No menu items!
HomeХүмүүсЦэнхэр дэлгэцийн шигтгээ Ч.Ичинхорлоо

Цэнхэр дэлгэцийн шигтгээ Ч.Ичинхорлоо

-

Цэнхэр дэлгэцээр мэдээ шимтэн суух хүмүүсийн ихэнх нь хоолойг нь сонсоод л “аан… энэ өнөөх нэвтрүүлэгч бүсгүй байна” гэж андахгүй. Чихэнд хоногшсон дуу хоолойтой, нэвтрүүлэгч хүн ийм л байдаг даа гэсэн жишгийг тогтоосон гэж хэлж болохуйц нэгэн бол Ч.Ичинхорлоо. Түүнийг энэ удаагийн “Хүмүүс” буландаа онцолж байна.

СУИС-ийг жүжигчин мэргэжлээр төгссөн, нэлээд хэдэн кинонд дүр бүтээж, миссийн тэмцээнд оролцсон явсан авьяаслаг нэгэн.

Тэрбээр 1971 онд Улаанбаатар хотод мэндэлжээ. Аравдугаар ангиа онц дүнтэй төгсөж, Анагаахын дундад суралцаж, Анагаагын дээд сургуульд суралцах урилга авч байсан.  Салаа хархан гэзэгтэй, ном шимтэн уншдаг эгэл даруухан тэрбээр хувь тохиолоор жүжигчин болох гараагаа эхэлж “Цөвүүн цагийн богд” зэрэг хэд хэдэн кинонд дүр бүтээсэн бөгөөд 1995 онд СУИС-ийг жүжигчний мэргэжлээр төгссөн.

Нэвтрүүлэгч Ч.Ичинхорлоогийн бага нас

20-иод насандаа учирсан эгчмэд бүсгүй түүнийг тухайн цагтаа ихээхэн алдартай байсан Энэтхэг киноны жүжигчинтэй төстэй хэмээгээд “чи жүжигчин болох ёстой” гэж. Ихээхэн урамшсан тэрбээр кино драмын ангид шалгалт өгөөд тэнцэж жүжигчин мэргэжил эзэмшсэн түүхтэй. Оюутан ахуй цагтаа дөрвөн кинонд дүрээ бүтээсэн. Багаасаа биохимич болох хүсэлтэй байсан тэрбээр жүжигчин, нэвтрүүлэгч болно гэж төсөөлж ч байгаагүй гэдэг

Адал явдлаар дүүрэн ай сайхан 20 нас…

20 насандаа хувь тохиолоор жүжигчин болох гараагаа эхэлж, басхүү 90-ээд оны гоо бүсгүйчүүдийн төлөөлөл болж явсан аж. Түүнийг мисс гэдгийг мэдэхгүй хүн үгүй бизээ. 1991 онд Монгол туургатны оюутан мисс шалгаруулах тэмцээнд оролцож дэд байр эзэлж байсан. Тэрбээр тэмцээнд оролцох болсон тухайгаа “Байгаль бид хоёрыг Хайдав багш сургуулийн нэрийн өмнөөс тэмцээнд ор гээд, “Та нарыг орохгүй бол сургуулиас хөөнө” гэж айлгаж байлаа” хэмээн өгүүлсэн нь бий.

Жүжигчнээс цэнхэр дэлгэцийн нэвтрүүлэгч болсон нь

Жүжигчин мэргэжилдээ хайртай түүнийг нэвтрүүлэгч болоход ээж нь ихээхэн түлхэц болсон гэдэг. Төгсөх дамжааны оюутан байхад нь Монгол телевизэд нэвтрүүлэгч шалгаруулан авч байж. Багшийнхаа зөвлөсний дагуу шалгаруулалтад оролцсоноор нэвтрүүлэгч болох гараагаа эхэлж, 1995 оноос МҮОНРТ-ийн “Цагийн хүрд” нэвтрүүлгийн хөтлөгчөөр ажиллах болсон. Ингэж л эдүгээг хүртэл цэнхэр дэлэцийн чимэг болон гялалзаж яваа нэгэн. МҮОНТ хэмээх их айлтай залуугаасаа ажил амьдралаа холбон эдүгээ 26 жил болж байна. 

Тэрбээр 2000 оны эхээр АНУ-ийн коллежид сэтгүүл зүйн чиглэлээр суралцсан.

Мөн түүнийг хотын дарга асан С.Амарсайханы гэргий гэдгийг мэдэхгүй хүн үгүй биз.

Хоёр хүүхдийн ижий тэрбээр эрүүл хооллолт, идэвхитэй хөдөлгөөнийг эрхэмлэдэг нэгэн. Тэрбээр “Зөв хооллолт, эрүүл амьдралын хэмнэл, байнгын идэвхтэй хөдөлгөөн хамгийн чухал санагддаг. Мөн сэтгэл санаа өөдрөг, амьдралыг гэгээлгээр харж байх хэрэгтэй. Зарим бүсгүй тийм юм идэж, уувал үлгэрийн юм шиг гэнэт сайхан болно гэж ярьдаг ч би түүнд итгэдэггүй, дагадаггүй” гэжээ.

Ижийтэйгээ эгэлгүй адилхан

Түүний охинтойгоо хамт авахуулсан зураг авалт нь “эндүүрмээр адилхан” хэмээн олон нийтийн дунд нэлээд шуугиан тарьсан билээ.  

шинэ мэдээ

Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар салхитай, зарим газраар бороо, нойтон цас орно

Ойрын өдрүүдийн цаг агаарын урьдчилсан мэдээллийг хүргэж байна.  Цаг уурын байгууллагаас гаргасан мэдээгээр тавдугаар сарын 13, 14-нд Алтай, Хангайн уулархаг нутгаар, 15-нд Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар,...

“Зоос гоёл”-ын уулзвараас СУИС-ийн уулзвар хүртэлх замыг тавдугаар сарын 15-наас түр зааж, засварлана

Сүхбаатар дүүрэг болон Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэр буюу "Зоос гоёл"-ын уулзвараас Соёл Урлагийн Их Сургууль(СУИС)-ийн уулзвар хүртэлх авто зам засвар, шинэчлэхээр болжээ.  Тодруулбал 2024 оны тавдугаар...

Өнөөдөр 14:00 цагт олон улсын хүүхдийн “Найрамдал” цогцолборын эхний ээлжийн захиалга нээгдэнэ

Олон улсын хүүхдийн "Найрамдал" цогцолбор 2024 оны хуваариа өмнө нь танилцуулсан.  Тус цогцолбор эхний ээлжийн хүүхдүүдээ зургаадугаар сарын 3-8-нд хүлээн авах юм. Үүнд 6-10 насныхан хамрагдах бөгөөд төлбөр...

Сэлэнгэ, Дорнод аймагт гарсан ой, хээрийн түймрийн бүрэн унтраалаа

Сэлэнгэ аймгийн Цагааннуур, Дорнод аймгийн Матад сумын нутагт өчигдөр гарсан ой, хээрийн түймрийн дуудлагаар тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид үүрэг гүйцэтгэн, бүрэн унтраалаа. Дээрх...

трэнд