No menu items!
HomeХөтөчХеликобактерийн шинжилгээний үнэ ханш

Хеликобактерийн шинжилгээний үнэ ханш

-

Хэрэгтэй мэдээ, мэдээллийг хүргэдэг “Хөтөч” буландаа хеликобактерийн шинжилгээ авах эмнэлгүүд, үнэ тарифын талаар бэлтгэлээ.

Хеликобактери пилори нь спирал хэлбэртэй,  5х3 микрометр хэмжээтэй, нэг талын төгсгөлдөө 4-6 ширхэг шилбүүртэй ба түүнийхээ тусламжаар хөдөлдөг, ходоодны салст бүрхүүлд амьдарч, ходоод 12 хуруу гэдэсний архаг өвчин үүсгэдэг нян юм.

Шинж тэмдэг

Ихэвчлэн шинж тэмдэггүй явагддаг бөгөөд зарим тохиолдолд доорх шинжүүд илэрнэ. Үүнд:

Хоолонд дургүй болох

Цанхайх

Биеийн жин буурах

Амнаас эвгүй үнэртэх

Хооллох үед болон шөнийн цагаар хэвлийгээр өвдөх

Дотор муухай оргих

Бөөлжих шинжүүд илэрвэл хеликобактерийн халдварын шинж байж болох тул та эмчид хандах хэрэгтэй.

Хеликобактерийн халдварыг оношлох аргууд

1. Өтгөнд хеликобактерийн антиген илрүүлэх

2. Амьсгалын сорил

3. Ходоодны дуран

4. Дуранд суурилсан уреазын түргэвчилсэн сорил

5. Цусанд хеликобактерийн эсрэг бие илрүүлэх зэрэг шинжилгээнүүдийг хийдэг.

Хэрэв амьсгалаар шинжилгээ өгөх бол өлөн байх, тамхи татаагүй, бохь зажлаагүй байхыг анхаарах хэрэгтэй.

Улсын нэгдүгээр төв эмнэлэг

Улсын нэгдүгээр төв эмнэлгийн лабориториос тодруулахад уг шинжилгээг авдаггүй гэв.

Улсын хоёрдугаар төв эмнэлэг

Тус эмнэлэгт өтгөнд хеликобактерийн антиген илрүүлэх шинжилгээг хийж байна. Заавал 13А маягт шаардлагатай. Үнэ нь 35,000 төгрөг. Урьдчилж цаг захиална.

Цаг захиалах, холбоо барих утас: 70150222, 70150234

Улсын Гуравдугаар төв эмэнэлэг

Тус эмнэлгийн “Эмнэлгийн төлбөртэй тусламж үйлчилгээний үнийн жишиг батлах тухай” А/25-р тушаалд;

        H.Pilory /Ходоодны шархлааны маркер/- 10,000 төгрөг

        Хеликобактер LgG шинжилгээ- 40,000 гэжээ.  

Цаг авах, лавлах утас: 7704-6666

ИНТЕРМЕД эмнэлэг

Эмнэлэгт нэвтрэх бол сүүлийн 72 цагт өгсөн PCR, эсвэл Интермед эмнэлгийн түргэвчилсэн шинжилгээ өгсөн байх шаардлагатай.

Хеликобактерийн шинжилгээг өтгөнөөр болон амьсгалаар авч байна.

Үнэ:  Өтгөнөөр- 27,700

         Амьсгалаар- 65,000 төгрөг бөгөөд урьдчилж цаг авах шаардлагагүй.

Амьсгалаар өгсөн бол хариу 30-40 минутын дараа, өтгөнөөр бол 3-4 цагийн дараа гарна.

Дэлгэрэнгүй мэдээллийг 7701 1111 утсаар холбогдож авах боломжтой.

УБ СОНГДО эмнэлэг

Тус эмнэлэгт хеликобактерийн шинжилгээг 3 төрлөөр авч байна.

Үнэ: Өтгөнөөр- 14,000

         Цусаар- 25,000

         Амьсгалаар- 60,000 төгрөг. Шинжилгээ авахын тулд урьдчилж цаг авах шаардлагагүй.

Дэлгэрэнгүй мэдээллийг 75752727 утсаар лавлана уу.

ГРАНДМЕД эмнэлэг

Тус эмнэлэгт хеликбактерийн шинжилгээг цусаар, өтгөнөөр, амьсгалаар гэсэн гурван төрлөөр авч байна.

Үнэ: Өтгөнөөр- 15,000 бөгөөд хариу нь өдөртөө гарна.

         Амьсгалаар өгөх шинжилгээ- 55,000 бөгөөд хариу нь 15 минутанд гарна.

Шинжилгээ өгөхийн тулд сүүлийн 72 цагийн дотор PCR шинжилгээнд хамрагдсан, “сөрөг” хариутай байх шаардлагатай.

Дэлгэрэнгүй мэдээллийг: 7700-0066 дугаарт холбогдож авна уу.

МӨНГӨН ГҮҮР эмнэлэг

Тус эмнэлэгт амьсгалын сорилоор хеликобактерийн шинжилгээг авч байна.

Үнэ: 60,000 төгрөг

Шинжилгээний цаг урьдчилж авах шаардлагагүй.

Дэлгэрэнгүй мэдээллийг: 7708 0303 утсаар холбогдож авах боломжтой.

шинэ мэдээ

Эрт илрүүлэх үзлэгийн багцад дараах үзлэг, оношилгоо багтана

Урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэгийн насны багцуудад багтсан үзлэг, оношилгоо, шинжилгээ болон товлолт хугацааны талаарх дэлгэрэнгүй мэдээллийг танилцуулж байна. Та өөрийн тохирох насны багцад 2 жилдээ...

Элсэлтийн Шалгалтын бүртгэл энэ сарын 26-ны 18:00 цагт хаагдана

Элсэлтийн Шалгалт(ЭШ)-ын бүртгэл энэ оны хоёрдугаар сарын 19-ны 09:00 цагт эхэлсэн.  Бүртгэл энэ сарын 26-ны 18:00 цагт дуусна. Өөрөөр хэлбэл ЭШ-ын бүртгэл хаагдахад ердөө гурав хоногийн хугацаа...

ЦЕГ: Сургуулийнхаа дөрвөн давхраас унасан сурагчийг эмнэлэгт хүргэж, нөхцөл байдлыг үргэлжлүүлэн шалгаж байна

Баянзүрх дүүргийн 18 дугаар хороонд байрлах "Ерөнхий боловсролын сургуулийн байрны дөрвөн давхраас хүүхэд унасан" гэх дуудлага өнөөдөр 11:00 цагийн үед цагдаагийн байгууллагад бүртгэгджээ.  Тус дуудлага мэдээллийн...

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-ын нэрт дуучин Н.Расторгуевт бэлэг явуулжээ

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-ын нэрт дуучин Н.Расторгуевт гарын бэлэг илгээжээ. Уг бэлгийг дуучинд гардуулж өгөх арга хэмжээ Монгол Улсаас ОХУ-д суугаа ЭСЯ-ны төв байранд энэ сарын...

трэнд