No menu items!
HomeОнцлохХүнсний харшилтайг илтгэх шинжүүд

Хүнсний харшилтайг илтгэх шинжүүд

-

 Хүнсний харшил нь аль ч насны хүмүүст тохиолддог. Хоол хүнс нь уураг, нүүрс-ус, өөх тос, төрөл бүрийн амин дэм, эрдэс бодисыг агуулдаг ба тэдгээрээс хамгийн түгээмэл харшил төрүүлэгч (аллерген) нь уураг юм.

Харшлын болон дархлаа судлалын эмч доктор Жина Косциа “Хүмүүс хоолонд янз бүрийн байдлаар хариу үйлдэл үзүүлдэг. Зарим хүмүүс ямар нэгэн хоол, хүнснээс харшилж, хоол идсэнээс хойш 30 минутын дараа шинж тэмдэг илэрдэг. Зарим хүмүүст харшил үүсгэхгүй ч хүнсний үл тэвчих байдал үүсгэдэг бөгөөд энэ нь тодорхой хоол хүнсээр илэрдэг” гэжээ.

Харшлын урвал нь хөнгөн, хүнд хэлбэрээр (амь насанд аюул учруулж болзошгүй) илэрдэг тул харшил төрүүлж буй хоол хүнсийг өдөөж өгөхгүй байхыг зөвлөж байна.

Харшлын шинж тэмдгүүд нь арьс, зүрх судасны болон амьсгалын тогтолцоонд нөлөөлдөг тул харшилтай гэж үзэж байгаа бол эмчид хандаарай.  Анхаарвал зохих зарим шинж тэмдгүүдээс дурьдвал:

Загатнах

Хэрэв тодорхой хоол, хүнс идсэнийхээ дараа ам, хоолой загатнах шинж тэмдэг илэрвэл харшилтай болсны шинж тэмдэг байж магадгүй юм. Тодорхой хоол хүнс, чанасан эсвэл түүхий бүтээгдэхүүнд үзүүлэх хариу үйлдэл өөр өөр байж болох тул үүнийг анзаараарай. Уруул, хэл загатнах нь даамжрахыг илтгэж буйг анхаарч үзэх хэрэгтэй. Хоолой  загатнах шинж тэмдэг илэрвэл энэ нь илүү ноцтой хариу үйлдэл үзүүлэх шинж тэмдэг юм. Эдгээр тохиолдолд тухайн хоол хүнснээс татгалзаарай.

Амьсгалахад хэцүү болох

Нэн даруй эсвэл хэдэн минут, хэдэн цагийн хугацаанд үргэлжлэхээс үл хамааран амьсгалахад хүндрэлтэй байдал үүсэх нь харшлын урвалын ноцтой шинж тэмдэг юм. Гүнзгий амьсгаа авахад хүндрэлтэй болох, амьсгал давчдах мэдрэмж нь гол үзүүлэлт юм. Зарим хүмүүст ханиалгах шинж тэмдэг илэрч магадгүй юм. Доктор Косчиа хэлэхдээ “Амьсгалахад тулгардаг аливаа бэрхшээлийг анхаарах нь маш чухал. Амьсгалахад цээжинд зовиур илэрч байвал онцгой анхаарах хэрэгтэй” гэжээ.

Анафилаксийн шок гэж сонсож байсан байх. Энэ нь аюултай бөгөөд хүнсний хашил нь үүнийг үүсгэж болзошгүй юм.  Царай хөхрөх, цонхийж цайх шинж тэмдэг илэрвэл яаралтай тусламж дуудаарай.

Амны хөндий хавагнах

Амны хөндий хавагнах нь харшлын нэг шинж тэмдэг. Нүүр, уруул, хэл, хоолой эсвэл биеийн бусад хэсэг хавагнах нь ямар нэгэн зүйлд харшилтай болох шинж тэмдэг мөн. Тодорхой хүнсийг идсэнээс хойш хоёр цагийн дотор (мөн ихэвчлэн хэдэн минутын дотор) эдгээр шинж илрэх бөгөөд шинж тэмдэг нь заримдаа хэдэн цаг үргэлжилдэг. Хэрэв хэл хавдаж, ярих, амьсгалахад хэцүү болох, цээж хорсох, бөөлжих зэрэг бусад шинж тэмдгүүд дагалдаж байвал яаралтай эмчид хандах шаардлагатай байдаг байна.  

Тууралт, экзем

Экземийн дэгдэлт нь хүнсний харшлын үр дагавар байж болох юм. Хэрэв загатнах, биеийн тодорхой хэсэгт экземийн тууралт гарч байвал анхаарах хэрэгтэй. Арьсан дээр улаан толбо шиг, хааяа хайрстай, хуурай тууралт гарах бөгөөд ихэнх тохиолдолд тохой, өвдөг, хуруу, бугуй зэрэг үений дотоод атирааны дагуу үүсэх хандлагатай боловч хаана ч тохиолдож болно.

Цээж, гар, хэвлий хэсэгт бага зэрэг загатнах нь бага зэргийн хариу урвал үзүүлж буйг илэрхийлдэг.  Гэхдээ загатнах нь амьсгалахад хэцүү болох, бөөлжих зэрэг дагалдах шинж тэмдэгтэй хамт илэрвэл яаралтай эмнэлгийн тусламж авах хэрэгтэй.

Толгой эргэх

Толгой эргэх шинж тэмдэг нь харшилтай холбоотой байж болох юм. Тодорхой хоол идсэний дараа бие сульдах, хүч тамиргүй болох, толгой эргэх, ухаан алдах шинж тэмдэг илэрвэл яаралтай эмнэлэгт хандах шаардлагатай байдаг.

Хэрэв тодорхой хоол, хүнсийг идсэний дараа үргэлж толгой эргэх, бие сульдах шинж тэмдэг илэрч буйг анзаарсан бол тухайн хоол хүнснээс харшилтай гэсэн үг. Хөнгөн эсвэл хүчтэй байдлаар илэрч болно. Толгой эргэх нь хамгийн ноцтой асуудал бөгөөд анафилаксийн урвалын анхны шинж тэмдэг болдог.

Хоол боловсруулах эрхтний хямрал

Заримдаа харшлын урвал нь хоол боловсруулах эрхтэний эмгэг байдлаар илэрдэг. “Хоол боловсруулах эрхтэний хямралыг хоолны хордлого гэж үзэх нь түгээмэл. Гэхдээ гэдэс базлах, дотор муухайрах, гүйлгэх, бөөлжих шинж тэмдэг илэрвэл энэ нь харшилтай болохыг илтгэнэ” гэж Доктор Педре хэлэв. Зарим тохиолдолд эдгээр шинж тэмдгүүд нь хоол хүнсний мэдрэг байдалтай холбоотой байж болно. Ихэнх тохиолдолд хүнсний мэрдэг байдал, харшил хоёрыг эндүүрэх нь элбэг. Учир нь зарим шинж тэмдгүүд нь давхацдаг.

Хэрэв дээрх шинж тэмдгүүд илэрч байвал харшлын эмчид хандаарай. Мөн мэдээж харшил үүсгэгч хоол хүнснээс бүрэн татгалзах хэрэгтэй.

Болзошгүй өдөөгч хүчин зүйлийг тодорхойлох арга

Хэрэв өөрийгөө харшилтай хэмээн сэжиглэж байвал харшлын эмчид хандаарай. Харшлын сорил тавиулаад харшилгүй гэж гарвал юунаас болж эдгээр шинжүүд илэрч буйг тогтоохын тулд хоолны тэмдэглэл хөтлөхийг зөвлөж байна. Өдөр бүр иддэг бүх зүйлийг санахад хэцүү байдаг тул хоолны тэмдэглэлүүд нь тустай байж болно.

Хүнсний тэмдэглэлд юу идсэн, идсэн цаг хугацаа, ямар нэгэн шинж тэмдэг илэрсэн эсэхийг тэмдэглэх нь чухал юм. Зарим төрлийн хоолонд дургүй байх, хүнсний мэдрэг байдлыг олоход ч тустай. Хоолны тэмдэглэлээ хянаж, дараагийн алхмуудыг хийгээрэй.  

шинэ мэдээ

I улирлын НӨАТ-ын буцаан олголтын мөнгийг өнөөдрөөс иргэдийн дансанд шилжүүлэхээр ажиллаж байна

2024 оны нэгдүгээр улирлын НӨАТ-ын буцаан олголтын мөнгийг өнөөдрөөс/2024.04.29/ иргэдийн дансанд шилжүүлэхээр ажиллаж байгааг Татварын байгууллагаас мэдээллээ. Энэ оны нэгдүгээр улиралд нийт 80.5 тэрбум төгрөгийг олгохоос...

Хөтөч: Нийслэл, орон нутагт эрт илрүүлэх үзлэг, оношилгоо хийж буй эмнэлгүүд

Урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг, оношилгоо, шинжилгээний ерөнхий мэдээлэл болон аймаг, нийслэлийн хэмжээнд эрт илрүүлэг хийж буй эрүүл мэндийн байгууллагуудын жагсаалтыг танилцуулж байна. ЭРТ ИЛРҮҮЛЭГТ ХЭН...

Ерөнхий боловсролын сургууль, багшийн ажлын гүйцэтгэлийн үнэлгээг зохион байгуулах зөвлөмж

Ерөнхий боловсролын сургууль, багшийн ажлын гүйцэтгэлийн үнэлгээг өнөөдрөөс эхлэн тавдугаар сарын 03-ны өдрүүдэд зохион байгуулж байна. Энэ жилийн гүйцэтгэлийн үнэлгээ нь: Эрх зүйн баримт бичгийн шинэчлэл Цахим шалгалт Үнэлгээний мэдээллийн...

Өнөөдөр нутгийн баруун хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар дулаарна

Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: 29-нд нутгийн баруун хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар дулаарна. Нутгийн баруун хагаст багавтар үүлтэй, бусад нутгаар солигдмол үүлтэй. Говийн аймгуудын нутгийн зүүн...

трэнд