No menu items!
HomeХоол, шим тэжээлӨвлийн улиралд уувал зохистой “Масала” ногоон цайны жор

Өвлийн улиралд уувал зохистой “Масала” ногоон цайны жор

-

Цайнд дуртай зарим хүний зүрх сэтгэлд ногоон цай онцгой байр суурь эзэлдэг. Масала цай нь тайвшруулдаг бөгөөд залгих болгонд чихэрлэг амт мэдрүүлнэ. Энэ нь антиоксидант, катехин (гол бүрэлдэхүүн хэсэг), амин дэм зэрэг олон зүйлийг агуулдаг. Олон жилийн туршид ногоон цайг хоргүйжүүлэх хамгийн сайн ундааны нэг хэмээн хэрэглэсээр иржээ.

Ногоон цайны давуу тал

1. Жин хасах үйл явцыг нэмэгдүүлнэ

Ногоон цай нь эрүүл мэнддээ анхаарал хандуулдаг хүн бүрийн хоолны дэглэмд байдаг  ургамлын гаралтай халуун ундаа юм. Энэхүү цайны найрлага дахь полифенол ба антиоксидант нь хорт бодисыг гадагшлуулж, турах явцыг хурдасгадаг.

2. Бодисын солилцоог зохицуулдаг

Хоргүйжүүлэх зөв арга бол бодисын солилцоо, боловсруулалтыг нэмэгдүүлж, эрүүл амьдралын хэв маягийг эрхэмлэх юм. Тиймээс шинжээчид ихэвчлэн ногоон цайг хоолны дараа (ялангуяа оройн хоол) хэрэглэхийг санал болгодог.

3. Дархлаа сайжруулна

Ногоон цайны найрлага дахь полифенол ба флавоноид нь дархлааг сайжруулж , улирлын чанартай ханиад томуу болон бусад өвчнөөс урьдчилан сэргийлдэг.

4. Холестерины түвшинг бууруулна

Нэлээд олон судалгаагаар ногоон цай нь “муу” холестерины түвшин (LDL) болон триглицеридийг бууруулдаг гэж үзжээ.

5. Арьс сайхан болгоно

Ногоон цайны хоргүйжүүлэх шинж чанар нь цусыг цэвэршүүлж, арьсыг эрүүл, чийглэг байлгана.

Ногоон цайны эрүүл мэндэд үзүүлэх ашиг тусыг гаргахын тулд өдөрт дор хаяж 2 аяга цай уух хэрэгтэй. Ингээд та бүхэнд “Масала” ногоон цайны жорыг хүргэе.

Орц:

  • 1.5 цайны халбага ногоон цайны навч эсвэл 1 уут ногоон цай
  • 1.5 аяга ус
  • 1 шанцай мод /синамон/
  • 2 ширхэг башир цэцэг
  • 1 халбага шинэхэн цагаан гаа
  • Хагас халбага нимбэгний өвс
  • 1 халбага жүржийн шүүс
  • Зөгийн бал /өөрийн хүссэн хэмжээгээр/
  • 1 ширхэг  хэрчсэн нимбэг /чимэглэл тул байхгүй байсан ч болно/
  • 1 ширхэг одон гоньд

Хийх арга:

Алхам 1. Усандаа цагаан гаа, шанцай мод, башир цэцэг, нимбэгний өвсөө хийгээд нэг минут буцалгана.

Алхам 2. Галыг унтрааж, ногоон цайны навч нэмээд таглана. Үүнийг 2-3 минутын турш байлгана.

Алхам 3. Цайг аягалахдаа  шүүж хийнэ, жүржийн шүүс, зөгийн бал нэмнэ.

Алхам 4. Гоньд, нимбэгний зүсмэлүүдээр чимэглэнэ.

Эх сурвалж: Foodndtv

Г.Жаргал
Г.Жаргал
Zaag.mn сайтын редактор

шинэ мэдээ

Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар салхитай, зарим газраар бороо, нойтон цас орно

Ойрын өдрүүдийн цаг агаарын урьдчилсан мэдээллийг хүргэж байна.  Цаг уурын байгууллагаас гаргасан мэдээгээр тавдугаар сарын 13, 14-нд Алтай, Хангайн уулархаг нутгаар, 15-нд Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар,...

“Зоос гоёл”-ын уулзвараас СУИС-ийн уулзвар хүртэлх замыг тавдугаар сарын 15-наас түр зааж, засварлана

Сүхбаатар дүүрэг болон Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэр буюу "Зоос гоёл"-ын уулзвараас Соёл Урлагийн Их Сургууль(СУИС)-ийн уулзвар хүртэлх авто зам засвар, шинэчлэхээр болжээ.  Тодруулбал 2024 оны тавдугаар...

Өнөөдөр 14:00 цагт олон улсын хүүхдийн “Найрамдал” цогцолборын эхний ээлжийн захиалга нээгдэнэ

Олон улсын хүүхдийн "Найрамдал" цогцолбор 2024 оны хуваариа өмнө нь танилцуулсан.  Тус цогцолбор эхний ээлжийн хүүхдүүдээ зургаадугаар сарын 3-8-нд хүлээн авах юм. Үүнд 6-10 насныхан хамрагдах бөгөөд төлбөр...

Сэлэнгэ, Дорнод аймагт гарсан ой, хээрийн түймрийн бүрэн унтраалаа

Сэлэнгэ аймгийн Цагааннуур, Дорнод аймгийн Матад сумын нутагт өчигдөр гарсан ой, хээрийн түймрийн дуудлагаар тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид үүрэг гүйцэтгэн, бүрэн унтраалаа. Дээрх...

трэнд