No menu items!
HomeUncategorizedСтресс багатай амьдрахын тулд өөртөө хэвшүүлэх дадлууд

Стресс багатай амьдрахын тулд өөртөө хэвшүүлэх дадлууд

-

Өдөр тутмын асуудлаас үүдэлтэй стрессийг багасгаж, аз жаргалтай амьдрахын тулд хүн дараах дадлуудыг өөрт  төлөвшүүлэх хэрэгтэй. Энгийн мэт санагдаж болох ч эдгээр нь таны амьдралын чанарыг сайжруулах болно. Хүний идэж буй хоол хүнс, дасгал хөдөлгөөн, унтах зуршил нь стрессийг хянахад чухал нөлөө үзүүлдэг. Мөн стресс багассанаар биеийн болоод сэтгэцийн эрүүл мэнд сайжирдаг байна.

1. Өөртөө анхаарал тавь

Ихэнх тохиолдолд, ялангуяа завгүй үедээ бид өөрсдийгөө арчлахаа мартдаг. Харамсалтай нь энэ үл тоомсорлол нь стрессийн түвшинг нэмэгдүүлж улмаар эрүүл мэндийн асуудалд хүргэдэг байна. Стрессийн түвшинг бууруулахад чиглэсэн хамгийн сайн алхам бол өөртөө анхаарал тавьж хэвших юм. Үүнд хангалттай унтах, эрүүл хоол хүнс идэхээс гадна өөрийгөө олон талаар хөгжүүлэх, нийгмийн харилцаанд орох, найз нөхөдтэйгөө уулзах зэрэг ч багтана.

2. Эрүүл хооллолт

Үүнийг хүмүүс олон зүйл дээрээс л уншсан байх. Гэхдээ эрүүл хооллолт гэдэг бол тохиромжтой үед, хэрэгцээт амин дэмээ авахыг л хэлж байгаа юм. Эрүүл, зөв хоололт нь сэтгэцийн эрүүл мэндэд эерэгээр нөлөөлдөг болохыг олон судалгаагаар нотолсон байдаг. Та стресс багатай амьдрахыг хүсч байвал оройд хүнд хоол идэхээс татгалзаж, өглөөний цайгаа марталгүй уухыг дадал болго.

3. Өдрөө зөв эхлүүл

Өглөө хийх зүйл чинь бүтэн өдрийн суурийг тавина. Та өглөөд хийдэг зүйлсээ эргэн нэг харж, шаардлагагүй зүйлсийг жагсаалтаас хасаарай. Өглөө хэт их зүйл төлөвлөж түүндээ түүртсэн бол та бүхэл өдрийн турш стресстэх болно. Тиймээс өглөөд хялбархан амжуулж болох зүйлсийг эрэмбэлэн бичиж, төлөвлөгөө гаргаарай.

4. Нойроо сайн ав

Унтах ч бас өөрт хэвшүүлэх ёстой эрүүл дадлуудын нэг. Та шөнө унтах ёстой цагаараа хангалттай нойр авч байх ёстой. Учир нь унтах цагаар тархи хэт идэвхтэй ажилласнаар стрессийн даавар нэмэгдэж, маргаашийн эрч хүчээс сорж байдаг. Хэрэв та шөнийн цагаар нойргүйдээд байвал ЭНЭ зөвлөгөөг уншаарай. 

5. Тогтмол дасгал хий

Стресс тайлахад туслах хамгийн үр дүнтэй зүйл бол дасгал юм. Та дасгал хийхийн ач холбогдлыг хангалттай сонссон байх. Байнгын дасгал хөдөлгөөнийг багтаасан эрүүл амьдралын хэв маяг нь өдөр тутмын стрессийг илүү сайн зохицуулж, хурцадмал байдлыг арилгадаг. Учир нь дасгал хийх үед  кортизолын түвшин буурч, эндорфины түвшинг нэмэгдэж байдаг ажээ.

Эх сурвалж: verywellmind

Г.Жаргал
Г.Жаргал
Zaag.mn сайтын редактор

шинэ мэдээ

Өөх соруулах мэс заслын үед хүний амь хохироосон хэргийг 5 жилийн дараа шийдвэрлэжээ

"Тод каннам" гоо сайхны эмнэлэгт 2019 оны гуравдугаар сарын 6-ны өдөр өөх соруулах мэс засал хийлгэсэн 29 настай эмэгтэй амиа алдсан. Хан-Уул дүүргийн прокурорын газраас...

ЭМД-ын сангаас 18 сая төгрөг зарцуулсныг буруутай этгээдээр нөхөн төлүүлэв

Эрүүл мэндийн даатгалын тухай хуульд заасны дагуу хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллагатай хамтран буруутай этгээдээр нөхөн төлүүлдэг. Энэ дагуу...

Англи хэлний сургалтад зориулж 10 сая фунтийн дэмжлэг үзүүлэхээ Их Британийн Гадаад хэргийн сайд мэдэгджээ

Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсын Гадаад хэрэг, хамтын нөхөрлөл, хөгжлийн сайд Дэвид Камерон манай улсад хийж буй албан ёсны айлчлалынхаа хүрээнд өнөөдөр Гадаад...

ЦЕГ: Өмгөөлөгч Г.Батбаярыг эрэн сурвалжлах ажиллагааг явуулж байна

"Иргэн Г.Батбаяр сураггүй алга болсон тухай дуудлага мэдээлэл цагдаагийн байгууллагад 2024 оны дөрөвдүгээр сарын 22-нд бүртгэгдсэн. Түүнийг эрэн сурвалжлах ажиллагааг явуулж байна. Уг хүнийг харсан, тааралдсан...

трэнд