No menu items!
HomeХүмүүс10 баримт: Дуучин С.Эрдэнэцэцэг

10 баримт: Дуучин С.Эрдэнэцэцэг

-

“Сайхныг тань харангуутаа дурласан юм,

Сэтгэлийг тань танингуутаа итгэсэн юм…” хэмээн дуулж 1990-ээд онд монголчуудын танил болсон МУГЖ С.Эрдэнэцэцэгийг “Хүмүүс” буландаа онцолж байна.

1. Сугар овогтой Эрдэнэцэцэг 1969 онд төрсөн, өдгөө 52 настай. Тэрбээр СУИС-ийн уртын дуу дуулаачийн ангийг дүүргэсэн мэргэжлийн дуулаач.

Уран бүтээлийн зам, карьер

УДБЭЧ-д 1988 онд орж уран бүтээлийн гараагаа эхлэн одоог хүртэл дуулж буй. У.Далантайтай хослон дуулсан “Сэтгэлийн үг” дуу нь Монголын радиод хамгийн их захиалагддаг, ёстой л байлдан дагуулсан уран бүтээл болсноор залуу дуучин бүсгүй олны танил болсон юм.

Тэрээр “Учиртай гурван толгой” дуурийн Нансалмаа, “Сүнжидмаа” дуулалт жүжгийн Дэжид зэрэг гол дүрд тоглож, “Нарны домог”, “Бөртэ чоно” зэрэг бүжгийн жүжгүүдэд жүжиглэсэн байна. Мөн чуулгынхаа томоохон уран бүтээл болох “Монгол түмний дуулал 1, 2”, “Монгол түмний ая эгшгийн зээ нийлэх найр” зэрэг олон концертод “Дөрвөн цагийн тал”, “Дэлхий минь, хүмүүс минь”, “Насны хань” зэрэг 150 шахам дууг чадварлаг гоцлон дуулсан байна.

Монгол ардын дуу “Хар торгон хамжаар”, “Ян тайван гөөгөө”, “Бүсгүй хүний заяа”, монгол ардын уртын дуу “Энх мэндийн баяр”, “Уяхан замбуутивийн наран” зэрэг 40 гаруй дууг дахин амилуулжээ.

2004 онд Улаанбаатар хотноо болсон “Зууны манлай уртын дууч” Ж.Дорждагвын мэндэлсний 100 жилийн ойд зориулсан уртын дуу дуулаачдын олон улсын наадмын тэргүүн шагнал алтан медаль, ОХУ-ын Улаан-Үд хотод болсон уртын дуу дуулаачдын олон улсын наадмаас тэргүүн шагнал Гран при хүртсэн чадварлаг дуучин юм.

Тэрээр чамгүй жүжигчин. Монголын уран сайхны “Би эндээс явахгүй”, “Эргүүлэг” зэрэг хэд хэдэн киноны дуу дуулж, “Догшин хутагтын сахиус” киноны Мядаг, “Хааны сүүлчийн хатан” киноны хатан зэрэг киноны дүрийг амжилттай бүтээжээ.

Түүнийг 2005 онд Монгол улсын гавьяат жүжигчин цолоор шагнасан юм.

Хувийн амьдрал

Олны харцыг булаасан сайхан бүсгүйн хувийн амьдрал цаг үргэлж хүмүүсийн анхаарлын төвд байсан гэхэд хилсдэхгүй.

Түүнийг хослон дуулдаг У.Далантайтай хайр сэтгэлийн холбоотой, хамтран амьдардаг хэмээн тухайн үеийн шар хэвлэлүүд бичдэг байсан ч хожим С.Эрдэнэцэцэг хэвлэлд өгсөн ярилцлагадаа “Бид хоёр урлагаар холбогдсон уран бүтээлийн найзууд. Хэн хэн нь гэр бүлгүй, залуухан хос дуучид байсан учраас ард түмэн “Энэ хоёр дуучныг нийлүүлчих юмсан” гэж хүсдэг бас ярилцдаг байсан.

Шар хэвлэлээр бид хоёрыг олон жил холбож ярилаа. Бидний дунд хайр сэтгэлийн ямар ч холбоо байгаагүй. Тэр ч байтугай бид хоёрыг хамтран амьдраад салсан гэж ярьдаг. Үнэндээ бидний дунд тийм харилцаа байгаагүй. Би хүүгийхээ ааваас өөр хүнтэй ханилж үзээгүй” хэмээн тэр үеийн мэдээллийг худлаа гэдгийг баталсан юм.

Үүнээс хойш ч түүний талаарх элдэв цуурхал тасраагүй. Түүнийг япон баян хөгшинтэй сууж гэнэ, сумо бөхтэй холбоотой гэх мэтээр олон янзын таамаг тасраагүй ч дуучин бүсгүй тэр бүрт тайлбар өгч, хэл ам болсонгүй өөрийнхөөрөө чимээгүйхэн амьдарсаар ирсэн.

Хамгийн сүүлд л гэхэд С.Эрдэнэцэцэгийг өөрөөсөө 17 насаар дүү залуутай хамтран амьдарч эхэлсэн тухай мэдээлэл цацагдаж байв.

Үндэсний дуу бүжгийн эрдмийн чуулгад хамт ажилладаг залуу дуучин Э.Чинчулуун уг мэдээлэлд дурьдагдсан ч тэд албан ёсоор өөрсдийн харилцаагаа батлан зарласан зүйл одоогоор байхгүй.

10 сонирхолтой баримт

1 Багадаа урт үстэй байж үзээгүй. Жаахан ургаад ирэнгүүт л ээж нь тайрчихдаг байсан гэнэ. Тэр үед “Сансрын охин Майка” гэдэг кино гардаг, хүүхдүүд түүнийг Майкатай адилхан л гэж дууддаг байжээ.

2 Гоо сайхан байхын тулд хамгийн түрүүнд архи, тамхи хэрэглэхгүй байх хэрэгтэй гэж үздэг учраас тамхи, архины төрлийн юм хэрэглэдэггүй, хэрэглэе ч гэсэн чаддаггүй гэнэ. Иссэн тараг, аяга айраг уухад л арьс улайгаад харшил өгдөг аж.

Гоо сайхнаа хадгалдаг нууцынхаа талаар “Сайн унтаж амарч байх хэрэгтэй. Бага уурлаж уцаарлах хэрэгтэй. Миний хувьд болохгүй бүтэхгүй зүйл гарсан ч гэсэн аливаа юманд хүлээцтэй тайван хандаж, түргэн уурлаж уцаарладаггүй.

Ямар нэгэн юманд гомдсон ч байлаа гэсэн бодоод яваад байдаггүй хэлчихдэг. Аль болох хүлээцтэй тайван байх нь чухал. Энэ бүхэн л эмэгтэй хүнийг гоо сайхан байлгах сайн тал юм гэж би боддог” гэжээ.

3 Алт мөнгө буян хураадаг гэж ярьдаг учраас аль алиныг хэрэглэнэ. Гэхдээ ихэвчлэн мөнгө, цагаан алтыг зүүх дуртай. Урлагийн хүн, эмэгтэй хүн гэдэг утгаараа зохих хэмжээний цуглуулгатай болсон.

4 Ээмэг, зүүлт, цүнх гуталд дуртай. Тэр дундаа зуны сандааланд илүү дуртай. Янз бүрээр, өнгө өнгөөрөө л байна. Хамгийн үнэтэй нь 400 орчим ам.долларын үнэтэй. Тэр нь Суворовскийн шигтгээтэй сандаал. Ийм хоёр ч сандаал байна. Олон сандаалынхаа заримыг нь ор тас мартчих тохиолдол ч бий.

Би ер нь хувцас авахаараа нэг дор бөөнөөр нь олноор авдаг учраас заримыг нь өмсч амжаагүй байтал мартагдаад хэзээ хойно гарч ирэх тохиолдол бишгүй гарна хэмээн хэвлэлд өгсөн нэгэн ярилцлагандаа дурьджээ.

5 Түүний биеийн жин 53-56 кг хооронд л хэлбэлздэг. Ер нь сүйдтэй таргалаад байдаггүй учраас хоол ундан дээр санаа зовдоггүй гэнэ. “Хэзээ идмээр санагдана тэр үедээ л иднэ. Ер нь цадталаа идэхгүй жингээ бариад сурчих хэрэгтэй юм болов уу. Манайхан хэт таргалчихсан хойноо л түүндээанхаарал тавьдаг. Уг нь хэт таргалаад өөрийн мах болчихоогүй үед нь арга хэмжээ авбал илүү үр дүнтэй юм шиг. Гэхдээ сүүлийн үед эрүүл мэндээ бодоод орой хоол идэхгүй байгаа. Өдөр бүр тараг уудаг” гэжээ.

6 Гоо сайхны бүтээгдэхүүний хувьд заавал үнэтэй байх албагүй, өөртөө тохирсон байх нь чухал гэж боддог. Диорын бүтээгдэхүүнийг хэрэглээд олон жил болж байгаа ба Саяхнаас Японы гоо сайхны бүтээгдэхүүн хольж хэрэглэх болсон гэнэ.

7 Ододтой бүжиглэе шоунд оролцож чамгүй сайн бүжигчин гэдгээ харуулсан.

8 Тэрээр ганц хүүтэй, одоогоор ганц бие

9 Гоо сайхны янз бүрийн эм тариа, мэс засал огт хийлгээгүй.

10 Дуучнаас гадна олон дүр бүтээсэн жүжигчин.

Т.Энхжаргал
Т.Энхжаргал
Zaag.mn сайтын сэтгүүлч

шинэ мэдээ

Өнөө шөнө зарим нутгаар хасах градуст хүрч, хүйтэн хононо

Өнөөдөр зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр бороо, нойтон цас орж, нутгийн зүүн хагаст баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс салхи секундэд 6-11 метр, говь, талын...

“Би М.Бадарчтай “Голдс” дээр бэлтгэл хийдэг байсан. Надаас панангин байна уу гэхээр нь эм өгсөн”

Улсын арслан М.Бадарчтай холбоотой допингийн маргааны шүүх хурал өнөөдөр болж, түүний барилдах эрхийг дөрвөн жилээр хассан шийдвэрийг Спортын Арбитр хэвээр үлдээсэн. Харин шүүх хуралдааны үеэр нэгэн гэрч ирж, хэргийн...

Польш улсад зорчих “С” ангиллын визийг Улаанбаатар дахь ЭСЯ-наас олгоно

Бүгд Найрамдах Польш улсад зорчих богино хугацааны буюу “С” ангиллын визийг Монгол Улсад суугаа тус улсын Элчин Сайдын Яам энэ сарын 6-ны өдрөөс олгож эхэлжээ. “С”...

Төв цэнгэлдэх хүрээлэнг бүтэн тойрсон ус зайлуулах шугамтай болж байна

100 хувь нийслэлийн мэдэлд шилжсэн Төв цэнгэлдэх хүрээлэнгийн гадна зам талбайн ус ихээр тогтдог байршилд 1,200 метр ус зайлуулах шугам угсралтын ажил 90 хувьд хүрчээ. Уг ажлыг...

трэнд