No menu items!
HomeХүмүүс“Гал тогоо” цувралын эгдүүтэй бүсгүй Ольга Кузьмина

“Гал тогоо” цувралын эгдүүтэй бүсгүй Ольга Кузьмина

-

“Ералаш”, “Гал тогоо” зэрэг олон цувралын од, Оросын чадварлаг залуу жүжигчдийн нэг Ольга Кузьминаг энэ удаагийн “Хүмүүс” буландаа онцолж байна.

Түүнийг хүмүүс “Гал тогоо”  цувралын Настягийн дүрээр сайн мэднэ. Энэхүү цуврал нь жүжигчнийг улс даяар алдаршуулж, хүлээн зөвшөөрөгдөхөд том түлхэц болжээ. Мөн үзэгчид түүнийг “Ералаш” цувралд тоглож байсныг сайн санаж байгаа байх. Тэрээр ердөө хоёрхон ангид тоглосон боловч жүжигчний гараагаа амжилттай эхлүүлж чаджээ.

Ольга Кузмина 1987 оны 6-р сарын 16-нд Москва хотод төрсөн. Эцэг эх нь охиноо акробат, бүжгийн дамжаанд явуулж, Ольга ч  ардын бүжигт дуртай байв. Авьяаслаг, урлагт хайртай байсан тэрээр анх удаагаа “Ералаш” цувралд дүр бүтээж, урлагийн гараагаа эхэлжээ. Хэдийгээр түүний бүх амьдрал бүжигтэй холбоотой байсан ч тэрээр Соёлын академийн оюутан болсон түүхтэй. Гэхдээ жилийн дараа тэрээр Оросын театр урлагийн институтад элсэж, төгссөнийхөө дараагаар театрт ажиллаж эхэлсэн байна.

Жүжигчин бүсгүй “Гал тогоо” цувралд тоглохоосоо өмнө олон туслах дүрүүдийг бүтээдэг байжээ. Харин түүнийг олонд алдаршуулсан кино бол яах араггүй тус цуврал юм.

“Гал тогоо” цуврал нь 2012 онд анх цацагдсан даруйдаа ОХУ-ын төдийгүй Монголын үзэгчдийг байлдан дагуулсан билээ. Тийм ч учраас киноны уран бүтээлчид нь“Гал тогоо” цувралыг томоохон франчайз болгон хөгжүүлжээ. Уг франчайзад “Гал тогоо” цувралын 6 бүлэг, “Гал тогоо: Парист”, “Гал тогоо: Сүүлчийн тулаан” хэмээх хоёр бүрэн хэмжээний кино, “Элеон зочид буудал”, “Гранд зочид буудал”, “Сеня Федя” цуврал мөн “Белград зочид буудал” гэсэн шилдэг бүтээлүүд багтдаг.

“Гал тогоо” телевизийн олон ангит кинонд Ольга зөөгч Настягийн дүрд тоглож, цагаан хоолтон, амьтны эрхийн төлөө тэмцэлд оролцогч, идэвхитэй, энэрэнгүй бүсгүйн дүрийг бүтээдэг. Ольга нэгэн ярилцлагадаа “Гал тогоо киноны зураг авалтын өмнө лонхыг хэрхэн зөв барих, үйлчлүүлэгчтэй яаж харьцах гэх мэт зүйлсийг мэдэхийн тулд бусад жүжигчидтэй хамт зөөгч нарт зориулсан мэргэжлийн сургалтанд хамрагдаж байсан” гэжээ.

Тэрээр  “Гал тогоо” цувралд тоглосноосоо хойш олон  алдартай кинонд дүр бүтээсэн бөгөөд зар сурталчилгааны санал маш ихээр авчээ.

Хувийн амьдрал

Ольга Кузьминагийн нөхөр нь сэтгэл судлаач мэргэжилтэй. Тэрээр Соёлын Академийн оюутан байхдаа нөхөртэйгөө танилцаж, анхны харцаар дурласан гэдэг. Тэд 2010 онд хуримын ёслолоо хийсэн бөгөөд Москвагаас холгүйхэн тэмдэглэсэн байна.

Тэрээр “Гал тогоо” цувралд тоглож байхдаа өөрийгөө жирэмсэн гэдгийг мэджээ. Энэ үйл явдал цуврал дээр нь ч гардаг. Хосууд 2013 оны 7-р сард хүү Гордейгээ өлгийдөн авчээ.

Ольга өнгөрсөн онд олныг дахиад гайхшруулав. Учир нь тэрээр Оросын Нэгдүгээр суваг телевизийн зохион байгуулдаг “Ледниковый период” уран гулгалтын шоуг эхэлсэн цагаас нь хойш тэргүүлсэн юм. Ольга Кузьмина уран гулгагч Александр Эмберттэй хослон гулгаж, шүүгчдээс хамгийн өндөр оноог авсаар шоунд ялалт байгуулжээ.

Оросуудын шимтэн үздэг “Ледниковый период” шоунд  орсноороо Оля чадварлаг жүжигчин төдийгүй маш сайн уран гулгагч гэдгээ харуулсан байна. Бүжиглэх, жүжиглэх, гулгах зэргийг жижигхэн биедээ баймгүй ур чадвараар гүйцэтгэдэг түүнийг “чадварлаг бүсгүй” гэж үзэгчид магтах болжээ.

Г.Жаргал
Г.Жаргал
Zaag.mn сайтын редактор

шинэ мэдээ

Өнөө шөнө зарим нутгаар хасах градуст хүрч, хүйтэн хононо

Өнөөдөр зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр бороо, нойтон цас орж, нутгийн зүүн хагаст баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс салхи секундэд 6-11 метр, говь, талын...

“Би М.Бадарчтай “Голдс” дээр бэлтгэл хийдэг байсан. Надаас панангин байна уу гэхээр нь эм өгсөн”

Улсын арслан М.Бадарчтай холбоотой допингийн маргааны шүүх хурал өнөөдөр болж, түүний барилдах эрхийг дөрвөн жилээр хассан шийдвэрийг Спортын Арбитр хэвээр үлдээсэн. Харин шүүх хуралдааны үеэр нэгэн гэрч ирж, хэргийн...

Польш улсад зорчих “С” ангиллын визийг Улаанбаатар дахь ЭСЯ-наас олгоно

Бүгд Найрамдах Польш улсад зорчих богино хугацааны буюу “С” ангиллын визийг Монгол Улсад суугаа тус улсын Элчин Сайдын Яам энэ сарын 6-ны өдрөөс олгож эхэлжээ. “С”...

Төв цэнгэлдэх хүрээлэнг бүтэн тойрсон ус зайлуулах шугамтай болж байна

100 хувь нийслэлийн мэдэлд шилжсэн Төв цэнгэлдэх хүрээлэнгийн гадна зам талбайн ус ихээр тогтдог байршилд 1,200 метр ус зайлуулах шугам угсралтын ажил 90 хувьд хүрчээ. Уг ажлыг...

трэнд