No menu items!
HomeОнцлох үйл явдалЛ.Энхсайхан: Шөнийн цагаар гар утас их оролдох нь нүдний мэдрэлийн ядаргаа үүсгэдэг

Л.Энхсайхан: Шөнийн цагаар гар утас их оролдох нь нүдний мэдрэлийн ядаргаа үүсгэдэг

-

Эрүүл мэндийн газрын дарга Л.Энхсайхан хөл хорионы хугацаанд дархлаагаа хэрхэн дэмжих талаар дараах зөвлөгөөг өглөө.

Тэрээр “Хөл хорионы хугацаанд дасгал хөдөлгөөн хийж, дархлаагаа дэмжих хэрэгтэй. Ялангуяа сунгалтын дасгал хийх тусам хүний биеийн цусны эргэлт сайжирдаг. Хүний биед 1,000 гаруй тунгалгийн зангилаа байдаг бөгөөд түүнийг сунгалтын дасгалаар сайн ажиллуулснаар хортой бодисыг биеэс гадагшлуулахад тустай. Мөн архи, тамхины хэрэглээгээ багасгах хэрэгтэй. Түүнчлэн дархлаагаа дэмжихийн тулд гэртээ агаар сайн оруулж, цайраар баялаг хүнс хэрэглээрэй” гэсэн юм.

Мөн тэрээр “Хөл хорионы үеэр шөнө унтаж чаддаггүй хүмүүс олон ажиглагддаг. Тэдгээр хүмүүст зөвлөхөд, шөнийн цагаар гар утас их оролдох нь нүдний мэдрэлийн ядаргаа үүсгэдэг. Тодруулбал, шөнийн цагаар утасны цэнхэр гэрлийг удаан хугацаагаар харах нь нүдний харааны эсүүдийг дахин сэргэхгүйгээр гэмтээх аюултай. Учир нь дэлгэцийн цэнхэр гэрлийг их харахад тархинд өдөр болсон мэт мэдрэмж төрж байдаг. Ингэхээр тархи амралтын байдалд орж чаддаггүй буюу биед мелотанин ялгардаггүй” гэдгийг хэллээ.

Г.Жаргал
Г.Жаргал
Zaag.mn сайтын редактор

шинэ мэдээ

Англи хэлний сургалтад зориулж 10 сая фунтийн дэмжлэг үзүүлэхээ Их Британийн Гадаад хэргийн сайд мэдэгджээ

Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсын Гадаад хэрэг, хамтын нөхөрлөл, хөгжлийн сайд Дэвид Камерон манай улсад хийж буй албан ёсны айлчлалынхаа хүрээнд өнөөдөр Гадаад...

ЦЕГ: Өмгөөлөгч Г.Батбаярыг эрэн сурвалжлах ажиллагааг явуулж байна

"Иргэн Г.Батбаяр сураггүй алга болсон тухай дуудлага мэдээлэл цагдаагийн байгууллагад 2024 оны дөрөвдүгээр сарын 22-нд бүртгэгдсэн. Түүнийг эрэн сурвалжлах ажиллагааг явуулж байна. Уг хүнийг харсан, тааралдсан...

Хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, томоохон төсөл хэрэгжүүлэх санал, санаачилгыг дэмжихээ талууд нотлов

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд манай улсад албан ёсны айлчлал хийж буй Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсын Гадаад хэрэг, хамтын нөхөрлөл, хөгжлийн сайд Дэвид...

Монгол болон Их Британи улс ховор металлын чиглэлээр хамтран ажиллах баримт бичиг байгуулжээ

Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсын Гадаад хэрэг, хамтын нөхөрлөл, хөгжлийн сайд Дэвид Камерон Монгол Улсад албан ёсны айлчлал хийж байна.  Айлчлалын эхний өдөр буюу өчигдөр...

трэнд