No menu items!
HomeХүмүүсЖүжигчин Б.Навчаагийн онцлох гэрэл зургууд

Жүжигчин Б.Навчаагийн онцлох гэрэл зургууд

-

“Хэцүү анги”, “Помогите нам”, “Би эмэгтэй хүн”,  “Рашаантын 18”,  “Ларьдма” зэрэг олон киноны дүрээр үзэгч олны хайр хүндлэлийг хүлээсэн СТА, жүжигчин Б.Навчаагийн онцлох гэрэл зургуудыг хүргэж байна.

Жүжигчин Б.Навчаагийн хүүхэд насны гэрэл зураг. Тэрээр нэгэн ярилцлагадаа “Уг нь би чинь “Би монгол хүн” шүлгийг бичсэн Чойжилын Чимэд гэж хүний удам угсаа юм шүү дээ. Тэр хүн бол манай эмээгийн төрсөн ахын хүүхэд” гэсэн байдаг.

Түүнийг есдүгээр ангид байхад буюу 1995 онд багш нар ажил хаяж таараад элсэлтийн шалгалт өгч чадаагүй аж. Тэрээр энэ тухайгаа “Төлбөргүй гэхээр нь Цэргийн дээдэд орох гэж хүртэл үзсэн. Ер нь цэргийн хүн болчих боломж байна уу гэж бодсон юм. Тэгээд сургуулийнх нь хашаагаар харсан чинь энд тэндгүй номхон зогссон дүрэмт хувцастай хүмүүс. Тэднийг хараад барахгүй юм байна гээд больчихсон.

Уг нь жүжигчний мэргэжлээс хол гэж бодоод урлаг судлаачийн ангид орох гэтэл элсэлт аваад дуусчихсан байсан. Найруулагчийн ангид заавал дөрвөн жил ажилласан хүн хэрэгтэй гэсэн. Ингээд хамгийн сүүлд жүжигчний ангид буугаад шалгалт өгөөд тэнцчихсэн юм даа” хэмээжээ.

Б.Амарсайхан, Н.Ялалт, С. Болд-Эрдэнэ, Г.Эрдэнэбилэг зэрэг өнөө үеийн алдартай жүжигчид түүнтэй хамт суралцаж байжээ.

Тэрээр 1999 онд СУИС-ийг жүжигчин мэргэжлээр төгссөн. Төгсөөд хошин урлагийн театрт ажилладаг байж. Жүжигчин Б.Навчаа “Хүнд танигдталаа олигтой уран бүтээл хийж чадаагүй байх. Завсраар нь өөр ажил хийгээд, гэр бүлийн амьдрал зохиосон. Хүнтэй сууж, хүүхэд төрүүлээд маргааш нь ажилдаа орно гэж байхгүй л дээ. Цаг хугацаа хэрэгтэй” гэжээ.

МҮОНРТ-ээр гарсан “Хэцүү анги” киног уншигчид маань тод санаж байгаа гэдэгт эргэлзэхгүй байна. Тус киноны Янжин захирлын дүрээр жүжигчин Б.Навчаа олонд танигдсан билээ. Тэрээр уг кинонд тоглохын сацуу туслагч найруулагчийн үүргийг гүйцэтгэж байжээ.

Мөн тэрээр “Wizard Production”, “Zaya-sh studio” нарын хамтран гаргасан “Помогите нам: 23-р хурдан галт тэрэг”, “Помогите нам: Хуваарьгүй нислэг” кинонуудад тогложээ.

Хонх хамтлагийн “Рашаантын 18” дуунаас сэдэвлэн “Рашаантын 18” хэмээх уран сайхны кино 2011 оны зун анх дэлгэцнээ гарчээ. Жүжигчин Б.Навчаа тус кинонд Ганболорын эгчийн дүрийг бүтээсэн байдаг. Мөн тэрээр 2011 онд “Монгол улсын соёлын тэргүүний ажилтан” цолоор энгэрээ мялааж байв.

Жүжигчин Б.Навчаа 2012 онд “ Би эмэгтэй хүн” хэмээх уран сайхны кинонд гол дүрийг бүтээж байв.

Тэрээр 2013 онд “Ларьдма” киноны продьюсерээр ажиллаж бас гол дүрийг бүтээсэн. Хүчирхийллийн эсрэг, нийгэмд тулгамдаад  байгаа асуудлыг гаргаж тавьснаараа энэ кино үнэ цэнэтэй, цаг үеэ олсон бүтээл гэж хүмүүс дүгнэж байв.

Нэг эрийн хоёр эхнэр Улаанбаатар хотод хүрэх урт замд асуудалтай тулгарч, амьдралын үнэ цэнийг ухаарч буй тухай өгүүлдэг “Үүр цайгаасай” кино 2017 онд үзэгчдийн хүртээл болжээ. Энэхүү уянгын, драмын уран сайхны кинонд тэрээр гол дүрийг бүтээсэн байдаг.

2018 онд тэрээр “Ларьдма” киноныхоо үргэлжлэл болох “Амьдрал” киног үзэгчдийн хүртээл болгов. Тус уран сайхны киноны найруулагчаар Ж.Сэнгэдорж ажиллаж, гол дүрүүдэд Б.Навчаа Д.Пүрэвсүpэн нар тоглосон билээ.

2020 онд тэрээр “Бүтэн амьдрал”, “Хадмын хайр” зэрэг уран бүтээл туслах болон, гол дүрийг бүтээжээ.

Жүжигчин Б. Навчаа хоёр хүүхэдтэй. Тэрээр өөрийн цахим хуудсанд хүүхдүүдийнхээ зургийг байршуулсан байдаг.

Сүүлийн үед ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатарыг гүтгэсэн гэх хэрэгт холбогдуулан жүжигчин Б.Навчааг яллах дүгнэлтийг прокуророос үйлдсэн талаарх асуудал олны анхаарлыг татаад байсан. Тэрээр энэ талаар хэвлэлд өгсөн ярилцлагадаа “2020 оны хоёрдугаар сарын 19-ний Нийслэлийн Чингэлтэй дүүргийн ерөнхий прокурорын тогтоолоор энэ хэрэг эцэслэн шийдвэрлэгдэж хаагдсан. Үүнд хоёр талаас гомдол гаргах хуулийн хугацаа гэж бий. Энэ хуулийн хугацаа дуусгавар болсон. Шийдвэр миний талд эерэг гарсан” гэжээ.

Г.Жаргал
Г.Жаргал
Zaag.mn сайтын редактор

шинэ мэдээ

Өөх соруулах мэс заслын үед хүний амь хохироосон хэргийг 5 жилийн дараа шийдвэрлэжээ

"Тод каннам" гоо сайхны эмнэлэгт 2019 оны гуравдугаар сарын 6-ны өдөр өөх соруулах мэс засал хийлгэсэн 29 настай эмэгтэй амиа алдсан. Хан-Уул дүүргийн прокурорын газраас...

ЭМД-ын сангаас 18 сая төгрөг зарцуулсныг буруутай этгээдээр нөхөн төлүүлэв

Эрүүл мэндийн даатгалын тухай хуульд заасны дагуу хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллагатай хамтран буруутай этгээдээр нөхөн төлүүлдэг. Энэ дагуу...

Англи хэлний сургалтад зориулж 10 сая фунтийн дэмжлэг үзүүлэхээ Их Британийн Гадаад хэргийн сайд мэдэгджээ

Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсын Гадаад хэрэг, хамтын нөхөрлөл, хөгжлийн сайд Дэвид Камерон манай улсад хийж буй албан ёсны айлчлалынхаа хүрээнд өнөөдөр Гадаад...

ЦЕГ: Өмгөөлөгч Г.Батбаярыг эрэн сурвалжлах ажиллагааг явуулж байна

"Иргэн Г.Батбаяр сураггүй алга болсон тухай дуудлага мэдээлэл цагдаагийн байгууллагад 2024 оны дөрөвдүгээр сарын 22-нд бүртгэгдсэн. Түүнийг эрэн сурвалжлах ажиллагааг явуулж байна. Уг хүнийг харсан, тааралдсан...

трэнд