No menu items!
HomeЭрүүл мэндГар хуруу бадайрах нь эрүүл мэндийн ямар асуудлыг илтгэх вэ?

Гар хуруу бадайрах нь эрүүл мэндийн ямар асуудлыг илтгэх вэ?

-

Хуруу, гар мэдээгүй оргих, бадайрах нь дэлхийн арван хүн тутмын нэгд тохиолддог аж. Энэхүү мэдрэмж нь түр зуурын шинжтэй, ердийн ядаргааны үр дүн эсвэл эрүүл мэндэд илүү ноцтой асуудал тулгарч байгааг илтгэх шинж тэмдгүүд байдаг. Ийм цочромтгой мэдрэмжээр дамжуулан таны бие юу хэлэх гээд байгааг ойлгоход туслах хэд хэдэн чухал мэдээллийг дор дурьдав.

Ядаргаа

Хүнд зүйлийг өргөх, бугуйн эвгүй байрлал зэрэг нь арьсны гадаргуутай ойр байрлах мэдрэлийн даралтыг нэмэгдүүлдэг. Улмаар хуруунд цочрол үүсгэж, хорсох чимчигнэх мэдрэмж төрүүлдэг. Ийм шинж тэмдэг илэрвэл  хангалттай унтаж, ажил амралтаа тэнцвэржүүлээрэй.

Витамины дутагдал

Тодорхой амин дэмийн дутагдал (Е, В1, В6, В12 витаминууд гэх мэт)нь ихэвчлэн зүүн гарын хуруу эсвэл зүүн хөлөнд цочрол үүсгэдэг. Тиймээс энэ шинж тэмдэг илэрвэл хоол хүнснээс авах амин дэмийн хэрэгцээг сайжруулж, тэжээллэг, чанартай хүнс хэрэглэх хэрэгтэй.  Амин дэмийг нэмэлтээр хэрэглэх бол эмчээс зөвлөгөө аваарай. Учир нь амин дэмийн илүүдэл нь олон сөрөг үр дагавартай.

Нуруу нугасны гэмтэл

Нуруу нугасны янз бүрийн асуудлууд нь зүүн гарын ядам болон чигчий хуруудаар дамжин мэдрэгддэг. Энэ нь мэдрэлд нөлөөлж, хор хөнөөл учруулсны үр дүн юм. Нурууны сунгалтын дасгалыг (йог, гимнастик эсвэл усанд сэлэх) сайтар хийвэл зохимжтой. Нэг байрлалдаа удаан суухаас зайлсхийх хэрэгтэй.

“Бугуйн сувгийн хам шинж”

Бугуйнд  дунд мэдрэл дарагдсаны улмаас бугуйн сувгийн хам шинж үүсдэг байна. Дунд мэдрэл нь эрхий, долоовор, дунд хурууны алган тал, ядам хурууны эрхий талыг хэсгийг мэдрэлжүүлдэг. Тиймээс ихэвчлэн эрхий, долоовор, дунд хуруу бадайрдаг. Олон дахин давтагддаг тодорхой үйлдлүүд нь гарын мэдээ алдалт үүсгэх нь бий. Энгийн дасгал, үе мөчний сунгалтын дасгалууд хийх нь энэхүү өвчнөөс урьдчилан сэргийлнэ.  

Цусны эргэлтийн асуудал

Баруун гарын хурууны үзүүр хэсэг бадайрах нь зөөлөн эдийн гэмтэл гар, мөрний үений гэмтэлээс болж үүсдэг. Мөн зүрх судасны зарим өвчнөөс үүдэлтэй байж болох ба энэ нь цусны ерөнхий урсгалд саад үүссэнийг илтгэнэ. Явган алхах, дасгал хөдөлгөөн гимнастик сайн хийх хэрэгтэй. Цусны эргэлттэй холбоотой илүү ноцтой асуудлууд нь эмнэлгийн мэргэжилтнүүдийн зөвлөгөөг шаарддаг.

Бюргерийн өвчин

Энэхүү өвчин нь ихэвчлэн тамхи татдаг хүмүүст илэрдэг бөгөөд никотиныг тогтмол хэрэглэснээс болж цусны урсгал тасалдаж улмаар хүний бие эрдэс бодисын дутагдалд ордог. Энэ нь эхлээд хуруунд дараа нь гар бүхэлдээ мэдээ алдах, бадайрах шинж тэмгдээр илэрдэг. Хортой зуршлаасаа салснаар энэхүү өвчнөөс урьдчилан сэргийлэх боломжтой юм.

Чихрийн шижин

Чихрийн шижин өвчний анхны шинж тэмдгүүдийн нэг бол хөл гарт мэдрэгдэх цочролууд юм. Энэ нь тодорхой хэсэг рүү чиглэсэн цусны урсгал багасч, мэдрэлийн судас гэмтсэний улмаас үүсдэг. Чихрийн шижингийн 2-р хэлбэрийг ихэнхдээ буруу хооллолттой холбодог тул эмчийн заавар зөвлөгөөг сайтар дагах хэрэгтэй.

Эх сурвалж: Brightside

шинэ мэдээ

Өнөө шөнө зарим нутгаар хасах градуст хүрч, хүйтэн хононо

Өнөөдөр зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр бороо, нойтон цас орж, нутгийн зүүн хагаст баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс салхи секундэд 6-11 метр, говь, талын...

“Би М.Бадарчтай “Голдс” дээр бэлтгэл хийдэг байсан. Надаас панангин байна уу гэхээр нь эм өгсөн”

Улсын арслан М.Бадарчтай холбоотой допингийн маргааны шүүх хурал өнөөдөр болж, түүний барилдах эрхийг дөрвөн жилээр хассан шийдвэрийг Спортын Арбитр хэвээр үлдээсэн. Харин шүүх хуралдааны үеэр нэгэн гэрч ирж, хэргийн...

Польш улсад зорчих “С” ангиллын визийг Улаанбаатар дахь ЭСЯ-наас олгоно

Бүгд Найрамдах Польш улсад зорчих богино хугацааны буюу “С” ангиллын визийг Монгол Улсад суугаа тус улсын Элчин Сайдын Яам энэ сарын 6-ны өдрөөс олгож эхэлжээ. “С”...

Төв цэнгэлдэх хүрээлэнг бүтэн тойрсон ус зайлуулах шугамтай болж байна

100 хувь нийслэлийн мэдэлд шилжсэн Төв цэнгэлдэх хүрээлэнгийн гадна зам талбайн ус ихээр тогтдог байршилд 1,200 метр ус зайлуулах шугам угсралтын ажил 90 хувьд хүрчээ. Уг ажлыг...

трэнд