No menu items!
HomeUncategorizedСэтгэл хөдлөл биеийн эрүүл мэндэд хэрхэн нөлөөлдөг вэ?

Сэтгэл хөдлөл биеийн эрүүл мэндэд хэрхэн нөлөөлдөг вэ?

-

Бидний сэтгэл хөдлөл, мэдрэмжүүд нь бие махбодтой шууд хамааралтай. Энэ нь зөвхөн оюун санаанд төдийгүй бидний биеийн байдалд ихээхэн нөлөөлдөг. Сэтгэл хөдлөл ямар хүчтэй болохыг дараах нийтлэлээс олж мэдээрэй.  

Сэтгэл хөдлөл, мэдрэмждээ анхаарах нь сэтгэлийн болон бие махбодийн байдалд ихээхэн тустай.

Хайр

Дурласан үед зүрх хүчтэй цохилдгийг бид мэдэрдэг. Энэ нь адреналин, норэпинефриныг өдөөдгөөс үүдэлтэй гэж клиникийн эмч Кат Ван Кирк хэлжээ. Үүний зэрэгцээ “хайрын даавар” окситоцин нь таныг аз жаргалтай, өөртөө итгэлтэй болгож, тархины “өвчин намдаах” хэсгүүд идэвхжиснээр өвчин шаналал арилан эрүүлждэг байна.  Гэр бүлтэй хүмүүс ганц бие хүмүүсийг бодвол илүү урт насалдаг гэнэ.

Уур бухимдал, түгшүүр

Уур уцаар нь толгойн өвдөлт, нойргүйдлээс эхлээд хоол боловсруулах эрхтний асуудал, арьсны асуудал, зүрхний шигдээс, тэр ч байтугай цус харвалт хүртэл үүсгэх эрсдэлтэй. Үүнээс гадна хэрэв та аливаа зүйлд байнга санаа зовдог бол уур бухимдал нь түгшүүрийн эмгэгийн шинж тэмдгийг бэхжүүлж, улам дордуулж болзошгүй юм. Тиймээс бухимдахын оронд асуудлын шийдлийг олж, эрүүл бус сэтгэцийн хэв маягийг орхих хэрэгтэй.

Сэтгэл гутрал

Энэ нь сэтгэлийн шаналал үүсгэдэг тархины эмгэг юм. Энэ байдал нь олон өвчний эрсдэлийг нэмэгдүүлж, дархлааг сулруулдаг бөгөөд сэтгэлийн амар амгалан, тав тухтай байдлыг мэдрэхгүй, асуудал бүхий бодлуудаас болж нойргүйдэхэд хүрдэг. Сэтгэл гутрал, стресст өртөх нь зүрхний шигдээс болох эрсдэлт хүчин зүйл юм. Сэтгэлээр унасан хүний ой санамж, шийдвэр гаргах чадварт бэрхшээл үүсдэг байна.

Айдас

Бид айдаст автсан үед царай цонхийж, зэвхий даадаг. Энэ нь автономит мэдрэлийн систем шууд хариу үйлдэл үзүүлж буйн илрэл.

Жигших, зэвүүцэх

Таны зүрхний цохилтыг түргэсгэдэг айдас, уур уцаар зэрэг бусад сэтгэл хөдлөлүүдээс ялгаатай нь дургүйцэл, жигшил нь зүрхний цохилтыг бага зэрэг удаашруулдаг. Мөн дотор муухайрах, эсвэл ходоодонд асуудал үүссэн мэт мэдрэмж төрж болно. Үүнээс зайлсхийхийн тулд гүнзгий амьсгаа авч, ямар нэгэн зүйлийг сөргөөр бус эерэгээр хар.

Ичгүүр

Ичгүүртэй зүйл тохиолдолдох бүрт хүн өөрийгөө үнэлэх чадвар, хүсэл зоригоо алддаггүй. Харин “хортой” ичгүүр нь ихэвчлэн өнгөрсөн үеэ бодон байн байн шаналах, стресс, дарамтыг үүсгэж байдаг. Энэ нь стрессийн гормон болох кортизолын хэмжээг ихэсгэдэг бөгөөд зүрхний цохилт нэмэгдэж, судас нарийсах шалтгаан юм. Тиймээс та өөрийгөө бусадтай харьцуулахаа боль. Хүмүүсийн хэлж, бодож, ярьж байгаа зүйлээс айдаггүй, өөртөө итгэлтэй байж сур. Хэн юe гэж хэлэх нь огтхон ч хамаагүй. Өөрийгөө сорьж, өөрийгөө хайрла.

Бардамнал, доромжлол

Үндэслэлгүй бардам зан нь бусад хүмүүсийн талаарх сөрөг бодол, чамаас илүү сайн хүн байхгүй гэсэн мэдрэмжээс үүдэлтэй. Энэ нь цээж хорсох, ходоод хямрах, цусны даралт ихсэхэд хүргэж болзошгүй. “Бахархал уналтын өмнө тохиолддог” гэсэн үг нь бардам байх нь болзошгүй эрсдлийг үл тоомсорлодогтой холбоотой гэдгийг харуулж байна. Тиймээс бусдыг өрөвдөж, бусдын мэдрэмжийг ойлгохыг хичээ. Хүмүүсийг байгаагаар нь хүлээж аваарай. Ичгэвтэр байдлын талаар нухацтай авч үзэхгүй байгаа нь биднийг эрх чөлөөнд саад болж буй гол зүйл юм.

Атаархал

Ердийн атаархал гэдэг нь хүн санаа зовсон үед эсвэл хайртай хүнээ алдахаас айсан, харамласан үедээ мэдэрдэг зүйл юм. Харин “эрүүл бус” атаархал нь харилцаа холбоо, гэр бүлийг сүйтгэж болзошгүй юм. Хардалтын улмаас үүссэн стресс нь зүрхний цохилтыг түргэсгэдэг, цусны даралтыг нэмэгдүүлдэг. Мөн энэхүү сөрөг сэтгэл хөдлөлийн улмаас хоолны дуршил буурах, жин хасах, турах, нойргүйдэх, ходоодонд асуудал үүсэх гэх мэт шинж тэмдгүүд үүсч болзошгзүй юм. Өөрийгөө бусадтай харьцуулахаа больж, итгэл үнэмшлээ туйлын үнэн мэтээр андуурч болохгүй.

Аз жаргал

Аристотель “Аз жаргал бол амьдралын утга учир, зорилго, хүний ​​оршин тогтнохуйн үндэс юм” гэж хэлсэн байдаг. Эрүүл, аз жаргалтай байхад бидний сэтгэл амар амгалан, дархлаа сайжирч, урт насалдаг. Энэ нь стрессийг арилгахад тусалдаг.

Та үргэлж инээмсэглэж, хайртай дотны хүнээ халуун дотноор тэврээрэй. Түүнчлэн дасгал хөдөлгөөн хийх, салхинд гарах, бясалгал хийхээ бүү мартаарай! Хамгийн чухал нь амьдралын хором бүрээс аз жаргал, таашаал мэдрэх явдал юм!

10. Сэтгэл түгших, сэтгэлийн хямрал нь элэгний өвчнөөр нас барах эрсдлийг нэмэгдүүлдэг.

Байнгын сэтгэл түгшүүр, сэтгэл хямралыг мэдрээд байвал зүрхний өвчинд нэрвэгдэхээс гадна элгийг гэмтээдэг аж. Энэ нь зүрх судасны өвчний эрсдлийг нэмэгдүүлдэг болохыг аль хэдийнээ  баталсан. Мөн элэгний өвчин үүсгэдэг бөгөөд элэгний өвчнөөр нас барах эрсдлийг нэмэгдүүлдэг байна.

Эх сурвалж: brightside

шинэ мэдээ

Өөх соруулах мэс заслын үед хүний амь хохироосон хэргийг 5 жилийн дараа шийдвэрлэжээ

"Тод каннам" гоо сайхны эмнэлэгт 2019 оны гуравдугаар сарын 6-ны өдөр өөх соруулах мэс засал хийлгэсэн 29 настай эмэгтэй амиа алдсан. Хан-Уул дүүргийн прокурорын газраас...

ЭМД-ын сангаас 18 сая төгрөг зарцуулсныг буруутай этгээдээр нөхөн төлүүлэв

Эрүүл мэндийн даатгалын тухай хуульд заасны дагуу хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллагатай хамтран буруутай этгээдээр нөхөн төлүүлдэг. Энэ дагуу...

Англи хэлний сургалтад зориулж 10 сая фунтийн дэмжлэг үзүүлэхээ Их Британийн Гадаад хэргийн сайд мэдэгджээ

Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсын Гадаад хэрэг, хамтын нөхөрлөл, хөгжлийн сайд Дэвид Камерон манай улсад хийж буй албан ёсны айлчлалынхаа хүрээнд өнөөдөр Гадаад...

ЦЕГ: Өмгөөлөгч Г.Батбаярыг эрэн сурвалжлах ажиллагааг явуулж байна

"Иргэн Г.Батбаяр сураггүй алга болсон тухай дуудлага мэдээлэл цагдаагийн байгууллагад 2024 оны дөрөвдүгээр сарын 22-нд бүртгэгдсэн. Түүнийг эрэн сурвалжлах ажиллагааг явуулж байна. Уг хүнийг харсан, тааралдсан...

трэнд