй холбоотой нас баралт өндөр байна. Эдгээрээс харахад суурь болон архаг өвчтэй хүмүүс, үүн дотроо зүрхний дутагдалтай, бөөрний дутагдалтай, уушгины архаг дутагдалтай, чихрийн шижинтэй хүмүүс хүндэрч байна. Тийм учраас эдгээр хүмүүсийг сайн хянаж, хүндрэл, нас баралтаас сэргийлэх бодлогыг баримтлан ажиллаж байгаа.

– Хэрэв чихрийн шижинтэй хүмүүс коронавирус тусвал ямар эрсдэл гарч болох вэ?

– Хордлого, халдварын үед цусан дахь сахарын хэмжээ огцом нэмэгддэг. Ингэснээр сахарын хүндрэлээр нас барах эрсдэл бий. Комд орох болон олон эрхтний системийн дутагдалд орох аюултай. Хоёрдугаарт Ковид өвчин хүнд хэлбэртэй учир ийм хоёр чиглэлийн хүндрэл байна.

– Чихрийн шижинтэй, архаг суурь өвчтэй хүмүүс өвдөхгүй байхын тулд  гэртээ ямар дэглэм баривал оновчтой вэ?

– ЭМЯ, дотрын анагаах ухааны салбар зөвлөлийн мэргэжилтнүүд ковид-19-ийн үед ямар дэглэм барих вэ гэдэг талаар зөвлөмж, удирдамж гарган ажиллаж байгаа. Үүний хүрээнд суурь, архаг өвтэй хүмүүсийг яах талаар ярилцсан. Олон улсын чихрийн шижингийн холбооноос өвдсөн үеийн менежментийн удирдамж гаргасан. Энэ удирдамжийг баримталж ажиллахыг ДЭМБ зөвлөсөн.

Энэ удирдамжийн дагуу өөрийгөө сайн хянаж, өдөрт дор хаяж хоёр удаа цусан дахь сахараа үзэж байх ёстой. Өглөө өлөн байхдаа, орой унтахын өмнө үзнэ. Цусны сахар 15 ммоль/л дээшээ байвал яаралтай эмнэлэгт хэвтэх хэрэгтэй. Эмнэлэгт хэвтсэн хүмүүсийн цусан дахь сахарын хэмжээ, шээсэн дэх кетоны хэмжээг түргэвчилсэн оношлуураар 4 цаг тутам хянаж байх ёстой.

– Чихрийн шижинтэй хүмүүс юуг анхаарах ёстой вэ?

– Цусан дахь сахарын зорилтот хэмжээг 6-10 ммоль/ л байхаар тогтоодог. Хүмүүс дотоод шүүрлийн эмчтэйгээ байнгын харилцаатай байж, тогтмол цагт хоолоо идэж, сахараа өдөрт 2 удаа үзэх хэрэгтэй. 15 ммоль/л дээшээ байвал яаралтай эмнэлэгт хандана. 10-15 ммоль/л байвал 4 цаг тутам сахараа үзнэ. Мөн шээсний кетон үздэг туузан оношлуурыг ашиглаж, 1-2 нэмэхтэй байвал яаралтай эмнэлэгт хандана. Түүнчлэн 2 цаг тутам 120-180 мл бүлээн ус ууна.

– Эдгээр хүмүүс ямар дасгал, хөдөлгөөн хийвэл зохистой вэ?

– Бид оюутны байранд 392 ор дэлгээд ажиллаж байна. Энд ирж байгаа хүмүүсийг харахад ядрах, сульдах шинж, өгүүлэмжтэй байна. Энэ хүмүүс нэг талдаа вирусийн халдвартай холбоотойгоор ядарч байгаа. Булчингууд л ажиллахгүй байна гэсэн үг шүү дээ. Бидний идэж уусан хоол хүнсээр дамжин орсон нүүрс ус элэг эсвэл булчинд очиж нийлмэл нүүрс ус буюу гликоген болдог номтой. Ингээд хэрэгцээт үедээ түүнийгээ буцаад сахар болгож задалдаг. Энэ механизм алдагдаад ирэхээр хөдөлж, чадахгүй, ядраад ирдэг.

Сэргээн засах мэргэжлийн эмч нар аль болох хөдөлж байхыг зөвлөдөг. Байрлалаа сольж хэвтэх, хана түшиж явах гэх мэт булчингаа оролцуулсан дасгалыг өдөр тутам хийнэ. Ядарч байна гээд хэвтээд байвал улам л ядарна шүү гэдгийг хэлье.

– Чихрийн шижин, архаг суурь өвчтэй хүмүүс вакцинд хамрагдана, хамрагдахгүй гээд янз бүрийн бодолтой байна. Та мэргэжлийн хүний хувьд юуг зөвлөх вэ?

– Вакцин бол энэ өвчнөөс сэргийлэх цорын ганц арга. Үүнийг дэлхий нийт хүлээн зөвшөөрсөн. Аливаа вакцин эмнэлзүйн туршилтаар баталгааждаг. Тэгээд үүнийг ДЭМБ, Монгол Улсын хувьд ЭМЯ-ны хүний эмийн зөвлөл авч хэлэлцээд хэрэглэе гэх шийдвэрээ гаргадаг. Үүнийг бүртгэх явц нь их нарийн явагддаг учир энэ нь муу, тэр нь сайн гэх зүйл байхгүй. Вакцин бол вакцин. Вакцин тариулснаар өвчлөл буурч, харьцангуй тогтворжиж байна. Вакцин хийлгэсэн хүн ядахдаа л хүнд өвдөхгүй байна шүү дээ. Нэгэнт химийн бодис, эм бэлдмэл тарьж байгаа учир тухайн хүний биеийн хариу урвалаас хамаарч өөр өөр нөлөө үзүүлнэ. Ямар ч вакцин хийлгэсэн л тэгнэ. Тухайн хүний бие организмаас л болж байгаа юм.

Г.Жаргал
Г.Жаргал
Zaag.mn сайтын редактор

шинэ мэдээ

ХОМ: Үндэсний эвслийн жагсаалтыг тэргүүлэгч Н.Номтойбаяр ₮1.5 тэрбумын барилга байгууламжтай

Нэр дэвшигчдийн хөрөнгө орлогын мэдүүлгийн хураангуйг АТГ-аас өнөөдөр танилцуулав. УИХ-ын 2024 оны ээлжит сонгуульд хоёр эвсэл байгаагийн нэг нь Үндэсний эвсэл юм. Тус эвслийн жагсаалтаар нэр...

ХОМ: Х.Баттулга 267 сая төгрөгийн орлоготой

УИХ-ын 2024 оны ээлжит сонгуульд нэр дэвшигчдийн хөрөнгө орлогын мэдүүлгийн хураангуйг АТГ-аас танилцуулав. Ерөнхийлөгч асан Х.Баттулга 2024 оны УИХ-ын сонгуулийн 4-р тойрогт нэр дэвшиж буй....

ХОМ: Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн жилийн орлого 244 сая төгрөг

АТГ-аас УИХ-ын сонгуульд нэр дэвшигчдийн хөрөнгө орлогын мэдүүлгийг олон нийтэд нээллтэй тавьжээ. Монгол Улсын Ерөнхий сайд, МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ УИХ-д гурав дахь удаагаа нэр дэвшиж...

ХОМ: Хөрөнгийн хэмжээгээр эхний аравт бичигдэж буй нэр дэвшигчид

Хуулийн дагуу УИХ-ын сонгуульд нэр дэвшигчид хөрөнгө орлогоо АТГ-т мэдүүлдэг. Тус газраас УИХ-ын 2024 оны сонгуульд нэр дэвшигчдийн хөрөнгө орлогыг нийтэд ил болгожээ.Үүнээс хөрөнгийн хэмжээгээр...

трэнд