No menu items!
HomeМинималист хэв маягХувцасны шүүгээгээ цэгцлэх шилдэг 9 санаа

Хувцасны шүүгээгээ цэгцлэх шилдэг 9 санаа

-

Та олон хувцастай, эсвэл таны хувцасны шүүгээ хэтэрхий замбараагүй, янзлах юмсан гэж бодож байгаа бол анхаарлаа хандуулаарай. Танд санал болгох энэхүү санаа нь маш богино хугацаанд таны шүүгээг эмх цэгцэд нь оруулна. Таны хувцасны шүүгээ онгойлгох бүрт тань сэтгэлд таатай байдлыг мэдрүүлж байх ёстой юм шүү. Байх ёстой зүйл байх ёстой газраа байж бүх юмс эмх цэгцтэй байх ямар сайхан билээ. Та доорх зургуудаас санаа аваад та яг одоо шүүгээгээ янзлаарай.

Хувцсаа ангилах хэрэгтэй

Дотуур хувцас, өмд, цамц зэрэг хувцасны төрлүүдээр ангил. Мөн ингэхдээ гэртэй өмсдөг, ажилдаа өмсдөг хувцаснуудаа тусад нь ялгах тавих хэрэгтэй. Ингэснээр таны цагийг хэмнэж шүүгээ тань эмх цэгцтэй байх болно. Хувцсаа ангилахдаа гол баримтлах дүрэм бол хослуулж өмсөхөөр нь ялгаж ил гаргах юм.

Хувцсаа ялга

Хувцсаа хэрэгтэй, хэрэггүй, таардаг таардаггүйгээр нь ялга. Таны шүүгээ хамаагүй цэгцрээд ирнэ. Минималист сэтгэлгээ давамгайлж байгаа энэ цаг үед хувцсаа ялгаж, өөрт хэрэгтэйгээ авч үлдэх таныг амар тайван болгоно.

Хэрэггүй хувцаснаасаа сал

Таны өөртөө үлдээх хувцаснууд танд өмсөхөд сайхан зохьдог, таардаг, өмссөн үед аз жаргалтай болгож чаддаг, өөртөө итгэлтэй байдлыг мэдрүүлдэг байх ёстой. “Энэ надад үнэхээр хэрэгтэй юу?” гэж өөрөөсөө асуугаарай.

Дотуур хувцсаа ангил

Дотуур хувцсаа нүдтэй сагсанд хий. Ингэхдээ өдөр өдрөөр нь хуваарилж болох юм. Мөн дотоож, левчик зэргээ дотор нь ангилаарай.

Трико, дотуур өмд зэргээ бөөрөнхийл

Оймс, трико зэргээ бөөрөнхийлж шүүгээндээ хийх нь цэгцтэй болгож зай хэмнэх ухаалаг арга юм. Та хувцсаа дээр дээрээс нь давхарлах биш, нэг давхраар бүгдийг нь нүдэнд харагдахуйц байрлуулах хэрэгтэй.

Хувцсаа өлгө

 Ингэхдээ та гинж ашиглаж болно. Өлгүүрт уртаас нь  богино руу байрлуулбал тухайн өдөр юу өмсөхөө шийдэхэд илүү хялбар байдаг.

Улирал, улирлаар нь ангилах

Өвлийн улирал дууссан бол заавал зузаан ноосон цамц, давхарлаж өмсдөг өмднүүдээ шүүгээндээ байлгах шаардлагагүй. Хайрцаглаад өөр харанхуй өрөөндөө, эсвэл өөр газарт хийж болно. Оронд нь тухайн улирлын хэрэгтэй хувцаснуудаа өлгөж болно шүү дээ.

Ороолт, алчуур

Хүзүүний ороолтуудаа банны хуучин хөшигнийхөө гархийг ашиглан өлгүүрт өлгөөрэй. Шүүгээг хамгийн замбараагүй харагдуулдаг зүйлс бол янзлаагүй алчуур, ороолтууд юм шүү.

Цэгцэлсэн хувцсаа цэгцтэй авах

Яарч сандарсан үедээ “За яадаг юм дараа янзална” гэлгүйгээр яг өөрт хэрэгтэйгээ авах. Өмссөн хувцсаа буцаад шүүгээрүүгээ шидэлгүй сагсанд хийж заншаарай. Мөн амралтын өдрийг хүлээн шүүгээгээ цэгцлэхгүй байх нь сэтгэлд таагүй байдаг.

Г.Жаргал

Г.Жаргал
Г.Жаргал
Zaag.mn сайтын редактор

шинэ мэдээ

Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар салхитай, зарим газраар бороо, нойтон цас орно

Ойрын өдрүүдийн цаг агаарын урьдчилсан мэдээллийг хүргэж байна.  Цаг уурын байгууллагаас гаргасан мэдээгээр тавдугаар сарын 13, 14-нд Алтай, Хангайн уулархаг нутгаар, 15-нд Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар,...

“Зоос гоёл”-ын уулзвараас СУИС-ийн уулзвар хүртэлх замыг тавдугаар сарын 15-наас түр зааж, засварлана

Сүхбаатар дүүрэг болон Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэр буюу "Зоос гоёл"-ын уулзвараас Соёл Урлагийн Их Сургууль(СУИС)-ийн уулзвар хүртэлх авто зам засвар, шинэчлэхээр болжээ.  Тодруулбал 2024 оны тавдугаар...

Өнөөдөр 14:00 цагт олон улсын хүүхдийн “Найрамдал” цогцолборын эхний ээлжийн захиалга нээгдэнэ

Олон улсын хүүхдийн "Найрамдал" цогцолбор 2024 оны хуваариа өмнө нь танилцуулсан.  Тус цогцолбор эхний ээлжийн хүүхдүүдээ зургаадугаар сарын 3-8-нд хүлээн авах юм. Үүнд 6-10 насныхан хамрагдах бөгөөд төлбөр...

Сэлэнгэ, Дорнод аймагт гарсан ой, хээрийн түймрийн бүрэн унтраалаа

Сэлэнгэ аймгийн Цагааннуур, Дорнод аймгийн Матад сумын нутагт өчигдөр гарсан ой, хээрийн түймрийн дуудлагаар тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид үүрэг гүйцэтгэн, бүрэн унтраалаа. Дээрх...

трэнд