No menu items!
HomeОнцлохОргилуун дарсны тухай 19 сонирхолтой баримт

Оргилуун дарсны тухай 19 сонирхолтой баримт

-

Оргилуун дарсгүйгээр шинэ жилийн баярыг төсөөлөхийн араггүй. Дэлхийн бүх улс орнууд 12-р сарын 31-нд үүнийг уламжлал болгон хэрэглэсээр иржээ. Оргилуун дарсыг задлах мөчид гардаг хөөс нь баяр ёслолын өнгө аясыг тодорхойлдог. Гэхдээ та энэ дуртай ундааныхаа талаар юу мэддэг вэ? Оргилуун дарсны талаар таны хэзээ ч сонсоогүй 19 хөгжилтэй баримтыг хүргэе.

1. 7500мл шампанскийн шилэнд 49 сая орчим бөмбөлөг байдаг.

2. Стандарт хэмжээтэй шил нь секунд тутамд 30 бөмбөлөг ялгаруулдаг.

3. Франц  улс бол хамгийн том шампанскийн зах зээлтэй (мэдээжийн хэрэг) орон юм. Францчууд жил бүр 162.5 сая шил буюу дэлхийн шампанскийн үйлдвэрлэлийн 52 орчим хувийг хэрэглэдэг.

4. Шампанскийг шар айрагнаас 3 дахин их карбонатжуулдаг.

5. Шампанскийн лонхны даралт нь машины дугуйны даралтаас 3 дахин их байдаг.

6. Энэ өндөр даралт нь хортой аалзанд хазуулснаас илүүтэйгээр муу үр дагаварт хүргэнэ. Шампанск задлах үйл явдлаас болж үхэх магадлал өндөр байдаг бөгөөд үхлийн бараг гуравны нэг нь хуриман дээр гардаг байна. Та үүнийг анхаараарай!

7. Шампанскийн үйсэн бөглөө нь цагт 24.8 миль хурдалдаг.

8. Хамгийн хол үсэрсэн гэж бүртгэгдсэн үйсэн бөглөө нь 177 фут 9 инч байжээ.

9. Алдарт Мэрилин Монро шампанскад усанд орж байжээ. Усанд орох савыг дүүргэхийн тулд 350 гаруй шил шаардлагатай болсон байна.

10. Уимблдонд жил бүр 28000 орчим шил шампан дарс уудаг.

11. Жеймс Бонд кинон дээрээ 35 гаруй удаа шампан дарс ууж байсан нь ажиглагджээ. Энэ бол түүний бусад зүйлээс илүү их хүртдэг ундаа юм. Тэрээр Бонд Боллинжерийг илүүд үздэг. Энэхүү брэндийг түүний тоглосон кинонд 14 удаагийн үйлдлээр онцгойлон харуулсан байдаг.

12. Хэрэв та сайн шампан дарс ууж байгаа бол “collerette” -ийг харах боломжтой. Энэ нь шилний хажуу талд наалдсан хөөснүүдийг хэлнэ.

13. Шампанскийн анхны хундаганд хамгийн их хөөс нь ордог тул түүнийг уусан хүн хурдан согтдог. Энэ нь дараа дараагийн хундаганаас илүү хүчтэй санагдах болно.

14. Хип хоп, R&B концертыг үзэгчид жирийн үеийнхээсээ 94 хувиар илүү шампан дарс уудаг.

15. Уинстон Черчилль шампанскийг хамгийн их уудаг байсан. 1908-1965 оны хооронд тэрээр ойролцоогоор 42,000 шил уусан байна. Пол Рожер хэмээх оргилуун дарсыг түүнд өдөр бүрийн яг 11 цагт өгдөг байжээ.

16. Хатан хаан Викториягийн уух дуртай зүйл нь шампанск байжээ. Тодруулбал, Перриер-Жуетэд илүү дуртай байсан.

17. Лонхнууд дэлбэрэх хандлагатай байсан тул удаан хугацааны туршид шампанскийг аюултай зүйл гэж үздэг байв. 19-р зуунд шампан дарс үйлдвэрлэгчид лонхтой харьцахдаа нүүрээ хамгаалахын тулд төмрөөр халхалдаг байжээ.

18. Их Британи нь шампанскийн хэрэглээний жагсаалтад дээгүүрт бичигддэг. Нэгдсэн Вант Улс нь нэг хүнд ногдох 0.45 литрийн багтаамжаар, 4-р байранд бичигддэг. Эхний байруудад Швейцарь, Бельги, Франц байдаг.

19. Хамгийн үнэтэй шил дарс 2,07 сая доллар байдаг. Үүнийг 18 каратын цул алтаар Александр Амосу, Сваровски нар урласан бөгөөд төв хэсэгт нь 19 каратын гүн зүсэлттэй цагаан очир алмаз байрлуулжээ. Оргилуун дарсны лонхноос болж үнийн хөөрөгдлийг бий болсон гэж үздэг.

Эх сурвалж: craves.everybodyshops

Г.Жаргал
Г.Жаргал
Zaag.mn сайтын редактор

шинэ мэдээ

ХОМ: Үндэсний эвслийн жагсаалтыг тэргүүлэгч Н.Номтойбаяр ₮1.5 тэрбумын барилга байгууламжтай

Нэр дэвшигчдийн хөрөнгө орлогын мэдүүлгийн хураангуйг АТГ-аас өнөөдөр танилцуулав. УИХ-ын 2024 оны ээлжит сонгуульд хоёр эвсэл байгаагийн нэг нь Үндэсний эвсэл юм. Тус эвслийн жагсаалтаар нэр...

ХОМ: Х.Баттулга 267 сая төгрөгийн орлоготой

УИХ-ын 2024 оны ээлжит сонгуульд нэр дэвшигчдийн хөрөнгө орлогын мэдүүлгийн хураангуйг АТГ-аас танилцуулав. Ерөнхийлөгч асан Х.Баттулга 2024 оны УИХ-ын сонгуулийн 4-р тойрогт нэр дэвшиж буй....

ХОМ: Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн жилийн орлого 244 сая төгрөг

АТГ-аас УИХ-ын сонгуульд нэр дэвшигчдийн хөрөнгө орлогын мэдүүлгийг олон нийтэд нээллтэй тавьжээ. Монгол Улсын Ерөнхий сайд, МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ УИХ-д гурав дахь удаагаа нэр дэвшиж...

ХОМ: Хөрөнгийн хэмжээгээр эхний аравт бичигдэж буй нэр дэвшигчид

Хуулийн дагуу УИХ-ын сонгуульд нэр дэвшигчид хөрөнгө орлогоо АТГ-т мэдүүлдэг. Тус газраас УИХ-ын 2024 оны сонгуульд нэр дэвшигчдийн хөрөнгө орлогыг нийтэд ил болгожээ.Үүнээс хөрөнгийн хэмжээгээр...

трэнд