No menu items!
HomeОнцлохХэлнийхээ өнгөөр эрүүл мэндээ шинжээрэй

Хэлнийхээ өнгөөр эрүүл мэндээ шинжээрэй

-

Таны хэл таны эрүүл мэндийн талаар маш их зүйлийг хэлж өгдөг. Хэлний хэлбэр, хэмжээ, бүтэц, өнгө зэргээр эрүүл мэндийг оношилж болдог гэж үздэг.

Өглөө нь шүдээ угааж цэвэрлэхээсээ өмнө хэлээ байгалийн гэрэлд шалгаж байх хэрэгтэй. Ингэхдээ хэлээ чангалж болохгүй. Хэлний өнгөр нь унтахаас өмнө идэж уусан зүйлс, татсан тамхи зэргээс хамаарч өөрчлөгдсөн байх нь бий.

Хэлний өнгө

Улаан- Халдвар, үрэвсэл

Цайвар улаан- зүрхний эмгэг, цусны өвчин

Шар- ходоод, элэгний үйл ажиллагааны доголдол

Үзмэн ягаан- уушги, зүрхний өвчин

Хөх- бөөрний өвчин

Цайвар- витамин болон шим тэжээлийн дутагдал

Цагаан-ханиад томуу, шингэний дутагдал, мөөгөнцөрийн халдвар

Саарал-хоол боловсруулах замын өвчин

Хэлний өнгөр

Хэлний өнгөрөөр бас таны эрүүл мэндийг оношилж болдог. Хялбар цэвэрлэх боломжтой нимгэн цагаан өнгөр нь хэвийн гэсэн үг. Өнгөр зузаан байх тусам асуудал ноцтой байх магадлалтай. Гэхдээ энэхүү харж оношлох арга нь 100% баталгаатай арга биш гэдгийг сануулах хэрэгтэй болов уу. Хэлний өнгө өнгөр нь идэж ууж буй зүйлсээс хамаарч өнгө нь өөрчлөгдөж болдог гэдгийг санаарай.

Өнгөрний өнгө

Зузаан цагаан өнгөр- хордлого, халдварт өвчний шинж

Бор өнгөр- уушгитай холбоотой асуудал

Шар өнгөр- хоол боловсруулах замын хямрал

Саарал өнгөр- ходоодны үрэвсэл, шарх байх магадлалтай

Зөвхөн хэлний өнгө, өнгөрөөр өөртөө онош тавьж өөрийгөө өвчилсөн байна гэж хямран дур мэдэн өөрийгөө эмчилвэл энэ нь өөрөө өвчин болно гэдгийг санан заавал мэргэжлийн эмчид үзүүлж байж шаардлагатай бол эмчилгээ хийлгээрэй.

Жинхэнэ оношийг зөвхөн мэргэжлийн эмч л 100% баталгаатай тавина шүү.

шинэ мэдээ

Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар салхитай, зарим газраар бороо, нойтон цас орно

Ойрын өдрүүдийн цаг агаарын урьдчилсан мэдээллийг хүргэж байна.  Цаг уурын байгууллагаас гаргасан мэдээгээр тавдугаар сарын 13, 14-нд Алтай, Хангайн уулархаг нутгаар, 15-нд Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар,...

“Зоос гоёл”-ын уулзвараас СУИС-ийн уулзвар хүртэлх замыг тавдугаар сарын 15-наас түр зааж, засварлана

Сүхбаатар дүүрэг болон Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэр буюу "Зоос гоёл"-ын уулзвараас Соёл Урлагийн Их Сургууль(СУИС)-ийн уулзвар хүртэлх авто зам засвар, шинэчлэхээр болжээ.  Тодруулбал 2024 оны тавдугаар...

Өнөөдөр 14:00 цагт олон улсын хүүхдийн “Найрамдал” цогцолборын эхний ээлжийн захиалга нээгдэнэ

Олон улсын хүүхдийн "Найрамдал" цогцолбор 2024 оны хуваариа өмнө нь танилцуулсан.  Тус цогцолбор эхний ээлжийн хүүхдүүдээ зургаадугаар сарын 3-8-нд хүлээн авах юм. Үүнд 6-10 насныхан хамрагдах бөгөөд төлбөр...

Сэлэнгэ, Дорнод аймагт гарсан ой, хээрийн түймрийн бүрэн унтраалаа

Сэлэнгэ аймгийн Цагааннуур, Дорнод аймгийн Матад сумын нутагт өчигдөр гарсан ой, хээрийн түймрийн дуудлагаар тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид үүрэг гүйцэтгэн, бүрэн унтраалаа. Дээрх...

трэнд