No menu items!
HomeХөтөчАнгли үг цээжлэхэд тань туслах үнэгүй аппликэйшн

Англи үг цээжлэхэд тань туслах үнэгүй аппликэйшн

-

  1.  VoLT – Vocabulary Learning

Энэхүү апп нь хэцүү англи үгүүдийг цээжлэхэд тань туслана. Үг цээжлэх олон төрлийн арга барилуудыг багтаасан апп юм. Үг болгоны хэрэглээ, утга агуулсан зураг, ойролцоо ба эсрэг утгатай үгнүүдийг багтаасан. байх Та энэхүү апп-г хэрэглэхийн тулд бүртгүүлэх шаардлагатай ба үнэ төлбөргүй тул та фэйсбүүк аккаунтаараа эсвэл gmail-ээрээ бүртгүүлсэн байхад л хангалттай.

  • Memrise

Энэ апп нь маш олон төрлийн сонголттой бөгөөд та тоглоом, хэлц үг, сонсох чадвар, үсэглэх гэх мэт олон сонирхолтой аргуудаар сурах боломжтой. ГАнгли хэлнээс өөр хэлүүд ч бий.

  • Dictionary.com Flashcards

Шинэ үг цээжлэх өөрийн картыг хийж болохоос гадна тохирсон түвшингээ сонгох боломжтой.  Мөн цээжилсэн үгүйгээ холбоотой тестээр өөрийгөө шалгах боломжтой. Суралцаж байсан картуудаа та My Decks хэсэгт нэмж хадгалснаар та интернетгүй орчинд ч сурах боломжтой.

  • Duolingo

Та Duolingo-ийг өдөрт хорин минутын турш хэрэглэж англи хэлээр ярьж эхлэх, англи хэлээрх өгүүллийг уншиж, зарим англи хэлний үндсэн өгүүлбэрийг маш бага хугацаанд сонсох боломжтой. Хичээл тус бүрт Duolingo нь сэдэвчилсэн сургалттай.  Сургууль, шинжлэх ухаан, үг хэллэг гэх мэт сэдвээр хичээл байх болно. Хичээл бүрт хийх дасгалууд байдаг.

  • LearnEnglish Grammar

Энэхүү аппликейшн нь Дэлхийн англи хэл заах хамгийн найдвартай, нэр хүндтэй байгууллагуудын нэг болох British Council –ээс гаргасан аппликшейн юм. Тус апп нь 12 янз бүрийн дүрмийн сэдвийг багтаасан бөгөөд 20 төрлийн хичээлтэй.

  • Daily word

Тун хялбар дизайны шийдэлтэй  энэхүү аппликэйшнийг нээмэгц тухайн өдрийн цээжлэх үг танд харагдана. Тухайн үг дээр дараад олон салаа утга, ямар үед ашигладаг болох, жишээ өгүүлбэрүүд болон зөв дуудлагыг сонсох боломжтой. Өдөр бүр танд шинэ үг санал болгоно.

  • Awabe

Нийт 4000 гаруй үг хэллэг, үгсийн санг сурахад тусалдаг үнэгүй програм. Давуу тал нь энэ апп нь бүрэн интернетгүй орчинд ажиллана. Апп нь орчуулга, аудио болон видео хичээлүүд, хэл сурах тоглоомууд зэргийг санал болгодог. Энэ програм нь англи хэлний унших чадварыг хялбаршуулахад туслах болно. Ярилцлагын дуу хоолой нь удаан байдаг.

Г.Жаргал
Г.Жаргал
Zaag.mn сайтын редактор

шинэ мэдээ

I улирлын НӨАТ-ын буцаан олголтын мөнгийг өнөөдрөөс иргэдийн дансанд шилжүүлэхээр ажиллаж байна

2024 оны нэгдүгээр улирлын НӨАТ-ын буцаан олголтын мөнгийг өнөөдрөөс/2024.04.29/ иргэдийн дансанд шилжүүлэхээр ажиллаж байгааг Татварын байгууллагаас мэдээллээ. Энэ оны нэгдүгээр улиралд нийт 80.5 тэрбум төгрөгийг олгохоос...

Хөтөч: Нийслэл, орон нутагт эрт илрүүлэх үзлэг, оношилгоо хийж буй эмнэлгүүд

Урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг, оношилгоо, шинжилгээний ерөнхий мэдээлэл болон аймаг, нийслэлийн хэмжээнд эрт илрүүлэг хийж буй эрүүл мэндийн байгууллагуудын жагсаалтыг танилцуулж байна. ЭРТ ИЛРҮҮЛЭГТ ХЭН...

Ерөнхий боловсролын сургууль, багшийн ажлын гүйцэтгэлийн үнэлгээг зохион байгуулах зөвлөмж

Ерөнхий боловсролын сургууль, багшийн ажлын гүйцэтгэлийн үнэлгээг өнөөдрөөс эхлэн тавдугаар сарын 03-ны өдрүүдэд зохион байгуулж байна. Энэ жилийн гүйцэтгэлийн үнэлгээ нь: Эрх зүйн баримт бичгийн шинэчлэл Цахим шалгалт Үнэлгээний мэдээллийн...

Өнөөдөр нутгийн баруун хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар дулаарна

Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: 29-нд нутгийн баруун хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар дулаарна. Нутгийн баруун хагаст багавтар үүлтэй, бусад нутгаар солигдмол үүлтэй. Говийн аймгуудын нутгийн зүүн...

трэнд