No menu items!
HomeЗурхайНэгдүгээр сарын дэлгэрэнгүй зурхай

Нэгдүгээр сарын дэлгэрэнгүй зурхай

-

Эхлэл бэлгэдсэн энэ өдөр сарынхаа зурхайг уншиж од гаригс чамд юу бэлдсэнийг тольдоорой.

Хонь

1 дүгээр сарын турш хайр дурлалын амьдрал хүндэтгэл, ойлголцолоор дүүрэн байна. Та хоёр бие биенийгээ хүндэлж, нэг нэгнийхээ үнэт зүйлсийг хүлээн зөвшөөрнө. Тиймээс ч энэ сар та хоёрын хооронд ямар нэг зөрчил үл ойлголцол гарахгүй тайван өнгөрнө.

Ялангуяа эхний арав хоногийн турш та хоёр хэл амаа сайн ололцож, харилцаанд чинь эерэг сэтгэлгээ, зан ааш, үгс давамгайлна. Хайр чиний өмнө шинэ замыг нээж, алсын төлөвлөгөөгөө өөрчлөхөд хүргэнэ. Хоёрдугаар хагас чамд эрх мэдэл авчирна.

Гэвч хүчтэй сэтгэл хөдлөл чинь чамд харин ч тээр болж магадгүй. Эрх чөлөө, тайван байдал чинь алдагдаж, эрх дарх, мөнгө, нийгэмд эзлэх байр суурийнхаа хойноос идэвхтэй хөөцөлдөх шаардлагатай тулгарна. Эдгээр үйл явдлууд хайр дурлалтай чинь ч хүссэн хүсээгүй холбогдоно.

2021 оны эхний сард чи нийгмийн идэвхтэй амьдарна. Энэ сард бусдын анхаарал чам дээр төвлөрөх учир боломжийг ашиглаж, өөрөөрөө гайхуулаад аваарай. Чиний зохион байгуулах, манлайлах, харилцаа холбоо тогтоох чадварууд чинь ил гарч, ухаалаг өөртөө итгэлтэй хүний хувьд өөрийгөө таниулна.

Танилууд чинь чамайг амжилтанд хүрэхэд тусална. Мэдээж чи лидер байж чадна, гэхдээ багийнхаа дэмжлэгийг мартаж болохгүй. Цагаа олоогүй зардалаас болгоомжил.

Үхэр

2021 оны эхний долоо хоног жаахан зөрчилтэй, эсвэл ядаргаатай санагдаж магадгүй. Чи аль болох ажил хэрэгч, эелдэг, даруухан байх хэрэгтэй. Бусдын хүслийг ч бас сонсож, хошин шогийн мэдрэмжтэй байхгүй бол чи өөрөө үүндээ стресстэж гүйцнэ. Битгий зөрүүдлэ.

Ялангуяа 6, 7, 12, 13-ны өдрүүдэд анхааралтай бай. Хоёрдугаар хагаст асуудлууд нэг тийш болж эхлэх ч, 3 дугаар сар хүртэл хүлээцтэй байхыг өөрийн уриа болгоорой. Хайртынхаа гараас чанга атгаж, нэг баг болсноор энэ сорилтуудыг инээгээд л давах болно.

Уг нь чамайг хичнээн тайван хүн гэдгийг мэднэ ээ. Гэхдээ энэ өдрүүдэд өөрийгөө алдахаас болгоомжлох хэрэгтэй. Гэрээ, хамтын ажиллагааны тал дээр анхааралтай хандаж алдаа гаргахаас зайлсхий.

Нэгдүгээр сар чиний хувьд тийм ч гайхалтай өнгөрөхгүй, гэхдээ амьдралын даваа нугачааг тэвчээртэй зан, өөдрөг чанараараа даван туулвал цаана нь нартай толгод хүлээж байгаа. Сарын хоёрдугаар хагаст санхүүгийн асуудал нааштайгаар шийдэгдэнэ. Тайван байдал, сайхан сэтгэлээ хадгалж үлд.

Ихэр

Хайр дурлалтай холбоотой сайн, муу бүх зүйл цар хүрээгээ тэлж, чиний хувьд илүү чухал болно. Нэгдүгээр сарын эхний арав хоногт, эв найрамдал чиний талд байна. Энэ сарын 9-нөөс эхлээд байдал арай төвөгтэй болно.

Чи хайртынхаа зүрх сэтгэл, түүний туулах зовлон бэрхшээл, харилцааныхаа ирээдүйн талаар санаа зовних болно. Хоёрдох арав хоногт чи хайр дурлалдаа шинжээчийн үүднээс хандаж, сэтгэлийг чинь түгшүүр эзэмдэнэ. Гэхдээ гурав дах хагаст бүх зүйл хэвийн тайван болно.

Ажил хэргийн тал дээр саад бэрхшээл, үл ойлголцол, азгүйтэл таарч магадгүй. Гэхдээ энэ бүхэн од эрхсийн түр зуурын таагүй байрлалтай л хамаатай. Яг одоо чи зөвхөн хоолныхоо мөнгийг олохын тулд, эсвэл зүгээр суухгүйн тулд ажил хийж байгаа бол, энэ сард өөрийнхөө хүсэл мөрөөдөл, дуртай зүйлийг олох тухай толгойд чинь эргэлдэнэ. Сарын төгсгөл үед чи олон асуултынхаа хариултыг олно.

Сарын эхний 10 хагаст өөрийнхөө биеийг энхрийлж,өвчин тусахаас сэргийл. Бүтээлч байж, өөрийнхөө авъяас чадварт тулгуурлан түүнийгээ улам хөгжүүлэхийг зөвлөж байна.

Мэлхий

Үйл явдлаар дүүрэн, хөл хөдөлгөөн ихтэй сард бэлэн үү? Ганц бие мэлхийнүүд Идеал хамтрагч мөрөөдлийнхөө хосын эрэлд гарах болно. Та бүх хүнтэй эвтэй байхыг хичээж, аливаа юмсын эерэг талыг харж, бусдын дутагдлыг ч хүлээн зөвшөөрөх болно.

Хүүхэд, мөнгө, секстэй холбоотой ойшоохгүй орхиж боломгүй асуудлуудаа нэг тийш нь шийдэхэд чинь ажил хэрэгч, товч тодорхой байдал хэрэг болно. Зарим харилцаанд өмнөх асуудлууд сөхөгдөж, сэтгэлийн чинь далд орших зөрчил ил гарч мэднэ.

Энэ үед хайр дурлалын тал дээр эмзэг сэдвүүд хөндөгдөх ч, мартагдахааргүй дурсамж авчирч удаан хугацааны харилцаанд бэлтгэж магадгүй. Бусадтай хамтран ажилласнаар чи олон зүйлийг ойлгох ч, гэрээний нөхцөлүүд болон мөнгө санхүүгийн асуудалд анхааралтай ханд. Нэгдүгээр сард хянамгай хашир байж шинэ туршилтаас зайлсхий. Танил бөгөөд аюулгүй замыг сонгох нь ээлтэй.

Арслан

Сайн муу хосолсон сар байх нь. Өмнө нь хайр дурлалын тал дээр идэвхгүй, урсгалаараа байсан бол энэ сараас чи зүрх сэтгэлийнхээ төлөө өөрөө бодитой алхам хийж, амьдралдаа нандин дурсамж үлдээхийн тулд хичээл зүтгэл гаргаж эхэлнэ.

Мэдээж сэтгэл догдлол их байх тусам, түүнийгээ дагаад юманд амархан гомдож, бухимдах талтай байдаг. Өмч хөрөнгө, эцэг эх, гэр бүл, өнгөрсөн баларсан зүйлсээсээ болж маргаан үүсгэхээс болгоомжил. Уян хатан чанар жаахан муу байх учир шийдэхэд хэцүү асуудал тулгарахад сэтгэл хөдлөлөө хянаж, хоёр талаас нь бодоорой. Хосуудыг гуравдагч хүчнүүд шалгаж сорьж магадгүй.

Нэгдүгээр сарын сүүлийн арав хоногт бүх зүйл шийдэгдэж тайван амгалан байдал эргэн ирнэ. Бүтээлч, завгүй, хөл хөдөлгөөн ихтэй сард бэлэн үү? Энэ сард та өөрийгөө мэргэжлийн үүднээс өрсөлдөх чадвар сайтай гэдгээ харуулж чадна. Даргын чинь даалгах ажлууд чиний өвөрмөц сэтгэлгээг илрүүлнэ. Хамгийн гол нь харилцаан дээр л уян хатан байж чадвал, бусад нь дардан байна.

Хамт ажиллагсадтайгаа үг зөрөх, шүүмжлэлийг хэтэрхий хүндээр тусгаж авах хэрэггүй. Санхүүгийн хувьд энэ сард ямар нэг дэвшил гарна. Бусдыг сонсож, бусдад тайлбарлахдаа тэвчээртэй бай.

Охин

Ашгүй дээ, чиний зүрх сэтгэлд нар гийх өдрүүд ирж байна! Охины ордны хайр дурлал, эротик амьдралд бүхэл бүтэн дөрвөн гариг анхаарлаа хандуулах нь. Тэдний ачаар таны төрөлхийн зөн сэргэж, мэдрэмж сэтгэлийн хөдлөл ихэсч, сээтэгнэл, адал явдалд нээлттэй болно.

Энэ үед нэг л зүйлд хянамгай бай. Бүх юм байгаагаасаа хэд дахин илүү сайхан харагдаж мэдэх тул, хуурамч гоо үзэсгэлэнд татагдаж магадгүй. Хайр дурлал чиний ажилдаа хандуулах анхаарлыг сааруулна. Эхний хорь хоног чөлөөт харилцаанд, сүүлийн 10 хоног албан ёсны, урт хугацааны харилцаанд ээлтэй.

Ажил хэргийн хувьд чиний хүч хөдөлмөрийг нилээд их зарсан зүйл санасан үр дүнд чинь хүрэхгүй байж болзошгүй. Шинэ санаа олонтой, завгүй, хийх юм ихтэй сар байх нь. Энэ сард томоохон төлөвлөгөө, зорилтуудын төлөө ажилла.

Олон зүйлээс шалтгаалж ажилдаа бүхнээ зориулахад хэцүү болох ба, ажилтнуудын харилцаа өөрчлөгдөх, ажлын хэрэгсэлд эвдрэл гарах зэрэг төлөвлөгдөөгүй саад бэрхшээлүүдтэй тулгарч болзошгүй. Сарын 19-нөөс эхлээд байдал хамаагүй дээрдэнэ. Энэ үед онцгой амжилтанд хүрнэ. Санхүүгийн тал дээр хэрэгцээтэй л биш бол, хувийнхаа зарлагыг аль болох багасга.

Жинлүүр

Хайр дурлалын тал дээр жир бус сар хүлээж байна. Шинэ сорилт, туршлага, адал явдалд зүрх сэтгэл чинь бэлэн байх ба хайр чамд хүч чадлыг өгч, түүнийгээ эргүүлээд авах ч үе гарна. Энэ бүхэн чамайг эргэлзэхэд хүргэж мэднэ. Тиймээс энэ сард олон төрлийн үйл явдалд бэлтгэлтэй бай.

Хэдий өвөл болж байгаа ч, 1 сар чиний хувьд халуухан өнгөрнө. Одооны харилцаа чинь төсөөлж ч байгаагүй зүйлстэй учирч болно. Нэгдүгээр сарын төгсгөлд ямар нэг эерэг, сэтгэл догдлом үйл явдал болно. Алсын зайны дурлал, аялал, эсвэл боловсрол, соёлын алинтай нь ч хамаатай байж магадгүй.

Энэ сард гэр бүл, сэтгэл зүрх, зугаа цэнгэл, таашаал чиний хувьд нэгт тавигдана. Ажлын байран дээр харьцангуй хэвийн өдрүүд үргэлжилнэ. Хэрэв хийж байгаа ажилдаа чин сэтгэлээ зориулвал шагнал урамшуулал ирнэ.

Хэвлэн нийтлэх, бичих, уран бүтээл туурвихтай холбоотой ажил эрхлэгчид хийсэн зүйлийнхээ үр шимийг хүртэж, сэтгэл хангалуун болно. Энэ сард эрүүл мэнд чинь тун сайн байх нь.

Хилэнц

Үйл явдал, шинэ мэдээгээр дүүрэн сар. Хайр дурлалын тал дээр яриа өрнүүлэх оролдлого, мессеж харилцаа, аялал, болзоогоор тасрахгүй. Та хоёр чухал сэдвүүдийн талаар ярилцаж, үүнтэй холбоотой мэдээнүүд ч чихийг чинь баясгана.

Нэгдүгээр сард чи амьдралд чинь томоохон нөлөө үзүүлэх онцгой хүмүүстэй танилцаж, дурлаж хайрлаж, магадгүй мөрөөдлийн хамтрагчаа олно. Эсвэл тэд чамд харилцаатай холбоотой үнэ цэнэтэй мэдээлэл өгнө. Хамгийн дотны хүнтэйгээ аялалаар явах юм уу, ямар нэг сонирхолтой, оюун ухаан шаардсан зүйл хамтдаа хийж магадгүй. Энэ талаар төлөвлөнө, ярилцана, хамтдаа тооцоо гаргана. Эсрэг талдаа буулт хийж, түүний үзэл бодолд нээлттэй хандах нь дээр.

2021 оныг олон олон шинэ санаатайгаар угтсан гэдэгт чинь эргэлзэхгүй байна. Сүүлийн үед шийдэж чадахгүй явсан зүйлсээ нэг тийш нь болгоно. Зохион байгуулалтаа сайжруулж, өмнөхөөсөө илүү шийдэмгий болж, олон албан хэргийн уулзалтанд явна. Гэр бүлийхэн, өмч хөрөнгөдөө ихэнх эрч хүчээ зарцуулна.

Тэвчээрийг чинь шалгасан саад тотгорууд тохиолдох үед асуудлыг тайвнаар шийдэхийг хичээгээрэй. Сарын сүүлээр санхүүгийн тал дээр гарц олдоно. Өөртөө итгэлгүй байдалд орж, цухалдахаас сэргийл. Эмзэг зан чинь эргэн ирээ юу? Дархлаагаа сайжруулж, амарч, аливааг өөдрөгөөр харж, хүчтэй байх хэрэгтэй.

Нум

Үргэлж л адал явдалд дурлаж явдаг нумынхны хувьд харьцангуй тайван сар өнгөрнө. Энэ сард хайр дурлал чиний хувьд нэгт тавигдахгүй, үүнээс өөр чухал зүйл чиний өмнө байх болно. Одоогийн харилцаа чинь романтик гэхээсээ илүү прагматик талаараа сайжирч, та хоёрын холбоо өмнөхөөсөө илүү тодорхой болно.

Хосууд болзоонд явахын оронд санхүүгийн баталгаат байдалдаа анхаарна. Та хоёрын энэ сард эвтэй байх эсэх нь мөнгөний асуудлыг хэрхэн зохицуулахаас хамааралтай. Нэгдүгээр сарын сүүлийн арав хоног уур амьсгал өмнөхөөсөө сайжирна. Та хоёр бие биедээ илүү нээлттэж хандана, эсвэл чухал хүнтэй шинээр танилцана. Нэгдүгээр сард мөнгө чиний санааг хамгийн их зовооно.

Одооныхоосоо илүү орлого олох хүсэл чинь ажил хэрэг дээр шийдэмгий алхмууд хийж, илүү идэвхтэй болоход нөлөөлнө. Эхний арав хоногт мөнгөний тал дээр бүх зүйл хөдөлгөөнтэй байх тул, энэ үед зөв алхам хийвэл боломж нээгдэнэ. Мөн нумыхан мэдээлэл, мэдлэгээр цангаж явснаа ойлгож өөрийгөө хөгжүүлэхэд анхаарна. Хов живнээс хол байхгүй бол эрсдэл дагуулна. Ер нь энэ сар эрсдэл өндөртэй байх тул, бичиж ярьж байгаа зүйлдээ болгоомжтойх ханд.

Матар

Эв найрамдал, аз жаргалыг хүссэн романтик сар иржээ. Сексийн хүсэл нэмэгдэж, зан ааш чинь сайжирч, одооныхоосоо илүү хөгжилтэй, нийтэч болно. Чи энэ сард өөртөө хэрэгтэй байгаа хайрыг татаж чадна. Нэг сарын эхний хорь хоногт чиний эсрэг хүйстнээ татах чадвар нэмэгдэж, чи дотроосоо гэрэлтэнэ.

Хажуугаар нь чи нэр төр, бардам зангаа ч гээхгүй. Сэтгэлээ хорихгүйгээр, өөрийнхөөрөө байж чадвал амьдралын аз жаргалыг мэдэрнэ. Энэ сард санхүүгийн хувьд бүсээ чангалах хэрэгтэй болно. Гэхдээ мэргэжлийн тал дээр шинэ боломжууд нэмэгдэж, чиний амжилтанд хүрэх хүсэл оргилж, түүнийхээ төлөө хичээл зүтгэл гаргаснаар бусдын талархлыг хүлээнэ.

Эрч хүч, ур ухаанаа дайчилах ба хөдөлмөр чинь талаар өнгөрөхгүй. Орлого чинь хүрэдцэхгүй, төлбөр тооцоо нэхэгдэж, төлөвлөгдөөгүй зардлууд гарах л байх. Гэхдээ сүүлийн арав хоногт чамд материаллаг баялаг ирнэ. Олны анхаарал чам дээр төвлөрөх энэ үед юу ч тохиолдсон чи сэтгэл санаагаар нэг их унахгүй.

Хумх

Энэ сарын эхний хорь хоногт хайр дурлалын тал дээр шинэ содон зүйл болохгүй. Шинэ зүйл боллоо ч, чи өөрөө тийм ч тааламжтай биш байх нь. Идэвхгүй, ганцаардмал, бухимдалтай чанарууд чинь ил гарах ч сүүлийн хоногуудад байдал дээрдэх төлөвтэй байна.

Зөвхөн ажил гэрийн хоорондох амьдралаас залхаж эхэлсэн ч өөрийгөө нэг их хүчлэх хэрэггүй. Амьдрал жам ёсныхоо дагуу үргэлжилж байна. 20-ноос эхлээд чамд гэрэл гэгээ, боломж, халуун дулаан үйл явдлууд татагдана. Ажил мэргэжлийн тал дээр чамд олон сорилт тулгарах ч, түүнтэй тэмцэж, давж гарснаар чи өөрөөрөө бахархана. Энэ бүхэн чиний зөрүүд, ширүүн занг идэвхжүүлж магадгүй тул биеэ барь.

Хэцүү ажил, даалгавартай ч зоригтойгоор нүүр тулж, эргэн тойрон дахь хүмүүстэйгээ эрч хүчтэй, шулуун шударга харилцах нь л гол түлхүүр. Сүүлийн арав хоногт аз, амжилт ирэх тул жаахан тэвчээрэй.

Загас

Нэгдүгээр сарын эхний хорь хоног чиний үргэлж хүсдэгийн адил романтик, сээтэгнүүр, зугаатай, бас өөдрөг өнгөрнө. Чи энэ сард найзууд болон нийгмийн хүрээллийн үйл ажиллагаанд идэвхтэй оролцох ба хостойгоо сайхан дурсамжуудыг бүтээнэ.

Тоглолт, үдэшлэг, шоу цэнгээн хайр дурлалын чинь амьдралд чухал байр эзэлж болно. Эсвэл найзуудынхаа хүрээгээр дамжуулж хэн нэгэнтэй танилцана. Энэ сар ажил хэргийн хувьд идэвхтэй, төлөвлөгөөгөөр дүүрэн байна. Хүсэл мөрөөдөлдөө хүрэх, санасан бодсоноо хэрэгжүүлэхэд чинь дэмтэй хүмүүстэй танилууд болно.

Ямар нэг том ажлын ард гарах, хүсэл мөрөөдлөө биелүүлэхэд тааламжтай сар. Эхний арав хоногт боловсрол, соёлын тал дээр хөгжиж дэвших боломж гарна. Хэний ч атаархлыг төрүүлж, хор шарыг нь малтах гэ оролдох хэрэггүй. Энэ нь чамд санхүүгийн тал дээр таагүй зүйл авчирч болно. Энэ сард эрүүл мэндийн хувьд сайн байна. Кофе, архи, энергийн ундаагаа багасга. Ерөнхийдөө бүхий л салбарт танилын хүрээ нэмэгдэх учраас хүнээ зөв таниарай.

Т.Энхжаргал
Т.Энхжаргал
Zaag.mn сайтын сэтгүүлч

шинэ мэдээ

I улирлын НӨАТ-ын буцаан олголтын мөнгийг өнөөдрөөс иргэдийн дансанд шилжүүлэхээр ажиллаж байна

2024 оны нэгдүгээр улирлын НӨАТ-ын буцаан олголтын мөнгийг өнөөдрөөс/2024.04.29/ иргэдийн дансанд шилжүүлэхээр ажиллаж байгааг Татварын байгууллагаас мэдээллээ. Энэ оны нэгдүгээр улиралд нийт 80.5 тэрбум төгрөгийг олгохоос...

Хөтөч: Нийслэл, орон нутагт эрт илрүүлэх үзлэг, оношилгоо хийж буй эмнэлгүүд

Урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг, оношилгоо, шинжилгээний ерөнхий мэдээлэл болон аймаг, нийслэлийн хэмжээнд эрт илрүүлэг хийж буй эрүүл мэндийн байгууллагуудын жагсаалтыг танилцуулж байна. ЭРТ ИЛРҮҮЛЭГТ ХЭН...

Ерөнхий боловсролын сургууль, багшийн ажлын гүйцэтгэлийн үнэлгээг зохион байгуулах зөвлөмж

Ерөнхий боловсролын сургууль, багшийн ажлын гүйцэтгэлийн үнэлгээг өнөөдрөөс эхлэн тавдугаар сарын 03-ны өдрүүдэд зохион байгуулж байна. Энэ жилийн гүйцэтгэлийн үнэлгээ нь: Эрх зүйн баримт бичгийн шинэчлэл Цахим шалгалт Үнэлгээний мэдээллийн...

Өнөөдөр нутгийн баруун хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар дулаарна

Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: 29-нд нутгийн баруун хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар дулаарна. Нутгийн баруун хагаст багавтар үүлтэй, бусад нутгаар солигдмол үүлтэй. Говийн аймгуудын нутгийн зүүн...

трэнд