No menu items!
HomeЗөвлөгөөЖирэмслэлтээс хамгаалах аргууд

Жирэмслэлтээс хамгаалах аргууд

-

Жирэмслэхээс сэргийлэх олон янзын арга байдаг. Зарим нь шууд хэрэглэж болох, зарим нь эмчийн зөвөлгөө, хяналтан дор хэрэглэх шаардлагатай. Гэхдээ энэ зөвлөгөө нь зөвхөн ямар аргууд байдаг тухай хэрэгцээтэй мэдээллийг л өгч байгаа гэдгийг анхаараарай. Та яг алийг нь хэрэглэх вэ гэдгийг эмч, мэргэжилтний зөвөлгөөг авч, өөрийн биеийн онцлогт тохирсон аргыг сонгох хэрэгтэй.

Жирэмслэлтээс хамгаалах аргуудад:

  1. Механик арга

Энэ аргад умайн хүзүүний хаалт, бэлгэвч орно. Эдгээр аргууд нь үрийн шингэн дэх эр бэлгийн эсүүд умайд орохоос мехиник аргаар хамгаалж байгаа юм. Механик аргыг бэлгийн харьцаанд орох болгондоо хэрэглэх шаардлагатай.

  • Эрэгтэй бэлгэвч: Эрэгтэй хүний үрийн шингэн эмэгтэйн үтрээнд ороход хориг хаалт болох замаар жирэмслэлтээс хамгаална. Жирэмслэлтээс гадна БЗХӨ-нөөс сэргийлнэ.
  • Эмэгтэй бэлгэвч: Эрэгтэй бэлгэвчтэй адил эрэгтэй хүний үрийн шингэнийг эмэгтэйн үтрээнд ороход хориг хаалт болдог. Энэ уут хэлбэрийн бэлгэвч нь 2 талдаа цагирагтай ба нэг нь бэлэг эрхтний гадна амсарт нөгөө нь үтрээнд байрлана.
  • Дааврын аргууд

Дааврын хавсарсан аргыг зааврын дагуу, зөв хэрэглэвэл жирэмслэлтээс 99% хамгаалдаг. Энэ арга нь эмэгтэй хүний сарын тэмдэгийн мөчлөгийг зохицуулдаг бэлгийн даавруудын цусан дахь хэмжээг өөрчилснөөр өндгөн эсийн боловсрох явцыг саатуулж, умайн хүзүүний салиаг өтгөрүүлэх замаар жирэмслэлтээс хамгаална. Дааврын аргуудад:

  • Дааврын эм: Энэ эмийг 21 хоногийн турш ууж хэрэглэнэ. Жирэмслэлтээс хамгаалахаас гадна өндгөвчний уйланхай үүсэх, умайн гаднах жирэмслэлт зэргээс сэргийлэх ач холбогдолтой.
  • Дааврын тариа: Үйлчилгээ нь дааврын эмтэй төстэй бөгөөд 3 сар тутам булчинд тарьж хэрэглэнэ.
  • Жирэмслэхээс хамгаалах наалт: Буглагны гадна тал, өгзөг, хэвлий, гуянд наадаг. Сарын тэмдэг ирсэн эхний өдрөөс хэрэглэж эхэлнэ.
  • Жирэмслэхээс хамгаалж яаралтай уух эм: Бэлгийн хавьтлын дараа буюу 72 цагийн дотор ууж хэрэглэнэ. Хэрэв эмийг уусны дараа дотор муухайрч бөөлжвөл тэр дор нь нэмж дахин ууна. Зөвхөн зайлшгүй тохиолдолд хэрэглэнэ.
  • Физологийн арга

Энэ нь хуанлийн аргаар өндгөн эс боловсрох хугацаанд бэлгийн хавьталд орохгүй байж жирэмслэхээс хамгаалах арга юм. Үүнийг эмэгтэйн өндгөн эс гадагшилдаг өдрүүдийг эмэгтэйн биед гардаг хэвийн өөрчлөтүүд дээр үндэслэн тогтоодог. Эмэгтэй хуанлигаа харж жирэмслэх магадлалтай өдрөө бэлгийн харьцаанд орохгүй байх хэрэгтэй. Хувь хүний онцлогоос болж хуанлийн тооллоо алдах эрсдэлтэй байдаг гэдгийг анхаар.

  • Мэс заслийн арга

Энэ арга нь эмэгтэй хүний үр дамжуулах хоолой эсвэл эрэгтэй хүний үрийн сувгийг боож битүүлэх мэс заслын арга юм. Эмэгтэй хүн дахин жирэмслэхийг хүсвэл хавчуулгыг авахуулахад л хангалттай бол эрчүүдийн хувьд дахин үр тогтоох боломжгүй болох эрсдэлтэй.

  • Ерөндөг

Бидний хэлж заншсанаар энэ нь спираль.Мэргэжлийн эмч тусгай багажаар умайн хөндийд байршуулдаг “Т” үсэг хэлбэрийн жижиг пластик хэрэгсэл юм. Ерөндгийн үйлчилгээ нь умайн хөндийд орж ирсэн эр бэлгийн эсийг хөдөлгөөнгүй болгох, амьдрах орчныг нь таагүй болгодог.

Г.Жаргал

Г.Жаргал
Г.Жаргал
Zaag.mn сайтын редактор

шинэ мэдээ

Өөх соруулах мэс заслын үед хүний амь хохироосон хэргийг 5 жилийн дараа шийдвэрлэжээ

"Тод каннам" гоо сайхны эмнэлэгт 2019 оны гуравдугаар сарын 6-ны өдөр өөх соруулах мэс засал хийлгэсэн 29 настай эмэгтэй амиа алдсан. Хан-Уул дүүргийн прокурорын газраас...

ЭМД-ын сангаас 18 сая төгрөг зарцуулсныг буруутай этгээдээр нөхөн төлүүлэв

Эрүүл мэндийн даатгалын тухай хуульд заасны дагуу хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллагатай хамтран буруутай этгээдээр нөхөн төлүүлдэг. Энэ дагуу...

Англи хэлний сургалтад зориулж 10 сая фунтийн дэмжлэг үзүүлэхээ Их Британийн Гадаад хэргийн сайд мэдэгджээ

Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсын Гадаад хэрэг, хамтын нөхөрлөл, хөгжлийн сайд Дэвид Камерон манай улсад хийж буй албан ёсны айлчлалынхаа хүрээнд өнөөдөр Гадаад...

ЦЕГ: Өмгөөлөгч Г.Батбаярыг эрэн сурвалжлах ажиллагааг явуулж байна

"Иргэн Г.Батбаяр сураггүй алга болсон тухай дуудлага мэдээлэл цагдаагийн байгууллагад 2024 оны дөрөвдүгээр сарын 22-нд бүртгэгдсэн. Түүнийг эрэн сурвалжлах ажиллагааг явуулж байна. Уг хүнийг харсан, тааралдсан...

трэнд