No menu items!
HomeЭрүүл мэндШар толбо ямар шалтгаантай вэ

Шар толбо ямар шалтгаантай вэ

-

Эмэгтэйчүүдэд тулгардаг олон асуудлын нэг болох шар өнгийн ялгарал гарах нь ямар шалтгаантай вэ? Хамгийн нийтлэг байдаг 5 тохиолдлын талаар хүргэж байна.

Шар ялгарал нь ямар төрлүүдтэй вэ?

Та өөрийн үтрээнээс гарч буй ялгаралын өнгө, үнэр, сарын тэмдгийн мөчлөг, хэмжээ, тогтвортой байдал зэргээр өөрийн эрүүл байгаа эсэхийг хянах боломжтой юм.

Хэрэв шар өнгийн үнэргүй ялгарал гарч байвал та санаа зовох хэрэггүй гэсэн үг. Харин ямар нэг үнэртэй байх нь зарим төрлийн халдвар гэдгийг илэрхийлнэ.

Үтрээ халуу оргих, загатнах зэрэг дагалдах шинж тэмдэг илрэхгүй бол үнэртэй, үнэргүй цайвар шар эсвэл цайвар ялгарал гарах нь хэвийн гэж үзэж болно.

Харин үнэртэй бөгөөд тод шар, өтгөн шар ялгарал гарах нь хэвийн бус бөгөөд ямар нэг халдварыг илтгэдэг байна.

Сарын тэмдэг ирэхээс хэд хоногийн өмнө цөцгийрхүү, наалдамхай, цайвар шар ялгарал ажиглагдаж магадгүй юм. Энэ бол хэвийн л зүйл. Сарын тэмдэгийн өнгө эхлээд цус шүүрэл холилдон бараандуу, улаан, тэгээд хүрэн эцэст нь шаргалдуу өнгөтэй болдог.  Хэдэн өдрийн турш ажиглагдах энэхүү шар ялгарал нь таны умайнаас гарсан сарын тэмдгийн шингэний үлдэгдэл юм.

Аарцаг, бэлхүүс нуруугаар өвдөх, шээхэд зовиурлах, загатнах, эвгүй үнэр гарах зэрэг нь ямар нэг өвчлөл байгааг илэрхийлдэг байна. Таны бодлоор хэвийн биш санагдвал дараах шинжүүд илэрч байгаа эсэхийг нягтлаарай.

Мөөгөнцрийн халдвар

Ойр ойрхон угаах, ингэхдээ төрөл бүрийн саван ашиглах, дааврын өөрчлөлт, антибиотик эмчилгээ зэргээс хамааран үтрээний РН, чийгийн түвшин, бактерийн тэнцвэрт байдал алдагдсанаас болж үтрээний эрүүл байх экосистем алдагдан халдвар авах эрсдэл үүсдэг бөгөөд “муу” микроб үүсэх орчныг бүрдүүлдэг байна.

Үтрээний мөөгөнцрийн халдварыг кандидоз гэж нэрлэдэг бөгөөд энэ нь нийтлэг тохиолддог эмчлэгддэг эмгэг юм. Энэ нь үтрээнд байх ёстой  ашигтай бактери устсанаас болж үүсдэг.

Мөөгөнцрийн халдварын хамгийн нийтлэг шинж тэмдгүүд нь:

    Үтрээ загатнах, цочрох

    Бэлэг эрхтэний хаван ба улайлт

    Үтрээний өвдөлт, бэлгийн хавьтлын үед өвдөлт

    Шээх үед өвдөх, халуу оргих

    Бөөгнөрсөн өтгөн цагаан ялгарал ихээр гарах

Трихомониаз

Трихомониаз – заримдаа “трих” гэж нэрлэдэг бөгөөд нийтлэг, эмчлэгддэг бэлгийн замын халдварт өвчин (БЗХӨ) юм. Трихомониазаар өвчилсөн олон хүмүүс энэ өвчнийг мэддэггүй, учир нь ихэнх тохиолдол шинж тэмдэггүй байдаг.

Ердийн шинж тэмдгүүд нь:

   Тааламжгүй үнэртэй хөөсөрсөн ногоон, шар өнгийн ялгадас

    үтрээний хаван, улайлт

    Шээс байнга хүрэх

    Шээх үед өвдөх, тааламжгүй болох

    Бэлгийн хавьтлын үед өвдөх, тааламжгүй байх

Үүнийг антибиотикоор эмчилдэг. Оношлогдсон тохиолдолд шинж тэмдэггүй байсан ч бүх бэлгийн хамтрагчаа мэдэгдэх ёстой.

Хламиди буюу заг хүйтэн

Хламиди ба заг хүйтэн нь хоёулаа шинж тэмдэггүй байдаг БЗХӨ юм. Эдгээр нийтлэг халдварыг антибиотикоор амархан эмчилдэг. Удаан хугацаанд эмчлэхгүй яваад байвал эдгээр нь аарцгийн хөндийн эрхтний үрэвсэл (PID), умайн гадуурх жирэмслэлт, наалдацаас болж аарцагны архаг өвдөлт, үргүйдэл, жирэмсний үеийн хүндрэл гэх мэт хүндрэлд хүргэж болзошгүй юм.

Тиймээс БЗДХ-ын шинжилгээнд ойр ойрхон хамрагдаж байх нь зүйтэй, ялангуяа олон бэлгийн хавьтагчтай бол.

Хламиди ба заг хүйтэн өвчний нийтлэг шинж тэмдгүүдэд дараах зүйлс орно.

    Үтрээний ялгадас нэмэгдсэн

    Шээх үед өвдөх эсвэл хорсох

    Аарцаг, давсгаар өвдөх

    Сарын тэмдгийн хооронд үтрээнээс цус гарах

Аарцгийн эрхтэний үрэвсэлт өвчин

Хламиди, заг хүйтэн гэх мэт халдварыг эмчлэхгүй бол аарцагны дотор умай, умайн гуурс, өндгөвч рүү тархаж, аарцгийн эрхтний үрэвсэл (PID) гэж нэрлэгддэг өвчин үүсгэдэг. Олон төрлийн бактери нь PID-ийг үүсгэдэг. Эмчилгээ хийгээгүй тохиолдолд энэ нь савны гадуур  жирэмслэлт, зулбалт, аарцагны архаг өвдөлт гэх мэт жирэмсний хүндрэл зэрэг олон янзын хүндрэлд хүргэж болзошгүй юм.

Тиймээс PID-ийн шинж тэмдгүүдийн талаар тэмдэглэх нь зүйтэй.

    Хэвлийн доод хэсэг, аарцагны хэсэгт өвдөлт

     Бэлгийн харьцааны үед эсвэл бэлгийн харьцааны дараа эсвэл сарын тэмдгийн мөчлөгийн хооронд цус гарах

    Муухай үнэртэй ногоон, шар ялгадас

    Бэлгийн харьцааны үед өвдөх

    Өвдөлттэй шээх

    Эдгээрийг  дагалдсан халууралт, жихүүдэс хүрэх, дотор муухайрах зэрэг шинж тэмдгүүд илэрнэ.

Жирэмсэн үед шар өнгийн ялгарал гарах нь ямар учиртай вэ?

Жирэмсэн үед гормон ихэссэнтэй холбоотойгоор маш олон өөрчлөлт, шинж тэмдгүүд илэрдэг. Үтрээнээс ялгарал гадагшлахад нөлөөлдөг эстроген ба прогестерон дааврын хэмжээ хамгийн өндөр түвшинд байдаг тул жирэмсэн үед үтрээний ялгадас нэмэгдэх нь хэвийн зүйл.

Жирэмсэн үед үтрээнээс гарах шингэнийг лейкорея гэж нэрлэдэг бөгөөд энэ нь нимгэн, цагаан, бага зэрэг үнэртэй байдаг. Үнэргүй ялимгүй шаргал ялгарал ч гарах нь бий.

Харин муухай үнэртэй ногоон, шар өнгийн ялгарал гарвал энэ нь үтрээний халдварыг илтгэнэ. Жирэмсэн үед хамгийн их тохиолддог халдварын нэг бол мөөгөнцрийн халдвар юм. Мөөгөнцөртсөн үед илрэх шинж тэмдгийг дээр дурьдсан.

Хэрэв төрөх үед мөөгөнцрийн халдвар, бактерийн вагиноз, бэлгийн замын халдварт өвчин туссан бол хүүхэд халдвар авах магадлалтай. Жирэмсэн үед халдвар авсан бол яаралтай эмнэлэгт хандах нь зөв юм.

Эрүүл мэндийн байгууллага таны өвчнийг оношлон аль болох халвдар тархах, хүндрэхээс өмнө яаралтай арга хэмжээ авч тохирсон эмчилгээг хийх болно.

flo.health

шинэ мэдээ

Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар салхитай, зарим газраар бороо, нойтон цас орно

Ойрын өдрүүдийн цаг агаарын урьдчилсан мэдээллийг хүргэж байна.  Цаг уурын байгууллагаас гаргасан мэдээгээр тавдугаар сарын 13, 14-нд Алтай, Хангайн уулархаг нутгаар, 15-нд Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар,...

“Зоос гоёл”-ын уулзвараас СУИС-ийн уулзвар хүртэлх замыг тавдугаар сарын 15-наас түр зааж, засварлана

Сүхбаатар дүүрэг болон Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэр буюу "Зоос гоёл"-ын уулзвараас Соёл Урлагийн Их Сургууль(СУИС)-ийн уулзвар хүртэлх авто зам засвар, шинэчлэхээр болжээ.  Тодруулбал 2024 оны тавдугаар...

Өнөөдөр 14:00 цагт олон улсын хүүхдийн “Найрамдал” цогцолборын эхний ээлжийн захиалга нээгдэнэ

Олон улсын хүүхдийн "Найрамдал" цогцолбор 2024 оны хуваариа өмнө нь танилцуулсан.  Тус цогцолбор эхний ээлжийн хүүхдүүдээ зургаадугаар сарын 3-8-нд хүлээн авах юм. Үүнд 6-10 насныхан хамрагдах бөгөөд төлбөр...

Сэлэнгэ, Дорнод аймагт гарсан ой, хээрийн түймрийн бүрэн унтраалаа

Сэлэнгэ аймгийн Цагааннуур, Дорнод аймгийн Матад сумын нутагт өчигдөр гарсан ой, хээрийн түймрийн дуудлагаар тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид үүрэг гүйцэтгэн, бүрэн унтраалаа. Дээрх...

трэнд