No menu items!
HomeХэн юу хэлэвШ.Раднаасэд: Архи авбал ус үнэгүй өгнө гэсэн кино зохиол шиг хуулийн төсөл...

Ш.Раднаасэд: Архи авбал ус үнэгүй өгнө гэсэн кино зохиол шиг хуулийн төсөл байж болохгүй

-

УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар Засгийн газраас өргөн барьсан Согтууруулах ундааны эргэлтэд хяналт тавих, архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг боловсронгуй болгох ажлын хэсэг байгуулах тухай асуудлыг хэлэлцлээ. Энэ үеэр УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд дараах байр суурийг илэрхийллээ.

Тэрээр “Засгийн газраас өргөн барьсан зарим нэг болохгүй хуулийн төслүүдийг буцааж байх хэрэгтэй. Орж ирсэн хууль болгоныг нь дэмжээд ажлын хэсэг байгуулаад л түүхий бүх зүйлийг нь засч янзлаад явдгаа болих хэрэгтэй. Согтууруулах ундааны эргэлтэд хяналт тавих, архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн төсөл гэж хэцүү төсөл байна. Архи худалдаж авбал ус үнэгүй өгнө ч гэж байх шиг. Кино зохиол шиг юм биччихсэн ийм төслийг буцаах хэрэгтэй. Юу ч өргөн барьсан тосч аваад засаад нухаад байж болохгүй. Одоо нэгэнт хэлэлцэх эсэхийг нь дэмжчихсэн юм чинь яахав дээ. Цаашдаа ер нь анхаармаар байна” гэлээ. 

шинэ мэдээ

I улирлын НӨАТ-ын буцаан олголтын мөнгийг өнөөдрөөс иргэдийн дансанд шилжүүлэхээр ажиллаж байна

2024 оны нэгдүгээр улирлын НӨАТ-ын буцаан олголтын мөнгийг өнөөдрөөс/2024.04.29/ иргэдийн дансанд шилжүүлэхээр ажиллаж байгааг Татварын байгууллагаас мэдээллээ. Энэ оны нэгдүгээр улиралд нийт 80.5 тэрбум төгрөгийг олгохоос...

Хөтөч: Нийслэл, орон нутагт эрт илрүүлэх үзлэг, оношилгоо хийж буй эмнэлгүүд

Урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг, оношилгоо, шинжилгээний ерөнхий мэдээлэл болон аймаг, нийслэлийн хэмжээнд эрт илрүүлэг хийж буй эрүүл мэндийн байгууллагуудын жагсаалтыг танилцуулж байна. ЭРТ ИЛРҮҮЛЭГТ ХЭН...

Ерөнхий боловсролын сургууль, багшийн ажлын гүйцэтгэлийн үнэлгээг зохион байгуулах зөвлөмж

Ерөнхий боловсролын сургууль, багшийн ажлын гүйцэтгэлийн үнэлгээг өнөөдрөөс эхлэн тавдугаар сарын 03-ны өдрүүдэд зохион байгуулж байна. Энэ жилийн гүйцэтгэлийн үнэлгээ нь: Эрх зүйн баримт бичгийн шинэчлэл Цахим шалгалт Үнэлгээний мэдээллийн...

Өнөөдөр нутгийн баруун хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар дулаарна

Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: 29-нд нутгийн баруун хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар дулаарна. Нутгийн баруун хагаст багавтар үүлтэй, бусад нутгаар солигдмол үүлтэй. Говийн аймгуудын нутгийн зүүн...

трэнд