No menu items!
HomeОнцлохЭлгээ хоргүйжүүлэхийг хүсвэл хүрэн манжин, улаан лууван хэрэглэ

Элгээ хоргүйжүүлэхийг хүсвэл хүрэн манжин, улаан лууван хэрэглэ

-

Элгийг хоргүйжүүлэх гарын доорх хамгийн энгийн бүтээгдэхүүн бол хүрэн манжин, улаан лууван. Шүүсийг нь ууж болно. Хүрэн манжинг жигнэх юм уу, чанаж шүүсийг нь гаргаад бага зэргийн лимон, эсвэл элсэн чихэртэй хольж ууж болох юм.

Эрүүл амьдрахад шаардлагатай юмс бидний хажууд л байгаад байна. Манайхан л анзаарахгүй байгаа болохоос. Эрүүл амьдрах гэж гадны өндөр үнэтэй бүтээгдэхүүнийг заавал авч хэрэглэх шаардлагагүй. Үүний оронд хүрэн манжин 2000-3000 төгрөг гээд гадуур зөндөө байна шүү дээ.

-ХҮРЭН МАНЖИНГИЙН ШҮҮС ХЭРХЭН БЭЛТГЭХ ВЭ-

Хүрэн манжингаа эхлээд сайн цэвэрлээрэй. Цэвэрлэсэн манжингаа 10-15 минут жигнэнэ. Учир нь жигнэсэн манжинд уураг шингээхэд сайнаар нөлөөлөх бодис агуулагддаг. Жигнэж бэлэн болгосон манжингаа шахаж шүүсийг авна. Энэ шүүсийг байнга ууж хэрэглэх нь элгийг хоргүйжүүлэх тустай. Шүүсийг дангаар нь ууж дасталаа бага зэргийн лимон, эсвэл элсэн чихэр нэмж хэрэглэж болно. Манжингийн шүүсийг ялангуяа өвөл, хаврын улиралд хэрэглэвэл илүү тустай.

-УЛААН ЛУУВАНГИЙН ШҮҮС ХЭРХЭН БЭЛТГЭХ ВЭ-

Хүнсний ногооны сойзоор сайтар үрж, зориулалтын жимс угаадаг шингэнээр угаана. Үүний дараа сайтар зайлна. Ингэж цэвэрлэсэн луувангаа шүүс шахагчдаа тааруулан хэрчинэ. Шахаж гаргасан шүүсийг дангаар нь ууж дасталаа усаар бага зэрэг шингэлж ууж болно.

Нарны гэрэл, дулаан, хүйтэн зэрэг нь луувангийн тэжээллэг бодисуудыг устгадаг. Иймд шүүсээ тэр дор нь уувал маш сайн.

шинэ мэдээ

Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар салхитай, зарим газраар бороо, нойтон цас орно

Ойрын өдрүүдийн цаг агаарын урьдчилсан мэдээллийг хүргэж байна.  Цаг уурын байгууллагаас гаргасан мэдээгээр тавдугаар сарын 13, 14-нд Алтай, Хангайн уулархаг нутгаар, 15-нд Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар,...

“Зоос гоёл”-ын уулзвараас СУИС-ийн уулзвар хүртэлх замыг тавдугаар сарын 15-наас түр зааж, засварлана

Сүхбаатар дүүрэг болон Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэр буюу "Зоос гоёл"-ын уулзвараас Соёл Урлагийн Их Сургууль(СУИС)-ийн уулзвар хүртэлх авто зам засвар, шинэчлэхээр болжээ.  Тодруулбал 2024 оны тавдугаар...

Өнөөдөр 14:00 цагт олон улсын хүүхдийн “Найрамдал” цогцолборын эхний ээлжийн захиалга нээгдэнэ

Олон улсын хүүхдийн "Найрамдал" цогцолбор 2024 оны хуваариа өмнө нь танилцуулсан.  Тус цогцолбор эхний ээлжийн хүүхдүүдээ зургаадугаар сарын 3-8-нд хүлээн авах юм. Үүнд 6-10 насныхан хамрагдах бөгөөд төлбөр...

Сэлэнгэ, Дорнод аймагт гарсан ой, хээрийн түймрийн бүрэн унтраалаа

Сэлэнгэ аймгийн Цагааннуур, Дорнод аймгийн Матад сумын нутагт өчигдөр гарсан ой, хээрийн түймрийн дуудлагаар тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид үүрэг гүйцэтгэн, бүрэн унтраалаа. Дээрх...

трэнд