No menu items!
HomeОнцлохЯмар тохиолдолд сэтгэл засалчид хандах шаардлагатай вэ?

Ямар тохиолдолд сэтгэл засалчид хандах шаардлагатай вэ?

-

Та ямар нэгэн асуудал тулгарсан үед сэтгэл засалч, сэтгэл зүйчид хандаж, зөвлөгөө авах талаар бодож байсан уу? Эсвэл цаг хугацаа өнгөрөх тусам асуудал намжина гэж итгэн хэн нэгэнтэй ярилцах, мэргэжилтнээс зөвлөгөө авах эсэх талаар эргэлзсээр сууна уу?

Сэтгэл зүйн эрүүл мэндээ хамгаалахын тулд мэргэжилтнээс зөвлөгөө авах цаг болсныг хэрхэн мэдэх вэ?

Сэтгэл засалчтай уулзаж зөвлөгөө авах цаг болсныг илтгэх хэд хэдэн шалтгааныг дор дурьдав. Эдгээрээс дүгнэлт хийж эцсийн шийдвэрийг та гаргана. Асуудлыг ганцаараа шийдэж чадахгүй бол бусдаас дэмжлэг, зөвлөгөө хүсэх нь зүйтэй болов уу!

Сэтгэцийн эрүүл мэндээ хамгаалах

Амьдралын бүхий л бэрхшээлийг даван туулахын тулд хэн бүхэнд үүрэг хариуцлагаа тэнцвэржүүлэхэд асуудал тулгардаг. Та стресст орж, мэдрэмжээ хянах хамгийн үр дүнтэй арга замыг олж чадахгүй байвал сэтгэл засалчид хандаснаар мэдрэмжээ хянаж, зөвөөр удирдаж сурах болно.

Танд стрессээ зохицуулахад тусламж шаардлагатай болсон

Амьдралд өдөр бүр л стресстэй тулгарч байдаг. Тэр бүх тохиолдолд стрессийг бүрэн зохицуулах боломжгүй. Гэхдээ, стресс таныг уур бухимталтай болгож, бие болоод сэтгэл зүйд тань сөргөөр нөлөөлж, асуудал үүсгэж эхэлбэл яаралтай шийдэх арга замыг олоорой. Сэтгэл засалч танд стресс менежментийн ур чадварыг эзэмших, асуудлыг шийдвэрлэхэд туслах арга замуудаас зааснаар та стрессээс ангижрах боломжтой болно.

Сэтгэл хөдлөлөө зохицуулж чадахгүй байх

Сэтгэл түгших, уурлах бухимдах, гуниглах гэх мэт сөрөг сэтгэл хөдлөлүүдийг удирдахад заримдаа бэрхшээл тулгардаг. Хэрэв та асуудлыг ганцаараа шийдвэрлэж чадахгүй бол мэргэжлийн хүнээс зөвлөгөө аваарай. Мэргэжилтнүүд танд уур бухимдлаа дарах тодорхой арга техник, сэтгэлийн түгшүүрийг бууруулах стратеги хэрэгжүүлэхэд туслах болно.

Стрессээ буруу аргаар тайлах

Хэт их идэх, архи дарс уух зэрэг эрүүл бус арга, буруу зуршлуудаар стрессийг даван туулах гэж оролдох нь асуудлыг улам дордуулж, өөр шинэ асуудлуудыг үүсгэх бөгөөд эдгээр нь урт хугацааны сөрөг үр дагаварт хүргэнэ. Асуудлыг шийдэхээс зайлсхийж цаг нөхцөөн зурагт үзэх, видео тоглоом тоглох нь танд өчүүхэн ч тус болохгүй. Энэ тохиолдолд зөв арга хэмжээ авах нь чухал.

Хувь хүний хөгжил

Зорилгодоо хүрэх гэж тэмцэх

Жин хасах, санхүүгийн зорилго, амжилтаа ахиулах зорилго гээд амьдралд олон зорилго бий. Хэрэв танд зорилгодоо хүрэхэд тань урам зориг, бэхшээлийг даван туулах чадвар, өөртөө итгэлгүй байдал зэрэг асуудлууд тулгарч байгаа бол хэн нэгнээс зөвлөгөө аваарай.  

Харилцаа холбоогоо сайжруулахыг хүсэх

Хатуу байр суурь, нүүр тулгарахаас айх айдас гэх мэт харилцаанд нөлөөлдөг олон асуудлууд бий. Хамгийн чухал нь харилцаанл сөргөөр нөлөөлж буй учир шалтгааныг олж, засч залруулах хэрэгтэй. Мэргэжлийн сэтгэл засалч нь харилцаанд сөргөөр нөлөөлж буй асуудлуудыг танин мэдэх, эерэг харилцаа холбоог бий болгоход тусална.

Амьдралын томоохон үйл явдлууд

Шилжилтийн үеийг даван туулахад бэрхшээл үүсэх

Шинэ ажил эхлүүлэх, амьдрах орчин солигдох, гэр бүлийн асуудал зэрэг амьдралын томоохон шилжилтийн үед төрөл бүрийн бэрхшээл тулгардаг. Магадгүй танд энэхүү өөрчлөлтөнд дасан зохицоход шаардлагатай сэтгэл санааны дэмжлэг, удирдамж, зөвлөгөө шаардлагатай байж болох юм.

Гэр бүлийн асуудал

Гэр бүлийн харилцаагаа сайжруулах, үр хүүхэддээ хэрхэн хариуцлага хүлээлгэх, хангалттай дэмжлэг үзүүлэх, хэрхэн “сайн” эцэг эх байх талаар тусламж шаадлагатай байж болох юм. Мөн ADHD- тэй хүүхдийг өсгөхөд шаардлагатай удирдамжийг мэргэжилтнүүд өгөх болно.  

Гэмтлийн дараах стресс

Гэнэтийн үйл явдлууд нь сэтгэл зүйд цочрол үүсгэж, хүн бүр өөр өөрөөр хүлээж авдаг бөгөөд сэтгэл зүйд хүндээр тусах нь бий.  Энэ тохиолдолд мэргэжилтнээс зөвлөгөө авснаар гэмтлийн дараах цочрол, стрессийг даван туулахад туслах болно.

Бүтээмжийн менежмент

Сэтгэл санааны байдал ажилд нөлөөлөх

Сэтгэлээр унах, санаа зовох зэрэг нь ажлын бүтээмжинд нөлөөлөх нь хэн нэгнээс туслалцаа хүсэх шаардлагатайг илтгэх шинж тэмдэг юм. Сэтгэл хөдлөлөө удирдаж сурах нь чухал. 

Сэтгэл санааны байдал нь хоолны дуршил, нойронд нөлөөлөх

Стресст орсон, эсвэл сэтгэл санаагаар унасан гэдгээ анзаарахгүй байх тохиолдол бий. Улмаар энэ нь хоолны дуршил,  унтах дадалд нөлөөлж эхэлдэг. Зарим хүмүүс сэтгэлээр унасан үедээ хоолны дуршил буурдаг. Харин зарим нь мэдрэмжээ хянахын тулд илүү их иддэг. Нойр ч мөн ялгаагүй, зарим хүмүүс нойргүйддэг бол зарим нь хэцүү үе тулгарахад хэт их унтдаг. Чанартай нойроо авч чадахгүй бол байнга ядарч туйлдсан, сул дорой байдлыг мэдрэх болно. Нойр, хоолны дуршлаа сайтар анзаарч шаардлагатай бол бусдаас туслалцаа хүс.

Өөрийгөө хайх

Урьд өмнө таашаал авдаг байсан зүйл огт сонирхолгүй болох

Хийх дуртай, тааламжтай санагддаг үйл ажиллагаанаасаа татгалзах, сонирхолгүй болох нь  ямар нэгэн асуудал үүссэнийг илтгэх шинж юм. Мэдээжийн хэрэг аливаа зүйлд сонирхол татагдаж, буурч болно. Гэхдээ хийх дуртай бараг бүх зүйлээсээ цааргалаад эхэлбэл энэ нь  сэтгэлээр унах, сэтгэлийн түгшүүрийн үр дагавар байж болзошгүй. Асуудлыг шийдэхгүй удах нь илүү том бэрхшээлийг үүсгэх тул шаардлагатай арга хэмжээг аваарай.

Нийгмийн харилцаанд асуудал үүсэх

Нийгмийн харилцаанаас өөрийгөө тусгаарлах нь сэтгэлийн түгшүүрийн шинж тэмдэг юм. Нийгмийн харилцаа холбоо бага байх нь эрүүл мэнд, сэтгэл зүйн байдалд сөргөөр нөлөөлдөг. Мэдээжийн хэрэг үүнд тоо тийм ч чухал биш. Олон арван танил нь дотны ганц хоёрхон найзтай адил байж болно. Гэхдээ та бусадтай цагийг өнгөрөөж, танилын хүрээгээ тэлэх, нийгмийн харилцаанд идэвхтэй оролцох нь чухал. Магадгүй та “зөв” хүмүүсээр өөрийгөө хүрээлүүлээгүй байж магадгүй юм.

Сөрөг сэтгэлгээ

Сэтгэлгээний хэв маягаа өөрчлөхийг хүсэх

Өөртөө итгэлгүй байх, өөрийгөө шүүмжлэх, өөрийгөө үнэлэх үнэлэмж муу байх, хэт нэг талыг барьсан үзэл бодолдоо үнэмшилтэй байх зэрэг нь таны ирээдүйн амжилтаас чангаасаар байдаг. Үүгээр ч зогсохгүй таны амьдралыг идэвхгүй болгодог. Энэ тохиолдолд өөртэйгөө ярилцах нь чухал юм. Шаардлагатай тохиолдолд бусдаас тусламж хүс.

Аз жаргалгүй байх

Та ямар нэгэн зүйлийг “буруу” хийгээгүй хэрнээ тухайн зүйлээсээ таашаал авч, аз жаргал баяр баяслыг мэдрэхгүй, ямар нэгэн зүйл дутуу санагдах, яагаад ийм байдалд орсноо тодорхой хэлж чадахгүй байвал мэргэжлийн хүнээс зөвлөгөө авах нь зүйтэй болов уу. Амьдралын чанараа сайжруулахын тулд өөрчлөлт хийх хэрэгтэй.  Дадал зуршил, сэтгэлгээ, амьдралын хэв маяг зэрэг нь аз жаргалын түвшинд томоохон өөрчлөлт бий болгоно.

Сэтгэцийн эмгэгийн шинж тэмдэг илрэх

Олон тооны сэтгэцийн өвчин байдаг бөгөөд тэдгээрийг илтгэх нийтлэг шинж тэмдгүүд байдаг. Ямар ч шалтгаангүйгээр айж сандрах, бүх зүйл хэвийн бус санагдах гэх мэт. Гэсэн хэдий ч зарим хүмүүс ичсэндээ бусдаас тусламж эрэлхийлдэггүй. Үүний улмаас асуудлыг улам даамжруулах нь бий.

Эх сурвалж: Verywellmind

шинэ мэдээ

I улирлын НӨАТ-ын буцаан олголтын мөнгийг өнөөдрөөс иргэдийн дансанд шилжүүлэхээр ажиллаж байна

2024 оны нэгдүгээр улирлын НӨАТ-ын буцаан олголтын мөнгийг өнөөдрөөс/2024.04.29/ иргэдийн дансанд шилжүүлэхээр ажиллаж байгааг Татварын байгууллагаас мэдээллээ. Энэ оны нэгдүгээр улиралд нийт 80.5 тэрбум төгрөгийг олгохоос...

Хөтөч: Нийслэл, орон нутагт эрт илрүүлэх үзлэг, оношилгоо хийж буй эмнэлгүүд

Урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг, оношилгоо, шинжилгээний ерөнхий мэдээлэл болон аймаг, нийслэлийн хэмжээнд эрт илрүүлэг хийж буй эрүүл мэндийн байгууллагуудын жагсаалтыг танилцуулж байна. ЭРТ ИЛРҮҮЛЭГТ ХЭН...

Ерөнхий боловсролын сургууль, багшийн ажлын гүйцэтгэлийн үнэлгээг зохион байгуулах зөвлөмж

Ерөнхий боловсролын сургууль, багшийн ажлын гүйцэтгэлийн үнэлгээг өнөөдрөөс эхлэн тавдугаар сарын 03-ны өдрүүдэд зохион байгуулж байна. Энэ жилийн гүйцэтгэлийн үнэлгээ нь: Эрх зүйн баримт бичгийн шинэчлэл Цахим шалгалт Үнэлгээний мэдээллийн...

Өнөөдөр нутгийн баруун хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар дулаарна

Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: 29-нд нутгийн баруун хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар дулаарна. Нутгийн баруун хагаст багавтар үүлтэй, бусад нутгаар солигдмол үүлтэй. Говийн аймгуудын нутгийн зүүн...

трэнд