No menu items!
HomeОнцлохЭрүүл мэндээ шинжих хялбар 7 тест

Эрүүл мэндээ шинжих хялбар 7 тест

-

Ирээдүйд илүү их хохирч, таагүй байдалд орохгүйн тулд эрүүл мэндийн байдлаа эрт мэдэж байх хэрэгтэй юм. Дараах тестүүдээр эрүүл мэндийн байдлаа шалгаарай.

Нүдний хараа

Амслерын шинжилгээ нь нүдний хараа муудахад хүргэдэг эмгэг болох болор цайх эмгэгийг тогтооход тусалдаг. Болор цайх нь ихэвчлэн 50-аас дээш насны хүмүүсийн дунд гарч ирдэг бөгөөд маш хурдан даамжирдаг. Энэ нь бүрэн харалган байдалд хүргэж болзошгүй юм.

Туршилтыг гэрэлтүүлэг сайтай өрөөнд хийх хэрэгтэй. Зургийг нүднээсээ 10-15 инч зайтай байрлуул. Толгойгоо цэх байлгаж, нүдээ бүлтийлгэлгүй хараарай. 

Нэг нүдээ гараараа таглаад арван секундын турш нүдээ анивчилгүй цэгийг нь хар. Үүнийг нөгөө нүдэндээ давтан хийнэ.

Хэрэв бүх шугамууд тэгш, ямар ч гажилт, зүсэлт, саарал толбогүй харж байвал нүдний торлог бүрхэвч эрүүл байна гэсэн үг юм. Гэхдээ зургийн зарим хэсэгт зураас нь мэдэгдэхүйц муруй байгааг анзаарсан бол эмчид хандах хэрэгтэй.

Тэвчээр

Ахмад настан, зүрх судасны өвчтэй зарим хүмүүст биеийн тамирын дасгал хийхгүй байхыг зөвлөдөг. Биеийн тамирын дасгал хийхийн өмнө цөөн хэдэн энгийн тест хийж эрүүл мэндийнхээ талаар мэдэж аваарай. Ингэхийн тулд эхлээд:

Алхам 1

    Судасны цохилтыг минутад хэд байгааг тоолно.

    20 удаа суулт хий.

    Судасны цохилтыг дахин тоол.

Хэрэв цохилтын тоо 25% -иар нэмэгдсэн бол энэ нь та зүгээр байгаа гэсэн үг юм. Хэрэв ялгаа нь 25-50% байвал таны зүрх судасны систем сул байна гэсэн үг юм. Хэрэв цохилтын тоо 50-аас дээш хувиар нэмэгдсэн бол эмчид хандах хэрэгтэй.

Алхам 2

 Дөрөвдүгээр давхар хүртэл шатаар алхаарай. Гүйх хэрэггүй бас хэт хурдан хэт удаан алхах хэрэггүй. Зүгээр л энгийн алхаагаараа яваад судасныхаа цохилтыг минутад хэд олж мэдээрэй.

Хэрэв таны судасны цохилт минутад 120 орчим байвал эрүүл байна гэсэн үг. Хэрэв судасны цохилт минутад 120-оос дээш байвал эсвэл амьсгаадаж эсвэл цээжээр өвдөж байвал эмчид хандах хэрэгтэй.

Биеийн тамирын дасгал хөдөлгөөн хичнээн эрчимтэй байсан ч зүрхний цохилтын тоо дараах хязгаараас хэтрэхгүй байх ёстой. Хязгаар нь янз бүрийн насныханд өөр өөр байдаг. Үүнийг тооцоолохын тулд насаа 220-оос хас. Жишээлбэл, 220 – 40 = 180 гэсэн үг бөгөөд энэ нь таны зүрхний цохилт минутанд 180 цохилтоос их байж болохгүй гэсэн үг юм.

Ахмад настан, зүрх судасны өвчтэй хүмүүс энэ тоог 0.5 ба 0.6-аар үржүүлнэ.

Жишээлбэл:

220 – 60 = 160

160 х 0.5 = 80

160 х 0.6 = 96

Тиймээс биеийн тамирын дасгал хийх үед таны зүрхний цохилт минутанд 80-96 цохилт байх ёстой.

Биеийн байдал

Хэн нэгнээр харуулж байгаад зүгээр зогсдгоороо зогс. Хэрэв таны нуруу 45° ба түүнээс дээш бөгтөр байвал нурууны ноцтой муруйлт буюу кифозтой байж магадгүй юм. Нурууны хотгор байдал нь таны нуруунд ямар нэгэн асуудал үүссэнийг илтгэнэ. Энэ тохиолдолд эмчид хандан оношилгоо, эмчилгээг хийлгэх хэрэгтэй.

Нуруу бөгтөр байгааг илтгэх өөр нэг энгийн тест байдаг. 2 гартаа харандаа эсвэл үзэг бариад гараа сул унжуул. Хэрэв харандаа нь хоорондоо параллель байвал таны нуруу хэвийн, зүгээр гэсэн үг юм. Хэрэв харандаа нь бие бие рүүгээ чиглэвэл таны нуруу бөгтийж байна гэсэн үг юм.

Хүнээр харуулж эсвэл зогсож байгаад зургаа авхуулж хараарай.

Чиглүүрийг /шулуун зүйл/ ашиглан (эсвэл зүгээр л төсөөллөөрөө хий) чихний дэлбээнээс мөрнийхөө яс хүртэл тэгш байгаа эсэхийг шалгаарай. Хэрэв шулуун шугам үүсч байвал та зүгээр байна. Хэрэв чихний дэлбээ мөрний яснаас арай хол байвал нуруу нугасанд тань асуудалт байгааг илтгэнэ.

Өнөө үеийн ихэнх хүмүүс бөгтөр болж байгаа нь байнгын суугаа ажил, суурин хэв маягтай амьдралаас үүдэлтэй байна. Зөв тэгш нуруутай байхыг хүсвэл ямар ч үед нуруугаа цэх байлгаж сурах хэрэгтэй бөгөөд мөн дасгал хийх хэрэгтэй

Амьсгалын систем

Дараах шинжилгээнүүд нь амьсгалын замын  үйл ажиллагаа, бие махбод дахь хүчилтөрөгчийн хангамжийг үнэлж цусны эргэлт хэвийн байгаа эсэхийг олж мэдэхэд тусална.

Суугаад хэдэн удаа гүнзгий амьсгаа аваарай. Амьсгалаа гарга. Дараа нь гүнзгий амьсгаа аваад түүнийгээ барь. Гараараа хамараа чимхээрэй. Тimer ашиглан амьсгаагаа хэр удаан барьж чадаж байгаагаа хянах хэрэгтэй. Эрүүл хүний хэвийн үр дүн нь эрэгтэйчүүдэд 40 секунд, эмэгтэйчүүдэд 30 секундээс багагүй байх ёстой.

5 минутын дараа дахин хэдэн удаа гүнзгий амьсгаа аваад, бүрэн амьсгалаа гаргасны дараа амьсгаагаа түгжээрэй. Эрүүл хүн 25-40 секундийг ингэж өнгөрөөж чаддаг. Дашрамд хэлэхэд тамирчид илүү өндөр үр дүнд хүрдэг тул та өөрийнхөө үр дүнг ашиглан биеэ хэр зэрэг бэлтгэлтэй байгааг тооцоолж болно.

Толгой тань яагаад өвдөөд байна вэ

Толгой өвдөж буй шалтгаанаас хамааран  өвдөлтийн байдал, хаагуур өвдөж буй байршлын хувьд өөр өөр байдаг.

    Хэрэв таны толгойны урд хэсэгт өвдөж байвал нойр дутуугийнх  гэсэн үг юм.

    Хэрэв таны толгойны арын хэсэгт өвдөж байвал стресс ихсэж байгаа дохио юм. Сэтгэл санаагаа тайвшруулвал таны толгойн өвдөлт намдана.

    Эцэст нь хэлэхэд толгойны дээд хэсэгт өвдвөл хоол, ус дутагдаж байна гэсэн үг юм. Хоолны дэглэмээ өөрчлөх хэрэгтэй.

Эх сурвалж: Brightside

шинэ мэдээ

Англи хэлний сургалтад зориулж 10 сая фунтийн дэмжлэг үзүүлэхээ Их Британийн Гадаад хэргийн сайд мэдэгджээ

Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсын Гадаад хэрэг, хамтын нөхөрлөл, хөгжлийн сайд Дэвид Камерон манай улсад хийж буй албан ёсны айлчлалынхаа хүрээнд өнөөдөр Гадаад...

ЦЕГ: Өмгөөлөгч Г.Батбаярыг эрэн сурвалжлах ажиллагааг явуулж байна

"Иргэн Г.Батбаяр сураггүй алга болсон тухай дуудлага мэдээлэл цагдаагийн байгууллагад 2024 оны дөрөвдүгээр сарын 22-нд бүртгэгдсэн. Түүнийг эрэн сурвалжлах ажиллагааг явуулж байна. Уг хүнийг харсан, тааралдсан...

Хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, томоохон төсөл хэрэгжүүлэх санал, санаачилгыг дэмжихээ талууд нотлов

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд манай улсад албан ёсны айлчлал хийж буй Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсын Гадаад хэрэг, хамтын нөхөрлөл, хөгжлийн сайд Дэвид...

Монгол болон Их Британи улс ховор металлын чиглэлээр хамтран ажиллах баримт бичиг байгуулжээ

Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсын Гадаад хэрэг, хамтын нөхөрлөл, хөгжлийн сайд Дэвид Камерон Монгол Улсад албан ёсны айлчлал хийж байна.  Айлчлалын эхний өдөр буюу өчигдөр...

трэнд