No menu items!
HomeХүмүүс60 гаран насандаа аав болсон алдартнууд

60 гаран насандаа аав болсон алдартнууд

-

Ахимаг насандаа аав болсон алдарт жүжигчин, дуучин, найруулагчдын талаар сонирхуулж байна.

 Жефф Голдблюм

“Юрийн галавын ертөнц” -ийн жүжигчин Жефф Голдблюм 2015 онд анхны хүүхдээ өлгийдөн авчээ. Тухайн үед Жефф 62 настай байв. Гуравдахь эхнэр нь түүнээс 30 насаар дүү бөгөөд хоёр жилийн дараа хүүтэй болжээ.  

Ричард Гир

“Хөөрхөн хүүхэн” киноны од Ричард Гир 69 насандаа аав болсон. Эхнэр Алехандра Силва нь түүнээс 34 насаар залуу бөгөөд Ричард Гир энэ жил 70 насандаа дахин аав болжээ.

Алек Болдуйн

“30 рок”-ын од жүжигчин Алек Болдуйн 60 насандаа дөрөв дэх хүүхдээ өлгйдөн авчээ. Харин тав дахь хүүхдээ 62 насандаа өлгийдөн авсан байна.

Мик Жаггерт

Алдарт Rolling Stones хамтлагийн ахлагч Мик Жаггэр 73 насандаа 8 дахь хүүхдээ өлгийдөн авчээ. Түүний эхнэр Мелани Хамрик балетчин бөгөөд 29 насандаа хүү төрүүлжээ.

Ронни Вуд

Мөн Rolling Stones хамтлагийн гитарчин Ронни Вуд 68 настайдаа ихрүүдийн аав болжээ.

Билли Жоел

Хөгжмийн од Билли Жоел 1985 онд охинтой болж байсан бөгөөд 66, 69 настайдаа дахин аав болжээ.  

Стив Мартин

Стив Мартин 67 насандаа анхны хүүхдээ өлгийдөн авчээ. Тэрбээр “Хэрэв би эрт хүүхэдтэй болвол карьер маань өөрөөр эргэхээс гадна хүүхдээ анхаардаггүй “муу” эцэг байх байсан” гэжээ.  

Клинт Истүүд

Клинт Иствуд зургаан эхнэрийн 8 хүүхэдтэй. Отгон охин Морган нь 1996 онд жүжигчнийг 66 настай байхад төрсөн.

Род Стюарт

Английн рок поп дуучин Род Стюарт найман хүүхэдтэй. Түүний бага хүү Айден 2011 онд Родыг 66 настай, эхнэр Пенни Ланкастерийг 40 настайд нь мэндэлжээ.

Роберт Де Ниро

“Америкт нэг удаа”, “Галзуу бух”, “Казино” зэрэг олон киногоороо алдартай Роберт Де Ниро 2011 онд 68 насандаа аав болжээ.

Элтон Жон

Домогт дуучин Элтон Жон 2013 онд 66 насандаа хоёр дахь хүүхдээ өлгийдөн авчээ.

Найруулагч Жорж Лукас

Домогт найруулагч “Оддын дайн” киногоор нь бид мэднэ. Тэрбээр 2013 онд 69 настайдаа дөрөв дэх хүүхдээ өлгийдөн авчээ.

Ник Нолте

People сэтгүүлээс жил бүр “Хамгийн дур булаам эрэгтэй”-г нэрлэдэг. 1992 онд хамгийн дур булаам хэмээн нэрлэгдэж байсан жүжигчин Ник Нолте 2007 онд 66 настайдаа хоёр дахь хүүхэд охиноо өлгийдөн авчээ.

Стеддан Старсгард

Шведийн жүжигчин Стеллан Скарсгард 61 насандаа аав болжээ. Түүний хоёр дахь эхнэр Меган Эверетт өөрөөс нь 22 насаар дүү.

Уоррен Битти

1967 оны сонгодог бүтээл болох “Бонни, Клайд хоёр” киноны од Уоррен Битти 2000 онд 63 настайдаа тав дахь хүүхдээ өлгийдөн авчээ.

Ларри Кинг

Алдарт хөтлөгч, сэтгүүлч Ларри Кингийн бага хүү түүнийг 67 настайд мэндэлсэн. Ларри найман удаа гэрлэж байсан аж.  

шинэ мэдээ

Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар салхитай, зарим газраар бороо, нойтон цас орно

Ойрын өдрүүдийн цаг агаарын урьдчилсан мэдээллийг хүргэж байна.  Цаг уурын байгууллагаас гаргасан мэдээгээр тавдугаар сарын 13, 14-нд Алтай, Хангайн уулархаг нутгаар, 15-нд Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар,...

“Зоос гоёл”-ын уулзвараас СУИС-ийн уулзвар хүртэлх замыг тавдугаар сарын 15-наас түр зааж, засварлана

Сүхбаатар дүүрэг болон Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэр буюу "Зоос гоёл"-ын уулзвараас Соёл Урлагийн Их Сургууль(СУИС)-ийн уулзвар хүртэлх авто зам засвар, шинэчлэхээр болжээ.  Тодруулбал 2024 оны тавдугаар...

Өнөөдөр 14:00 цагт олон улсын хүүхдийн “Найрамдал” цогцолборын эхний ээлжийн захиалга нээгдэнэ

Олон улсын хүүхдийн "Найрамдал" цогцолбор 2024 оны хуваариа өмнө нь танилцуулсан.  Тус цогцолбор эхний ээлжийн хүүхдүүдээ зургаадугаар сарын 3-8-нд хүлээн авах юм. Үүнд 6-10 насныхан хамрагдах бөгөөд төлбөр...

Сэлэнгэ, Дорнод аймагт гарсан ой, хээрийн түймрийн бүрэн унтраалаа

Сэлэнгэ аймгийн Цагааннуур, Дорнод аймгийн Матад сумын нутагт өчигдөр гарсан ой, хээрийн түймрийн дуудлагаар тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид үүрэг гүйцэтгэн, бүрэн унтраалаа. Дээрх...

трэнд