No menu items!
HomeЭрүүл мэндАутоиммуны эмгэгийг илтгэх 10 шинж тэмдэг

Аутоиммуны эмгэгийг илтгэх 10 шинж тэмдэг

-

Аутоиммуны эмгэг (1-р хэлбэрийн чихрийн шижин, ревматоид артрит зэрэг нийтдээ 80 орчим төрөл) дэлхий даяар түгээмэл болж байна. Хэрэв цаг тухайд нь оношлохгүй бол  эрүүл мэндэд ноцтой хүндрэл учруулж болзошгүй юм. Хамгийн нийтлэг шинж тэмдгүүдийг мэддэг байх эрүүл мэнддээ анхаарах хамгийн эхний алхам юм. Аутоиммуны эмгэг нь  эмэгтэйчүүдэд эрэгтэйчүүдээс илүү түгээмэл тохиолддог аж. 80 төрлийн олон эмгэг нь өөр өөр биш хэд хэдэн ижил төстэй шинж тэмдгээр илэрдэг тул AD-ийн нарийн оношлогоо хэцүү гэж үздэг. Аутоиммуны эмгэгийг хамгийн нийтлэг 10 шинж тэмдгийг дурьдав.

10. Хэвлий хэсгээр өвдөх эсвэл хоол боловсруулах эрхтний асуудал

Аутоиммун өвчний хамгийн түгээмэл шинж тэмдэгүүдийн нэг бол өтгөн хатах, гүйлгэх зэрэг ходоод гэдэстэй холбоотой асуудлууд юм.

9.Үрэвсэл

Аутоиммун өвчний ихэнх үрэвсэл нь биеийн дотор явагддаг тул нүдэнд харагддаггүй. Гэхдээ бамбай булчирайн эмчид хандах цаг болсныг илтгэх зарим шинж тэмдгүүд байдаг. Энэ нь бамбай булчирхайн томролоос үүссэн хүзүүний хаван юм.

8. Тогтмол болон давтамжтай халуурах

Хэд хэдэн аутоиммун өвчин вирусын халдвараар эхэлдэг тул  халуурах, дахин халуурах шинж тэмдэг илэрч болзошгүй.

7. Ядаргаа

Дархлаа суларч улмаар байнгын ядарч сульдах шинж тэмдэг илэрч байвал эрүүл мэнддээ анхаараарай. Шөнө бүтэн нойроо авсан ч ядрах, нойрмоглох нь аутоиммуны ихэнх эмгэгийн шинж тэмдэг аж.   

6. Тунгалгийн хаван

Ревматоид артрит нь ихэвчлэн булчирхайн зангилаа үүсэх шинж тэмдгээр илэрдэг.  

5. Арьс загатнах, тууралт гарах

Арьс загатнах эсвэл тууралт гарах нь ихэнх хүмүүсийн бодож байгаагаар харшилтай холбоотой. Гэхдээ үүнээс гадна биеийн дархлаа муу ажиллаж байгааг илтгэж магадгүй. 1-р хэлбэрийн чихрийн шижин, Хашимотогийн өвчин, хайрст үлд болон бусад олон төрлийн эмгэгүүд арьсанд нөлөөлдөг.

4. Чимчигнэх мэдрэмж

Хэрэв хөлөндөө цочрох мэдрэмжийг анзаарсан бол эмчид хандахыг зөвлөж байна.  

3. Жингийн өөрчлөлт

Гэнэт таргалах эсвэл турах нь биеийн дархлааны систем нь бодисын солилцоо муудсаныг илтгэнэ.

2. Арьсны өнгө өөрчлөгдөх

Хэрэв гэнэт арьс болон нүдний цагаан өнгөнд шаргал туяа суувал энэ нь аутоиммун гепатитын шинж тэмдэг юм. Арьсан дээр цагаан толбо үүсэх нь vitiligo-ийн шинж тэмдэг юм.

1.Хүнсний харшил

Аутоиммун өвчний бас нэг шинж тэмдэг бол хүнсний харшил юм. Энэ нь целиакийн өвчин, Хашимото зэрэг аутоиммуны эмгэгийн үед илэрдэг аж. Харшил нь тууралт, загатнах шинжгүй байх магадлалтай.

Аутоиммуны эмгэг нь архаг шинжтэй бөгөөд эрт илрүүлснээр эрүүл мэндэд ихээхэн чухал нөлөөтэй.  

Эх сурвалж: Brightside

шинэ мэдээ

I улирлын НӨАТ-ын буцаан олголтын мөнгийг өнөөдрөөс иргэдийн дансанд шилжүүлэхээр ажиллаж байна

2024 оны нэгдүгээр улирлын НӨАТ-ын буцаан олголтын мөнгийг өнөөдрөөс/2024.04.29/ иргэдийн дансанд шилжүүлэхээр ажиллаж байгааг Татварын байгууллагаас мэдээллээ. Энэ оны нэгдүгээр улиралд нийт 80.5 тэрбум төгрөгийг олгохоос...

Хөтөч: Нийслэл, орон нутагт эрт илрүүлэх үзлэг, оношилгоо хийж буй эмнэлгүүд

Урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг, оношилгоо, шинжилгээний ерөнхий мэдээлэл болон аймаг, нийслэлийн хэмжээнд эрт илрүүлэг хийж буй эрүүл мэндийн байгууллагуудын жагсаалтыг танилцуулж байна. ЭРТ ИЛРҮҮЛЭГТ ХЭН...

Ерөнхий боловсролын сургууль, багшийн ажлын гүйцэтгэлийн үнэлгээг зохион байгуулах зөвлөмж

Ерөнхий боловсролын сургууль, багшийн ажлын гүйцэтгэлийн үнэлгээг өнөөдрөөс эхлэн тавдугаар сарын 03-ны өдрүүдэд зохион байгуулж байна. Энэ жилийн гүйцэтгэлийн үнэлгээ нь: Эрх зүйн баримт бичгийн шинэчлэл Цахим шалгалт Үнэлгээний мэдээллийн...

Өнөөдөр нутгийн баруун хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар дулаарна

Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: 29-нд нутгийн баруун хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар дулаарна. Нутгийн баруун хагаст багавтар үүлтэй, бусад нутгаар солигдмол үүлтэй. Говийн аймгуудын нутгийн зүүн...

трэнд